Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ

1 цаг 13 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошуу тойрог орчимд өнөөдөр авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Авто замын хөдөлгөөнийг орой 23:00 цагт нээх юм байна.

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчилж байгаа билээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.