Хоёр өөр төрлийн иргэний нийгмийн оролцоог төр ялгаж харах шаардлагатай болсон

Зохион байгуулалттай гэмт хэргийн дэлхийн "Global Organized Crime Index 2025"-д Монголын уул уурхайн салбартай холбоотой зохион байгуулалттай гэмт хэргийн эрсдэлийг авч үзэхдээ нэгэн анхаарал татах үзэгдлийг дурджээ.
Тодруулбал, зарим бүлэг орон нутгийн эрх ашгийг хамгаалж буй иргэний хөдөлгөөн мэтээр харагдан, уул уурхайн компаниудаас төлбөр шаардах тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ нь бодитоор эрх нь зөрчигдөж буй орон нутгийн иргэдийн дуу хоолойг, уул уурхайн төслийг санхүүгийн болон бусад ашиг сонирхлоор эсэргүүцэж буй бүлгүүдээс ялгаж харах шаардлагатайг онцолжээ. Харин судалгаатай холбоотой энэ агуулгаар “Төр эдгээр бүлгийг ялгаж тодорхойлохгүй байна” гэсэн дүгнэлтийг “Транспаренси Интернэшнл Монгол” ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр хэлсэн байдаг. Эндээс бодит эрх нь зөрчигдсөн иргэдийн оролцоо, дуу хоолойг санхүүгийн болон улс төрийн ашиг сонирхол бүхий зохион байгуулалттай дарамтаас хэрхэн ялгаж таних вэ гэдэг нь төрийн өмнө тавигдаж буй чухал асуудал юм.
Учир нь нэг талаас уул уурхайн үйл ажиллагааны нөлөөнд бодитоор өртөж буй иргэдийн эрхийг хамгаалах шаардлагатай бол нөгөө талаас “Орон нутгийн эрх ашгийг хамгаалж байна” гэсэн нэрийн дор компаниудад дарамт үзүүлэх эрсдэлийг мөн таслан зогсоох шаардлагатай.
Мөн судалгаанд Монголын иргэний нийгмийн байгууллагууд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, судалгаа хийх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд идэвхтэй оролцдог ч дарамт, хязгаарлалтад өртөж байгаа талаар тусад нь тэмдэглэсэн байдаг. Иймээс “Иргэний нийгэм бүхэлдээ асуудалтай” гэсэн агуулга биш юм. Австрали, Канад гэх мэт уул уурхай хөгжсөн, иргэд нь мэдээллийн боловсрол өндөр улсуудад уул уурхай эсэргүүцдэг, түүнийгээ "амь зуулгын" нэг арга болтол нь дагнаж хэрэгжүүлдэг хүмүүс байхгүй. Харин Африкийн зарим орон, Монголд ийм үзэгдэл байгаа нь иргэдийн амьжиргаа, боловсрол, авлигатай шууд холбоотой.
Төөрөгдүүлсэн мэдээлэл иргэдийг дэмжлэг авах хүртлээ “нутагшиж” байна
“Дарамтлагч” нарын дуу хоолой цахим орчинд “эрэлхэг иргэн”, “шударга тэмцэгч” мэтээр ойлгогдож, тэдний түгээсэн мэдээлэлд шүүлтүүргүй итгэх хүмүүс ч байсаар байна. Эх орны төлөө гэх нэрийн доор хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллээр иргэдийн уур бухимдлыг хүргэж, улмаар хандив, дэмжлэг авах хүртлээ “нутагшиж” байна.
Тухайлбал, “Ураны эсрэг тэмцэгч” гэх нэршлийг автлаа 20 шахам жил явсан “Эвийн хүч, эх орны төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө гэх хүн цахим хаягтаа зөвхөн энэ талаар хэдэн зуун мянган мэдээлэл оруулсан. Тэр дунд ташаарсан, төөрөгдүүлсэн, санаатайгаар гуйвуулсан мэдээлэл чамгүй их бий.
Саяхны нэг жишээ гэхэд, энэ сарын 22 болон 23-нд “Сайншандад хүхэр үнэртэж нэлээд хэмжээний амьтад, шувуу үхжээ” гэсэн пост шэйрлэхдээ “уранд хордсоноос болсон” гэх “уламжлалт” шошгоо зүүж өгөв. Гэтэл үнэн хэрэгтээ Сайншандын цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртсэн. Шувуу, амьтад үхээгүй болохыг орон нутгийн “Дорноговь” телевиз нь Байгаль орчны эрх бүхий албан тушаалтнаас асуугаад сурвалжлаад тавьсан байлаа. Аймгийн хэмжээнд энэ мэдээллийн дагуу яаралтай Ажлын хэсэг хүртэл байгуулагдсан байв. Харин шувуу, амьтад үхсэн гэх сэг зэмээс дээж авах гээд ул мөрийг хайгаад олоогүй гэв. Эрх бүхий эх сурвалж хэлэхдээ “Khukhuu Khukhuu гэсэн хаягаас шувуу амьтад үхсэн зурагтай постоо устгасан байсан” гэсэн юм. Тэгэхээр үнэр үнэртэх төдийд л хүхрээс болсон, уранаас болсон хэмээн, уг иргэн цахим орчинд түгшүүр өгөх мэдээллийг тавьсан нь мэдээллийг нягтлаагүйгээр барахгүй өөр зорилготой мэдээлэл болох нь анзаарагдсан юм. Энэ мэт олон жишээ бий. Монголын баримт шалгах төвийн мэдээлснээр ураны талаар төөрөгдүүлсэн агуулгатай зарим пост хэдэн зуу, хэдэн мянган удаа цааш түгснийг тогтоосон байдаг.
Тухайлбал, “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх мэдээлэл 1800 гаруй удаа, “Уранд хордсон мал” гэх мэдээлэл 3900 гаруй удаа, “10 тонн уран авахад 1.6 мянган тонн хүхрийн хүчил...” гэх мэдээлэл 403 удаа цааш түгжээ.
Дээрх тоо зөвхөн нэг хүний постных, гэтэл энэ мэдээлэлд итгэн цааш дамжуулан түгээж байгаа тоог гаргавал худал хурдан уул давдгийн тод жишээ болно. Тэгвэл ийм төөрөгдүүлсэн мэдээллээр манипуляц хийж, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх санаархлыг урт хугацааны турш ийнхүү тогтвортой, амь бөхтэй хэрэгжүүлэхэд агуулга болон санхүүгийн асар том дэмжлэг шаардлагатай. Энэ тухай дараагийн нийтлэлээр хөндөх тул түр орхиод, алдсан боломж, цаашдын болгоомжлолын талаар үргэлжлүүлье.
Монголын алдсан боломж Казахстаны эдийн засгийн өсөлттэй дүйцэх үү
Монгол Улс ураны арвин нөөцтэй ч томоохон төсөл болох Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн шатанд хүрэх хүртлээ олон жил судалгаа, туршилт, хэлэлцээрт хүрч ирсэн. Ордын ашиглалтын лицензийг 2015 онд авсан бол 2021 онд туршилтын олборлолт эхэлж, улмаар Монгол, Францын тал хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар үйлдвэрлэлийн шатанд шилжих нөхцөл бүрджээ. Зөөвч-Овоо төсөл жилд 2500 тонн уран олборлох хүчин чадалтай, 30 жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Төслийн хөрөнгө оруулалт 1.6 тэрбум ам.доллар, 1600 орчим ажлын байр бий болгохоор тооцоолжээ.
Харин Казахстан ураны салбараа Монголтой харьцуулахад эрт хөгжүүлж, дэлхийн томоохон үйлдвэрлэгч болж чадсан. 2025 онд тус улс 25839 тонн уран олборлосон нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 40 хувь юм. Энэ нь Зөөвч-Овоогийн төлөвлөсөн жилийн хүчин чадлаас арав дахин их хэмжээ.
Эндээс Монголын алдагдсан боломжийг хэрхэн хэмжих вэ гэсэн асуулт гарна. Хэрэв Зөөвч-Овоо 2010 оноос жил бүр 2500 тонн уран олборлосон гэсэн таамаг хувилбар дэвшүүлбэл 2010-2026 онд нийт 42500 тонн уран олборлох боломжтой байжээ. Үүнийг өнөөгийн ураны үнээр энгийнээр тооцвол ойролцоогоор 30.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого гарна. /2026 оны 9-р сарын сүүлийн спот үнэ ~$89.8/lb орчим байхад 42500 т × 2204.62 lb × $89.8 ≈ $8.42 тэрбум. 1$=3570₮ гэж тооцвол ≈ 30.1 их наяд/ Гэхдээ энэ тоог шууд “Монголын алдсан ДНБ” гэж нэрлэх боломжгүй. Учир нь борлуулалтын орлого бүхэлдээ ДНБ-д нэмэгдэхгүй. Олборлолтын зардал, хөрөнгө оруулалт, импортын орц, татварын нөхцөл, дотоодын худалдан авалт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Харин энэ нь хэрэв төсөл 2010 оноос хэрэгжсэн бол Монгол Улсад ямар хэмжээний эдийн засгийн эргэлт бий болох боломжтой байсан бэ гэсэн хувилбар тооцооны суурь болж чадна гэж эдийн засагчид хэлж байна.
Алдагдсан боломж үүгээр дуусахгүй. Ураны үйлдвэрлэл эрт эхэлсэн бол экспортын орлогоос гадна уул уурхайн үйлчилгээ, инженерчлэл, химийн технологи, тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, мэргэшсэн хүний нөөц, орон нутгийн бизнесийн сүлжээ зэрэг дагалдах салбарууд зэрэг хөгжих боломжтой байв.
Тиймээс Казахстаны 25 мянга гаруй тонн олборлолтыг Монголын 2500 тоннтой шууд харьцуулахаас илүүтэй Казахстан энэ хугацаанд уран үйлдвэрлэлийн эко системээ бий болгож чадсан бол Монгол Улс боломжоо алдсан. Жинхэнэ алдагдсан боломжийг өргөн хүрээний экспорт, олон төрлийн татвар, ажлын байрнууд, шинэ технологи, хүний нөөц болон дагалдах үйлдвэрлэлийн олон жилийн хуримтлагдах үр өгөөж юм.
Алдагдсан боломжийг зөвхөн мөнгөөр хэмжихгүй
Монгол Улс ураны салбарт зөвхөн экспортын орлого бус, аж үйлдвэрийн суурь, хүний нөөц, технологи, боловсруулах үйлдвэрлэл, олон улсын зах зээлд эзлэх байр сууриа бий болгох боломжийг хэд хэдэн үе шатанд алдсан гэж үзэх судлаачид байдаг. Дорнодын ураны ордод 1989-1995 онд олборлолт явуулж, тухайн үед нийтдээ ойролцоогоор 535 тU үйлдвэрлэсэн гэж тэмдэглэгдсэн байна. Харин 2400 орчим тонн уран олборлох тооцоо хийж байжээ. Мөн уран боловсруулах, тээвэрлэхтэй холбоотой үйлдвэрлэлийн тодорхой суурь бий болсон байсан. Гэвч энэ үйл ажиллагаа зогссоноор Монгол Улс уран олборлох төдийгүй олборлолт, боловсруулалт, химийн технологи, тээвэр, экспортын цогц үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх боломжоо алджээ.
Дараагийн том боломж нь Дорнодын ордыг дахин ашиглах оролдлоготой холбоотой. Khan Resources-ийн лиценз цуцлагдсантай холбоотой маргаан олон улсын арбитрт хүрч, 2015 онд Монгол Улсын эсрэг 80 сая ам.долларын үндсэн нөхөн төлбөр тогтоосон бөгөөд хүү, зардлыг оруулсан дүн нь 100 сая ам.доллар давсан.
2016 онд талууд 70 сая ам.долларын төлбөрөөр тохиролцож маргааныг эцэслэсэн. Энэ үйл явдлыг зөвхөн арбитрын төлбөрөөр хэмжихэд хангалтгүй. Ураны салбарт тогтвортой хөрөнгө оруулалт татах, гэрээний орчин, технологи, хүний нөөц, экспортын дэд бүтцийг хөгжүүлэх боломж хэдэн жилээр хойшилсон нь илүү өргөн асуудал юм. Тиймээс “алдагдсан боломж” гэдэг нь өнөөдөр олж чадаагүй хэдэн төгрөгийн орлогоос гадна бий болох байсан үйлдвэр, технологи, хүний нөөц, зах зээл, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн гинжин хэлхээний үнэ цэн юм.
Одоо боломжоо дахин алдах уу
Монгол Улс ураны салбарт өмнө нь алдсан боломжоо дахин алдах эсэх нь Зөөвч-Овоогийн хувьд чухал асуудал хэвээр.Төслийг тойрсон маргааны нэг хэсэг нь газар доор уусган олборлох технологи, ус, хог хаягдал, байгаль орчин, малын эрүүл мэндтэй холбоотой.
Оrano болон Kazatomprom-ийн хамтарсан Казахстаны KATCO компани 1996 онд байгуулагдаж, 2006 оноос ISR буюу газар доор уусган олборлох технологиор үйлдвэрлэл явуулж байна. KATCO өнөөдөр жилд 4000 тонн хүртэл уран үйлдвэрлэх хүчин чадалтай.
Энэ технологийг энгийнээр төсөөлбөл газрын гүнд байгаа хүдрийг бүхэлд нь ухаж гаргахын оронд тусгай уусмалаар ураныг тухайн үеэс нь уусган авч, цооногоор гадаргад гарган боловсруулах зарчимтай. Иймээс уламжлалт ил уурхайтай харьцуулахад их хэмжээний хөрс хуулалт, хүдэр бутлах, овоолго үүсгэх шаардлага бага. Гэхдээ “газар ухахгүй” гэдэг нь “эрсдэлгүй” гэсэн үг биш. Усны давхаргын тусгаарлалт, уусмалын хөдөлгөөн, цооногийн хяналт, нөхөн сэргээлт зэрэг нь технологийн хамгийн чухал хэсэг. Тиймээс ураны тухай яриаг “аюултай” эсвэл “аюулгүй” гэсэн хоёр туйлд хуваахаас илүү ямар технологиор, ямар стандартаар, ямар хяналттай олборлох вэ гэдэг бодит асуултаас эхлүүлэх нь зөв.
Зөөвч-Овоогийн төслийн хувьд жилд ойролцоогоор 250 тонн маш бага түвшний хаягдал буюу хоолой, шүүлтүүр, лабораторийн материал, хамгаалах хэрэгсэл зэрэг үүсэхээр тооцсон байна.
Төслийн байгаль орчин, малын эрүүл мэндийн асуудлаар байр суурь харилцан адилгүй хэвээр. Badrakh Energy-ийн мэдээллээр 2013–2023 онд Монголын төрийн байгууллага болон олон улсын байгууллагуудын хийсэн хяналт, судалгаагаар ураны хайгуул, туршилтын олборлолт хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн нотолгоо илрээгүй гэжээ. Харин иргэний нийгмийн зарим байгууллага үүнийг эсэргүүцэж, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, ус, бэлчээрийн асуудлаар өөр байр суурь илэрхийлж ирсэн. Ийм нөхцөлд зөвхөн компанийн судалгаа эсвэл эсэргүүцэгчдийн байр суурийг дангаар нь дагах бус, тогтмол, хараат бус, олон нийтэд нээлттэй мониторинг хамгийн чухал. 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд газрын доорх усны мониторингийн цэгүүд, хог хаягдлын мониторинг болон бусад орчны хяналтын ажлууд тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл Зөөвч-Овоо Монгол Улсын ураны салбарт өмнө алдсан боломжийг нөхөх нэг боломж мөн. Гэхдээ энэ боломжийг ашиглахын зэрэгцээ ус, байгаль орчин, малын эрүүл мэнд, хог хаягдал, эдийн засгийн өгөөжийн талаарх мэдээллийг нээлттэй байлгаж чадсан тохиолдолд л урт хугацааны итгэлцэл бий болно.
Газар ухахгүйгээр уран авах арга буюу “газрын гүнд хийдэг кофе шүүлтүүр” гэдгийг тайлбарлая
Энгийнээр зүйрлэвэл, газрын гүнд байгаа ураныг бүхэлд нь “ухаж гаргах” биш, шингэнээр нь ялгаж авахтай адил. Кофены нунтагт халуун ус нэвтрүүлж, амт чанарыг нь усанд гарган авдагтай төстэй гэж ойлгож болно. Энд мэдээж кофе биш, тусгай технологийн уусмал ашиглана. Уусмал нь газрын гүнд байрлах уран агуулсан үе рүү нэвтэрч, ураныг уусган авч, гадарга дээр гарган боловсруулна. Өөрөөр хэлбэл, уран байгаа чулуулгийг бүхэлд нь ухаж гаргахын оронд, газрын гүнд нь үлдээн хэрэгтэй бодисыг нь ялгаж авах зарчим. Өөрөөр хэлбэл, та кофегоо гуурсаар сордогтой адил. Газрын гүнд байгаа уурхай болох урантай хэсэг рүү гуурсан хоолойгоор уусмал шахаж улмаар ураныг уусгаж буцаагаад гуурсаар дээш татан авах үйл явц. Энэ аргын нэг онцлог нь ил уурхай шиг асар их хэмжээний хөрс хуулж, уул үүсгэх шаардлага харьцангуй бага байдагт оршино.
Гэхдээ “газар доогуур уусмал шахна” гэдэг нь эрсдэлгүй гэсэн үг биш. Тиймээс усны давхаргын тусгаарлалт, уусмалын хөдөлгөөн, цооногийн хяналт, нөхөн сэргээлт зэрэг нь технологийн хамгийн чухал хэсэг болдог. Тиймээс ураны тухай яриаг “уран бол хортой” эсвэл “уран бол аюулгүй” гэсэн хоёр туйлын нэг биш, харин ямар технологиор, ямар хяналттай, ямар стандартаар олборлож байна вэ гэсэн бодит асуултаар эхлүүлэх нь зөв.
Монголын хувьд энэ технологийн талаар олон нийтэд ойлгомжтой мэдээлэл өгөх нь бүр ч чухал. Учир нь газрын гүнд байгаа ураныг хэрхэн ялган авч, ус болон байгаль орчныг хэрхэн хамгаалдаг талаар зөв ойлголттой болох нь айдас дээр бус баримт дээр тулгуурлан шийдвэр гаргах үндэс юм гэж Төрийн соёрхолт физикч, доктор Н.Тэгшбаяр тайлбарлаж байна.
Зөөвч-Овоо төслийн хувьд олборлолтын явцад ахуйн болон бага хэмжээний цацраг идэвхт хог хаягдал үүсэхээр тооцжээ. Үүнд шугам хоолой, лабораторийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэг багтах бөгөөд жилд хамгийн ихдээ 250 тонн байхаар тооцсон байна. Үүсэх хог хаягдлыг инженерийн байгууламжид хадгалах бөгөөд менежментийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан шаардлагын дагуу хийхээр заасан байна.
Технологийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд “Орано” групп, “Mining College”, “Бадрах Энержи” компанийн мэргэжилтнүүд 2024 оноос МУИС, ШУТИС-д сургалт, семинар зохион байгуулж, зургаан модулиар нийт 110 гаруй багш, оюутныг хамруулжээ.
Зөөвч-Овоогийн үйл ажиллагаа байгаль орчин, малын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. Үүнтэй холбоотойгоор “Бадрах Энержи” 2014 оноос төслийн бүсэд малын эрүүл мэндийн судалгаа болон дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн байна. Компанийн мэдээллээр 2013-2023 онд Монгол Улсын төрийн байгууллага болон олон улсын байгууллагуудын хийсэн хяналт, судалгаагаар ураны хайгуул болон үйлдвэрлэлийн туршилт нь хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэх нотолгоо илрээгүй байна. Мөн үйлдвэрлэлийн туршилт дууссаны дараа 2023-2025 онд хийсэн судалгаа, үнэлгээнүүдэд Зөөвч-Овоогийн орчимд малын эрүүл мэндтэй холбоотой онцгой нөхцөл илрээгүй гэж мэдээлжээ.
Харин Дорноговь аймагт малын өвчлөл, малын ашиг шимд нөлөөлж буй гол хүчин зүйл нь бэлчээрийн даацын хэтрэлт, тэжээлийн хомсдол, усны хүртээмж болон уур амьсгалын өөрчлөлт байж болзошгүйг судалгаануудад дурдсан байна. Тухайлбал, тус аймгийн бэлчээрийн даац 1.3-3.4 дахин хэтэрсэн гэсэн тооцоо бий.
Гэхдээ энд нэг чухал зарчим бий. Компанийн хийсэн судалгаа, төрийн байгууллагын хяналт, иргэдийн болгоомжлолыг аль алиныг нь үл тоомсорлож болохгүй. Ураны төслийн талаарх итгэлцлийг бий болгохын тулд хөндлөнгийн, тогтмол, олон нийтэд нээлттэй мониторингийн тогтолцоо хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Зөөвч-Овоогийн төсөл Монгол Улсад өмнө нь алдсан ураны салбарын боломжийг нөхөх боломж мөн. Гэхдээ энэ боломжийг ашиглахын зэрэгцээ байгаль орчин, ус, малын эрүүл мэнд, хог хаягдлын асуудлаарх бүх мэдээллийг ил тод байлгаж чадсан тохиолдолд л урт хугацааны нийгмийн итгэлцэл бий болно.
Алдагдсан боломжийн хариуцлагын асуудлыг бас орхиж болохгүй
Ураны талаарх буруу мэдээлэлд зөвхөн мэдээлэл түгээгчийг буруутгах нь хангалтгүй. Уул уурхайн төслүүдийн талаар төр өөрөө анхдагч мэдээллээ ойлгомжтой, цаг тухайд нь хүргэх, компаниуд эрсдэл болон байгаль орчны мэдээллээ бүрэн тайлагнах, хараат бус судлаачид баримтад тулгуурлан дүгнэх шаардлагатай. Учир нь мэдээлэл байхгүй орон зайг цуу яриа дүүргэдэг. Харин төр, компани, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл анхдагч баримтыг нээлттэй байлгаж чадвал олон нийтийн айдас, хардлагыг зөвхөн сурталчилгаагаар бус, баримтаар шалгах боломжтой болно. Казахстан ураны баялгаа олон жилийн турш үйлдвэрлэл, экспорт, технологийн экосистем болгон хөгжүүлсэн. Монголын хувьд Зөөвч-Овоо энэ замд гарах эхлэл болж байна. Харин энэ удаа Монгол Улс зөвхөн уран олборлох эсэхээ бус, олборлолтын явцад ил тод байдал, хараат бус хяналт, шинжлэх ухааны нотолгоо, эдийн засгийн өгөөжийг зэрэгцүүлэн харуулж чадах эсэхээ шийдэх хэрэгтэй болж байна. Өмнө алдсан боломжийг нөхөхийн тулд шинэ боломжийг бий болгох нь хангалтгүй. Түүнийг зөв удирдах тогтолцоо бас хэрэгтэй.
Үргэлжлэл бий...
"Хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг "Асуу-2" аяны хүрээнд хийсэн "Баримт нэн тэргүүнд" сүлжээний олон нийтийн төлөөх бүтээл"
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Түүхийнхээ түүхийрлийг арилганаа гэдэг хялбархан ажил огт биш
Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ
ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙ ТУХАЙ ХҮМҮҮСИЙН ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ 5 БАРИМТ
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
С.Молор-Эрдэнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллаж, хилийн хориг тавьжээ
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
Философич С.Молор-Эрдэнэ: Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү?
С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
Танилц: 10-р сарын цаг агаарын төлөв
Улсаараа шатахууны хомсдолд орж зогсох асуудал байхгүй гэв
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
Ирэх сарын сарын 15-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд даац хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно
Сэрэмжлүүлэг: 46 настай эмэгтэйд хутга тулгаж, нөхрөөс нь 300 мянган ам.доллар авахыг завджээ
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал
Реппер Энэрэл, Gangaa, ThunderZ, “Vandebo” нар нэг тайзан дээр
Н.Соёлдэлгэр АНУ-д болсон Mr. Olympia Biceps Lifting тэмцээнд үнэмлэхүй аварга болж, шинэ рекорд тогтоожээ
Төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байх зуур улсын нийт "гадаад өр 0.4 хувиар өсжээ"
Монголын пара жүдочид дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ
₮18.4 тэрбумын төсөвт өртөгтэй, 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
ene uls suireed duuscheeee