
Эх түүхээ түүхэн үнэнд нь яг таг ойртуулж, шинэчилж, элдэв гажуудлаас нь чөлөөлж дуусгахын төлөө эх оронч, түүхийн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэгч судлаач бүхэн л санаа тавьж байдаг.
Ийм ажил, зүтгэл 200 гаруй улс орон нэг бүрд л хийгдсээр, хэрэгжсээр иржээ. Жинхнээсээ тусгаар тогтносон, бусдаас хараат биш улс оронд энэ ажил, ийм оролдлого төр засгийн нь ивээл, дэмжлэгэнд тулгуурлан явагддаг. Ор нэр төдий тусгаар тогтносон, бусдаас хараат орнуудад энэ талын ажил, эзэн орны зүгээс нь хориглогдсон байдаг. Үндэсний нь ухамсар, уламжлал сэргэх, ард иргэдийн нь эх оронч сэтгэл, түүхийн ухамсар сэргэх, хүчтэй болохоос өнөөдөр ч гэсэн неоколоничлогчид айж, цэрвэж буй нь ажиглагдсаар байгаа юм.
Хүн төрөлхтөний түүхэн дэх нэн эртний угсаатнуудын нэг нь монголчууд. Тэд өөрсдийгөө ч элдэвээр нэрлэж байж, мөн хөршүүд нь ч элдэв нэр, хаяг, хоч хэрэглэж иржээ.
Тэр олон нэр, хоч мэтэд төөрөлдөх хэрэггүй юм. Унаган газар нутаг, өвгөдийн булш, бунхан, уламжлалт өвөрмөц соёл, эх хэл, эрхэлж ирсэн аж ахуй гэх мэт нь олон мянган жилийн туршид танигдахаар, гэрчлэхээр бэлээхэн байж л байгаа шүү дээ. Гэхдээ нүүдэлчид болохынхоо хувьд, он тооллын бичиг мэтийг байнга хөтөлж ирээгүйн учир, эрт цагийн бичгийн дурсгал үрэгдэж устсаар байсны улмаас гэх мэтийн тун олон шалтгаанаар эх түүхийн маань эртний хэсэг нь урт урт харанхуй үетэй, цагаан толботой хэвээрээ байгаа билээ. Эртний эд, юмсын гарваль, нас, элдэв холбогдлыг нь судалж тогтоох чадвартай шинжлэх ухааны олон салбар үүсч хөгжсөн нь аль ч улс орны түүхийг тодруулахад тусалж байна. Монголчууд эндээ л мөнхөд байсан болохоор баримт болох эд юмс хангалттай их бий. Энд археологичид л чухал үүрэгтэй. Тэднийг дэмжих, шаардлагатай бүхнийг нь гаргаж өгөх, бусад орны судлаачидтай хамтрах, олсон нээсэн бүхнийг нь шинжлэх ажлыг цаг алдалгүй хийх явдал л чухал байна. "Айлаас эрэхээр авдраа уудал" гэх үг энд яг л таарна. Хятад сурвалжид хүртэл үнэнээс худал нь их, санаатай хийгдсэн гуйвуулга, гүтгэлэг ч цөөнгүй. Хятад ханз, хэлээр тэмдэглэгдсэн олон нэрний монгол дуудлагыг таних, тогтоох ч боломжгүй. Энэнийг хэлзүйчид, түүхчид одоо ойлгоод олон нэрний араас хөөцөлдөхөө больсон нь зөв юм. Үг, нэр, элдэв дуудлага, хэллэг биш археологийн биет олдворууд л одоо үгээ хэлэх ёстой. 5 мянга шахам жилийн өмнө эртний Египетэд барьж байгуулсан пирамидтай адил шахам хэмжээний оршуулгын байгууламж Хүннүгийн үеийнх гэх нэр, хаягтайгаар Монголд олдсоор байна. 5 давхар барилгын өндөртэй пирамидтай тэнцэх хэмжээний гүнд, орон зайнд элдэв үнэт чимэглэлтэй модон авсанд, маш олон тооны эдлэл дагалдуулан оршуулсан булшийг газрын гүн рүү шатлан ухсаар олж, нээж үзээд байна. Тэнд байсан бүхнийг судалж, шинжилж дуусахаар тун олон янзын мэдлэг, мэдээлэл буй болно.
Ухаж гарсан шороо, ашигласан чулууны хэмжээ, эзлэхүүн нь нэг доор овоолох аваас том пирамидын дайтай болохоор байна. Ийм оршуулгыг төв төр бүхий хүчирхэг улс гүрэн л хийдэг билээ. Монголын түүхийг 30 ботиор бичих ажил эхлээд бүр дуусаж буй бололтой. 100 гаруй судлаач нийт уртаар нь хувааж авсан гэгдэх юм.
Энэнийг дам сонсоод л олон эргэлзээ намайг эзэмдлээ. Энэ зууны энэ онуудад тийм олон, бэлэн, чадварлаг, судалдгаа судлаад, нягталдгаа нягтлаад хэдийнээ амжчихсан хүмүүс, түүхчид байгаа гэж үү? Энэ арай бүх нас, биенийхэн оролцдог субботник биш байгаа? Нарийн судалгаа, эргэцүүлэл, хэлэлцүүлэг, санал шүүмж шаардах, олон дахин эргэж нягтлах, экспертүүдийн үнэлгээ шаардах, судлаачдын гал тогоонд хэдэн сар, жилээр олон талын идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхийг шаардах онц чухал ажлыг субботник зарлаад хийчихэж болох уу? Судлаачид бичээд л, редакторууд хянаад л онцын их ээдрээтэй, адармаатай, алдаа, гуйвуулга ихтэй, нүүдэлчдийн гэх олон өвөрмөц онцлогтой, халиа цалигаа ихтэй эх түүхийг маань түүхэн үнэнд нь нэн ихээр ойртуулаад бичихэд хэрэгтэй “зайлшгүй хийгээд хүрэлцээтэй нөхцөл, хүн хүч” өнөөдөр байгаа гэж үү? Урд өмнөхөө үндсэндээ давтсан нэгэн хувилбар, олон ботийг бичсэн нэр, чанар муутай өмнөх туршлага сургамж үлдээсэн л баймаар, учир шалтгаан нь ч ухаарагдсан баймаар даа! Улс, үндэстнийхээ эх түүхийг, бүрэн бүтэн түүхийг, бүр 30 ботиор бид анх удаа л бичих гэж байгаа шүү дээ! Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын гэсэн гурван шугамын дагуух урт түүх, түүхэн үнэн, урд өмнөх элдэв алдаа, гуйвуулгаас чөлөөлөгдсөн түүх, шинэчлэгдэж чанаржсан түүх, урд хожид ер байгаагүй олон боть түүх, XXI зууны өндөрлөгөөс үзэх, үнэлэх аваас зөв, зүйтэйд тооцогдох түүх бичигдсэн байх шаардлагатай билээ. Оюун ухаант хүн анх үүсэж гарсан өлгий нутаг ч байж мэдэх Төв Азийн өндөрлөгт нэн эрт үед бүрэлдэж төлөвшсөн угсаатан болох нүүдэлчдийн урт түүхийг бүрэн бүтнээр бичих гэсэн анхны энэ шийдвэр, оролдлогыг магтахгүй, дэмжихгүй байж болохгүй л дээ.
Гэхдээ энд гол асуудал нь чанар, түүхэн үнэнд ойртож чадсан хэмжээ, бодитой баримт, материал, зөв зүйтэй дүгнэлт, гаргалгаа, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр түвшин, үнэлгээ юм. Өмнө дурдсан чанар, үнэлгээг бүтээхэд заавал шаардагдах технологи энд мөрдөгдсөн, сахигдсан байх учиртай.
Онол-аргазүйн семинар, эрдэм шинжилгээний хурал, Монголын түүхийн үндсэн бүрдэл хэсгүүдээрх илтгэл, тэдгээрийн хэлэлцүүлэг, экспертүүдийн санал, шүүмж, үнэлгээ, монголч эрдэмтдийн оролцоо нэн чухал билээ. Эрдэм шинжилгээний хурал тус бүрээс зөвлөмж боловсруулж, нийтэлж олны хүртээл болгох нь чухалд тооцогддог. Энэчлэн олон талын ажлыг судлах, шинжлэх технологийн дагуу гүйцэтгэх учиртай. Хийсвэр жишээ татъя. Монголын түүх 3600 орчим жилийн уртаар өгүүлэгдэнэ гэвээс 100 гаруй судлаачийн нэг бүрд нь 36 жилийн л үйл явдал оногдоно. Он тооллын бичиг 3600 жилийн туршид хөтлөгдсөөр ирсэн бол судлаач бүр 60 орчим жилийн хүрээнд сэтгэх, бясалгах аргаар мөнхүү 36 жилийн түүхийг биччихэж чадна. Гэтэл он тооллын тасралтгүй хөтлөгдсөн бичиг байхгүй болохоор уг 36 жилийн хэрэг, явдлыг өмнөх ба хойдохтой нь холбон, уядуулан бичих нь нэн хэцүү... Түүхийн сэдэвтэй уран зохиол бичиж буй бол огт өөр хэрэг л дээ. Юуг ч ямраар ч чөлөөтэй өгүүлж, дүрүүдийг бүтээж, тэднийгээ 40-өөд жилд "амьдруулчихаж" болно л доо. Харин түүх бол баримтанд, түүхэн үйл явдалд, мөнхүү цаг үеийн нөхцөл, тохироо, онцлогтой л уягдаж бичигдэх учиртай. Монголч эрдэмтдийн сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцах, Өвөр Монголын түүхчидтэй санал солилцох, Монголын эзэнт гүрний бүрэлдхүүнд байсан улс орнуудын түүхчдийн бүтээлийг судлах, тооцох нь мөн чухал юм. Олон улсын харилцаа, дипломат албыг түүх талаас нь судалдаг хүмүүс, түүхийн философичид, эрхзүйчидтэй санал солилцох нь бас л нэг хийх ёстой ажил мөн болно. Орос-Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийн нэгэн ботийг анх бичихдээ төлөвлөснөөсөө урт хугацаа аргагүйн эрхээр зарцуулсан билээ. Тэр үеийн жишиг, туршлагыг ч анхаарах нь зөв байх.
Түүхээ шинэчлэх, түүхэн үнэнд нь аль болохоор ойртуулж бичих гэсэн хоёрдахь оролдлого (XXI зуунд) энэ болж байна. Эхний оролдлогын үр дүн, өгөөж, амжилт нь хэнд ч гологдохор болсон нь үнэн билээ. Энэ удаагийнх хэр зэрэг байх бол оо? 4 боть түүхээс 30 боть түүх хэр их ялгаатай байх бол оо?
Түүх бичлэгт маань салхи оруулах гэсэн нэгэн оролдлогыг 1992 онд бидний хэдэн нөхөд хийж, төсөл боловсруулж , гүйцэтгэх ажлыг зохион байгуулж, үр дүнд нь 2 боть ном бүтээж тус бүрийг нь 1000 хувь хэвлүүлсэн юм. Тэр бол анхны, нөхцөл нь бүрдээгүй үеийн, үр дүн муутай оролдлого байв. Гэхдээ тэр 2 ботийг хүмүүс ихэд сонирхож уншдаг, 1995 оноос хойшхи үеийн аспирантууд “Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил (МЭӨ III - МЭ XX зуун)" гэсэн 2 боть номыг ашигласан гэж диссертаци болгондоо л дурдсан байдаг байж билээ. Хамтын бүтээлд оролцогсдын ихэнх нь нилээд болгоомжилсон, хаяагаа манасан, өмнөхөө л баримжаалсан, давтсан байр суурьтай байв. 1-р ботийг бичихэд 7 хүн, 2-р ботийг бичихэд 9 хүн оролцсон ба бүрэлдэхүүнд нь манай ахмад түүхчид (Л.Бат-Очир, Ч.Далай, Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ч.Дашдаваа), ахмад философичид, эрхзүйчид байсан юм. Төслийн ажил 2 жил үргэлжилж, 1994 онд 2 боть ном хэвлэлд шилжсэнээр дуусгавар болж байв.
Түүхээ шинэчлэхэд шаардагдах шинэ онол-аргазүй, мөн урьд өмнөх алдаа, гажуудлыг залруулах чадавхтай судлаачдаа эхэлж бэлдэхийн чухлыг тэр үеийн практик тод харуулсан юм.
Мөнхүү 2 боть номыг бэлтгэх явцад тодорсон нэг зүйл бол манай түүхчдэд эх түүхээ “нэн эртнээс XX зууныг дуустал” түүхэн үнэнд нь ойртуулан бичих баримт, материал, мэдлэг, мэдээлэл тун их дутагдалтай юм байна гэсэн дүгнэлт байлаа. Зохих түвшний боловсрол, чадавхтай түүхчдийг бэлтгэх, олон хэлэн дээрх баримт, материалыг цуглуулах, боловсруулах, археологчдын олсон бүхнийг шинээр, сайтар шинжилж өгөх мэдээллийг нь маргаангүйгээр тодруулах ажлыг ултай, суурьтай хийхгүйгээр чанарын өөрчлөлт, дэвшил гарахгүй юм байна гэдгийг бид олж харсан юм. Энэ удаагийн оролцогчид тус тус оноогдсон сэдвээрээ урьд өмнө нь судалгаа хийж, ном, өгүүллүүд бичиж, хэвлүүлж, хэлэлцүүлж, экспертүүдийн үнэлгээг сонсож байсан байж болно.
Гэхдээ эх түүхээ түүхэн үнэнд ойртуулж, өмнөх алдаа, дутагдлыг залруулж, шинэчилж бичнэ гэдэг бол заавалчгүй урьдчилсан бэлтгэл, шинэ шинэ баримт, шинэ шинэ өнцөг, шинэ шинэ хандлага, шинэ шинэ аргачлал, ургуулан сэтгэх өндөр чадавх, түүхийн философийн оновчтой, зөв байр суурь шаарддаг ажил юм шүү.
Судлаач профессор Д.Чулуунжав

Амралтын өдрүүдэд нийслэл хотод цэрэг татлага үргэлжилнэ
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Өндрөөс үсрэхийг завдсан өсвөр насны хүүхдийг аюулгүй буулгаж, авран хамгаалжээ
Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
БАЙР СУУРЬ: Оюу-Толгойн ноогдол ашгийг хуваах талаар хэн, хэн юуг өгүүлэв
CIETAC: Монголын шүүх“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн барьцааг хүчингүй болгосноор Хятадын Хөгжлийн банкны нэхэмжлэлийг хангах боломжгүй байна
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья
ҮБХИС хүндэтгэлийн жагсаал хийж, төв талбай дээрх автобусны зогсоолыг түр хаахаар болжээ
“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.