"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"

1 цаг 57 минутын өмнө



Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны  харьяа Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр өнөөдөр /2026.09.30/ шатахууны асуудлаар мээдэлэл хийлээ. 

Тэрээр 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 59 мянган тонн АИ-92 автобензин, 185 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш байна. Үүнийг авч үзвэл, нийт 256 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна.

АИ-92 автобензин Улаанбаатар төмөр замаар 217 вагон буюу 13 мянган тонн тээвэрлэгдэн орж ирсэн.

Монгол Улсын шатахууны дийлэнх хувь төмөр замаар дамжин орж ирдэг. Мөн Сүхбаатар, Замын-Үүд боомтоор АИ-92 шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй хийж байна. Энэхүү 13 мянган тонн АИ-92 автобензин нь 5-6 өдрийн ердийн хэрэглээ юм. Үүнээс 68 вагон нь буух өртөө дээр хүргэгдсэн байгаа юм.

Шатахууны нийлүүлэгч тал болох ОХУ, БНХАУ-ын талаас шатахуун тогтмол нийлүүлж байгаа. Мөн ирэх аравдугаар сарын захиалгыг баталгаажуулах гэж ажиллаж байна. Импортоор ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа АИ-92 автобензинийг өртөөнд шуурхай татан хүргэх, буулгахаас гадна ШТС-уудад нийлүүлэх тал дээр холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.