Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ

10 сар 1. 13:47

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
  • Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20,000 төгрөг байна.
  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлнэ.

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Аймгууд өвөлд бэлэн үү6 цаг 57 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.