Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав

46 минутын өмнө


Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Өчигдөр түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ. Эл саналыг өнөөдөр 13:30 цагт Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хурал 14:20 цагт эхэлсэн.

Гэвч шүүх хуралдааны үеэр Б.Баатар өөрийн шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал түр завсарлаад байна. Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцэж буй юм. 

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Аймгууд өвөлд бэлэн үү7 цаг 38 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.