2111-р сар, 2026Бямба гараг

А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ

10 сар 2. 17:402 мин унших

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж буй юм. 

Өмнө нь буюу есдүгээр сарын 25-ны өдөр тус шүүхээс Б.Баатарт хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин энэ удаад прокурорын байгууллагаас гаргасан цагдан хориулах саналыг хэлэлцэж байгаа юм. Б.Баатар шүүх хуралдаанд өөрөө оролцож байгаа бөгөөд шүүхийн гадна түүний ойр дотнынхон болон “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид цугларсан.

“Монгол хаан”  бүтээлд продюсер, жүжигчнээр ажилласан А.Баярцэцэг “Монгол хаан жүжиг улс төрийн дайралт гүтгэлэгт өртөж байгаа. Тэр дундаа улсаас, яамнаас мөнгө авч Лондон хотод тавьсан, мөнгө угаасан гэдэг үндэслэлээр Б.Баатарыг шалгаж байгаа юм шиг байна билээ. Бид хоёр жилийн хугацаанд бүх санхүүгийн тайлан, баримтаа өгөх ёстой газар нь өгч байсан учраас гэм буруутай зүйл тогтоогдоогүй.

Харин өчигдөр болсон шатахууны хомсдолтой холбоотой жагсаалд оролцсон нэг залуу “Монгол хаан” жүжгийн мерчандайз малгай өмсөж очсон байсан. Тэр залуугийн зургаар “Баатарын зохион байгуулалттай жагсаал болж байна” гэдэг гүтгэлэг тарсан. Ингээд өнөөдөр баривчлах асуудал руу орж байна.

Бид шүүхэд ямар нэгэн хүндрэл учруулах гэж цуглаагүй. “Монгол хаан” жүжиг маань дараа жилийн гуравдугаар сард Туркэд, зун нь Америкт тоглогдох хуваарьтай байгаа. Бид аль нэг улсын тайзан дээр тоглохын тулд тухайн улсын продюсеруудтай өдөр бүр холбогдож, тухай бүрд нь шийдвэр гаргахад найруулагч Б.Баатар оролцдог. Нэг хүнийг харлуулж гүтгэх явуулгаас болж манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа маш олон орны хөрөнгө оруулагч, продюсерууд хохирч байна. Тиймээс цагдан хорихгүйгээр шалгаач ээ, бид “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна. Энэ явдлаас болж төсөл маань зогсвол маш харамсмаар явдал болно” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 1

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Зочин
энэ жүжигийг нь үздэг хүн байдаг юмуу. тоглолт гэж хэдэн хүмүүст урилга тараагаад бичлэг хийгээд цацаад байх шиг байдаг
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.