Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно

10 сар 2. 17:55

Дуучин Бэк буюу Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулагдах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болжээ. “Eurovision” албан ёсны цахим хуудсанд энэ тухай өчигдөр /2026.10.01/ мэдээлсэн байна.

Монголын “CNBC Mongolia” телевиз аравдугаар сарын 10-ны 21:00 цагт үндэсний сонгон шалгаруулалтын тусгай нэвтрүүлгийг хүргэнэ.

Тус нэвтрүүлгийн үеэр Бэк хэд хэдэн дуу дуулж, Монгол болон олон улсын үзэгчид тэдгээрээс уралдаанд дуулах дууг нь сонгон саналаа өгөх боломжтой. Нэвтрүүлгийг мөн “Eurovision”-ий албан ёсны YouTube сувгаар шууд үзэх боломжтой.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.