2111-р сар, 2026Бямба гараг

Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна

10 сар 5. 13:321 мин унших

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр тэрээр “Саятан сүрэг” гэдэг компани БНХАУ-ын “Арвас” гэдэг үүлдрийн эцэг мал болох ухна оруулж ирсэн. Эндээс ямааны годрон өвчин тархсан нь тогтоогдсон. Тус компани нь хилээр хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй байна. Учир нь хилээр оруулж ирсэн амьтдын жагсаалтад энэ үүлдрийн ямаа огт байхгүй. Бид энэ асуудлаар тагнуулын байгууллагад хандсан.

Малын гоц халдвар хаанаас гарч ирэв гэдэг нь тодорхойгүй мэдэх эзэнгүй, хил орчмоос л гарчихлаа гэдэг. Харин энэ удаагийнх бол бүүр нутгийн гүнд гарчихлаа. Хамар доор нь энэ малыг зарж байхад мал эмнэлгийн газар нь юу хийж байсан юм бэ? Үүнийг шалгуулахаар ЭЦА-д болон ТЕГ-т хандсан. Аймаг орон нутагтаа өвчин гаргахгүй байхад бүх шатны байгууллагууд анхаарах ёстой болсон учир хуулинд өөрчлөлт оруулахаар өргөн барина. Годронгийн вакцин хүртэл эхэлсэн явж байна. Эрдэм шинжилгээний ажил учир сар гаруй хугацааг шаардана. Монгол улсад устаж үгүй болсон халдварууд гаргаж эхэллээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.