2111-р сар, 2026Бямба гараг

Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна

10 сар 5. 13:592 мин унших


Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган хуралдана. Эл хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй нь үргэлжилнэ. Өнөөдөр нэмэлтээр хуралдахын учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг асуудлыг 2026 оны төсвөөс хассан тул үүнийг хэлэлцэх юм. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьд явах эрхийн тухай ярихад бүгд заалнаас гарч явсан. Тэр дундаа салбарын сайд нь эсрэг санал өгч, гарч явсан нь үнэхээр эмгэнэлтэй байна. Ард түмэн нүдээ нээгээд хараад өгөөч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж энд суугаа миний үгийг хүлээж авахгүй байгаа хүн яаж салбар удирдах вэ? Өнөөдрийг хүртэл ахмад, малчдын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, асуудлыг орхигдуулж болохгүй. Хүн ам зүйн бодлогыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн авч явах ёстой, хүний төлөө байх ёстой. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг авахад 2026 оны төсөв дээр эсрэг санал өгсөн бэ? Байнгын хорооны 20 гишүүний ирцтэй байсан хурлын үеэр Т.Аубакир яагаад орхиж гарч, энэ иргэдийнхээ эсрэг санал өгөв. Яагаад чуулганы танхимд энэ бол боломжгүй зүйл гэж орилсон бэ?

Засгийн газрын тэргүүн мэтгэлцээний үеэр энэ хүмүүсийн асуудлыг шийдэж өгөх ёстой гэж хэлсэн. Гэтэл засгийнхаа эсрэг, иргэдийнхээ эсрэг ажиллаж байгаа энэ сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна. Энэ шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг болон Засгийн газрын тэргүүн Н.Учралд өгнө. Энэ хүндээ хариуцлага тооцохгүй бол энэ Засагт хариуцлага тооцох хүртэл би явна.

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвчнөө эдгээх гэж эм уудаггүй. Тэд өвчнөө тэсэж өнгөрөөхийн тулд  аргацаах гэж уудаг. Тэтгэвэр, тэтгэмжээ үүндээ л зарцуулдаг. Төрд ямар ч ашиггүй зарцуулах гэж байсан 27 тэрбум орчим төгрөгийг Цэнгүүн, Жаргалан гишүүд буцаахаар болж чадсан. Ингэхээр энэ тэтгэвэр, тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ. Төрд мөнгө бий. Боломж байхад ард түмнийхээ өмнө муухай зан гаргах нь вэ гэдгийг харцгаая. Уг нь эл асуудлыг би биш салбар хариуцсан сайд нь яриад гүйх ёстой. Гэтэл санаачилж ажил хийх нь бүү хэл эсрэг санал өгөөд орхин гүйж гарч байгаагаас  Т.Аубакирыг хэрхэн ажиллаж байгаа нь харагдлаа" хэмээн ярилаа. 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.