ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь

1 цаг 18 минутын өмнө

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу тэтгэмжүүдийг дараах өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлнэ.

  • Аравдугаар сарын 15, 27-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Аравдугаар сарын 15-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
  • Аравдугаар сарын 27-нд: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
  • Аравдугаар сарын 20-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
  • Аравдугаар сарын 20-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг тус тус олгохоор товлосон байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Улстөрчдийн хэн нь юу хэлэв7 цаг 38 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.