2111-р сар, 2026Бямба гараг

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

10 сар 6. 13:572 мин унших

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ. 



“Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг. Голомт банкны тухайд ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, шударга байдлыг бэхжүүлж, хамтран ажиллахад таатай орчныг бүрдүүлэн ажилласан нь олон улсын түвшинд тав дахь жилдээ баталгаажсан тул энэхүү хүндтэй батламжийг “Great Place to Work”-ийн бүс нутгийн төлөөлөгчид гардууллаа. Мөн “Great workplaces summit” арга хэмжээний үеэр Голомт банк “Ажиллахад таатай газар” болсон туршлагаасаа хуваалцсан юм.

 

 

Хосе Карлос “Great Place to Work”-ийн Азийн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал

 

“Бид байгууллагыг үнэлэхдээ нарийвчилсан, цогц судалгааг хийдэг бөгөөд байгууллагын үйл ажиллагааны 60 үзүүлэлтээр нэг бүрчлэн нягтлан судалж үздэг. Эдгээр олон үзүүлэлт шалгуурыг бүрэн хангаж, албан ёсны батламж гардан авахын тулд тухайн байгууллагын гүйцэтгэлийн түвшин маш өндөр байх шаардлагатай. Батламж гэдэг бол байгууллагын бодит гүйцэтгэл, амжилтыг хүлээн зөвшөөрч буй хүндтэй баталгаа юм. Тэгвэл Голомт банк энэхүү өндөр шалгуурыг бүр таван жил дараалан амжилттай хангаж байгаа нь үнэхээр бахдам бөгөөд гайхалтай амжилт юм.”

 

Г.Уянга Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал

 

“Анх Голомт банк энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж байхад бидний оноо 80 хувиар эхэлж байлаа. Жил ирэх тусам оноогоо нэмэгдүүлж, 2026 оны байдлаар 92 хувийн үр дүнтэйгээр “Ажиллахад таатай газар”-ын үнэлгээг авч байна. Голомт банкны үнэлгээ 2025 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд “Ажиллахад таатай газар”-ын судалгаа авсан байгууллагуудаас 10 гаруй хувиар өндөр үзүүлэлттэй гарч, харин азийн бүс нутгийн байгууллагуудтай эн зэрэгцэж ирлээ. Энэ жилийн үр дүнгийн тухайд азийн байгууллагуудаас даруй хоёр хувиар дээшилсэн амжилт гаргалаа. Энэхүү амжилт бол Голомт банкны засаглал, бизнес, менежмент, хүний нөөцийн бодлого болон ажилтнуудтайгаа олон талаас нь хамтарч ажилласны бүтэн жилийн үр дүн ийнхүү бодитоор үнэлэгдэж байгаад баяртай байна.” Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хөнлөнгийн үнэлгээнд хамрагдсанаар цаашлаад байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар чухал алхмуудыг тодорхойлоход ач холбогдолтой юм. 

 

Дэлхийн жишиг Монголын банк

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

769

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 304

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 252

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 370400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 621


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.