Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдааны үеэр гишүүд төрийн байгууллагуудын байрны түрээс, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн шинэчлэл зэрэг асуудлыг хөндөв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11:29 цагт 65.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалав. Байнгын хорооны гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан нар хариулав.
“Өндөр түрээс төлж байсан гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн”
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1.7 тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн байна. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийн орлого олж байсан бол одоо 1.7 тэрбум болж буурчээ. Гэтэл төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд бусдаас объект түрээслэхэд 119.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Бид өөрсдийн хөрөнгөө өөрсдөө ашиглаж болдоггүй юм уу.Төр өөрийн хөрөнгийг нэг ам метрийг нь 50 мянган төгрөгөөр түрээслүүлдэг атлаа өөрөө байр түрээслэхдээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ?
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн нэгтгэж, 17 болгосон. Ингэснээр оффисын түрээсийн зардлыг бууруулж байгаа.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
-Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг шалгасан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард хэлэлцэж, шийдвэр гаргасан.Ажлын хэсгийн судалгааны хүрээнд 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээс төлж байгаа байгууллагуудын дунд ИНЕГ, шүүхүүд байна. Мөн гадаад улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрууд бий. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байсан гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн.
“3000 санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтааж авна”
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө 2027 оны төсөвт суусан уу?
СЕХ-ны дарга Н.Мягмар:
-2027 оны төсвийн төсөлд сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсанаар хар машины санхүүжилтийг тусгаж өгсөн. Санал тоолох 2000 машины санхүүжилт 29.2 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Ирэх оны эхний улиралд 3000 ширхэг санал тоолох төхөөрөмж авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ онд 1000, ирэх онд 20000 нийт 3000 санал тоолох төхөөрөмж авна гэсэн үг. Эхний 1000 төхөөрөмжийн техникийн баталгаажуулалтыг нь хийгээд дуусаж байгаа.Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох 3000 шинэ машинаар зохион байгуулна.
Б.Энхбаяр VS Ч.Лодойсамбуу
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өмнөх төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналтай холбоотой асуудлыг хөндлөө. Тэрээр тухайн санал дэмжигдсэнээр төрийн байгууллагад ажиллаж, хуулийн дагуу цалингаа авсан хүмүүсээс өмнө олгосон цалинг нь буцаан авах нөхцөл үүссэнийг хэлэв.
Тэрээр “С.Цэнгүүн гишүүн төсвийн тодотголын үеэр 10 сар ажиллаад авсан цалинг нь буцаан хурааж авах санал гаргаж, дэмжүүлсэн. Тэр хүмүүсийг одоо яах юм. Тэд хуулийн дагуу л цалингаа авсан хүмүүс шүү дээ” хэмээн асуудал тавьсан юм. Б.Энхбаярын тайлбарын гол агуулга нь төсөвт хэмнэлт хийх хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ өмнө нь хууль ёсны дагуу үүссэн цалин хөлсний харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдэгт чиглэж байв. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголоор зардлыг танасан ч тухайн шийдвэр гарахаас өмнө ажил үүргээ гүйцэтгэж, цалингаа авсан хүмүүсээс уг мөнгийг нөхөн төлүүлэх асуудал үүсэж байгааг тэрээр онцолсон.
Харин УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр С.Цэнгүүн гишүүний өмнө гаргасан саналтай холбогдуулан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсний дараа үг авч, Засгийн газрын гишүүдийн УИХ-ын гишүүдтэй харилцаж буй байдалд шүүмжлэлтэй хандав.
Тэрээр парламентын үйл ажиллагааг 20 жил сурвалжилж ажилласан туршлагаа дурдаад, одоогийн Засгийн газрын зарим сайдын УИХ-ын гишүүдэд хандаж буй өнгө аясыг өмнө нь харж байгаагүй хэмээн хэлсэн юм. Ч.Лодойсамбуу гишүүн Б.Энхбаярт хандан “Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа, Б.Энхбаяр сайд аа” хэмээн хэлэв. Мөн Засгийн газрын гишүүд олон нийт болон парламентын гишүүдтэй харилцахдаа дээрээс хандсан өнгө аяс гаргаж байна гэж шүүмжилж, “Засгийн газрын сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо” гэсэн байр суурь илэрхийллээ.
Хэлмэгдэгчдийн нөхөх олговроос гадна мэдээлэл нь ил тод байх ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хэлэлцэх эхний асуудал нь Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд байлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэх үндсэн процесс учраас хуулийн өөрчлөлт нь шүүхийн ажиллагааны хугацаа, оролцогч талуудын эрх, үүрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалттай шууд холбогдоно.Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өнөөдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм.
Хэлмэгдэгчдийн нөхөх олговрын асуудлыг дахин хэлэлцэв
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн 2026 оны долоодугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгохтой холбоотой хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, уг асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байгаагаа өмнөх хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.
Түүний онцолсон гол асуудлын нэг нь цагаатгагдсан иргэдийн талаарх мэдээллийн ил тод байдал байв. Тэрээр хэлмэгдэгчдийг цагаатгасан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгох нь чухал гэдгийг онцолжээ. Хуулийн төслийг зөвхөн нөхөх олговор олгох асуудлаар хязгаарлахгүй, цагаатгалын үйл явц, гарсан шийдвэрүүдийн мэдээллийг ил тод болгох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Хуралдаанаар мөн Байнгын хорооны тогтоолын төсөл буюу ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр товлов.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Маргааш "Эпштейний сонсгол" болно
С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ
"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Р.Энхбат: Сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай
Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.