III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү

1 цаг 10 минутын өмнө

Энэ оны III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын Албанаас санууллаа.

Ингэснээр иргэн та энэ сард багтан олгох Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм. 

Эргэн сануулахад өнгөрсөн улирлын буцаан олголтоор 1,398,018 иргэнд 107.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. Мөн 79,879 иргэн буцаан олголтын дүнгээсээ нэг тэрбум төгрөгийн татвараа төлсөн юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.