
"Монгол хаан" жүжгийн гүйцэтгэх продюсер, жүжигчин А.Баярцэцэг 30 хоног цагдан хоригдсон "Херо энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарын талаар дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй.
Харин тэр их дуу чимээний цаана, нүдэнд өртөхгүй шахам чимээгүйхэн, хүний хэн байж ирсэн, юу бүтээсэн, юунд амьдралынхаа он жилүүдийг зориулсан тухай илүү том үнэн үлдэж байдаг.
Сүүлийн хэдэн өдөр Найруулагч Б.Баатарын тухай маш олон зүйл бичигдэж, яригдаж байна. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, өөр өөрийн дүгнэлтийг хийж байна. Заримдаа хэдхэн гарчиг, хэдхэн сошиал пост бүхэл бүтэн хүний амьдралыг шийдчих мэт, хэдхэн өдрийн шуугиан олон жилийн хөдөлмөрийг цовдлох мэт болжээ.
Би харин өнөөдөр, хамаг амьтан харааж зүхсэн ч, өөрийн мэдэх Баатар найруулагчийн тухай бичмээр санагдлаа. Учир нь би энэ хүнтэй дөрвөн жил мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж, ажиллаж ирсэн. Тиймээс би зөвхөн түүний хийсэн ажлыг бус, ямар бодолтой, ямар сэтгэлтэй, юунд догдолдог, юунд эмзэглэдэг, юуг мөрөөддөг, дотроо ямар ертөнц тээж явдгийг нь тодорхой хэмжээнд мэднэ. Дөрвөн жил гэдэг хүнийг танихад бага хугацаа биш ээ.
Энэ хугацаанд би Найруулагч Б.Баатарыг Монголынхоо тухай ярих бүрдээ нүд нь гэрэлтдэг хүн гэдгээр нь мэднэ. Хийж буй бүтээл бүрдээ эх орныхоо түүх, соёл, өнгө төрх, үнэт зүйлсийг яаж илүү сайхнаар шингээх вэ, Монголыг дэлхийн үзэгчдэд яаж илүү томоор, илүү үнэ цэнтэйгээр харуулах вэ гэж боддог хүн гэдгээр нь мэднэ.
Би түүнийг амралтын өдөр гэж амарч байхыг энэ дөрвөн жилд бараг хараагүй. Даваа гараг ч бай, Ням гараг ч бай ажил дээрээ байна. Нэг бүтээлээ дуусгаж амжаагүй байхдаа дараагийнхаа ажлыг бодно. Нэг тайзнаас бууж амжаагүй байхдаа Монголын дараагийн түүхийг дэлхийн хаана, хэнд, ямар хэлээр хүргэх тухай ярьж явна.
Зарим хүн ажлаа хийдэг. Харин зарим хүн ажлаараа амьдардаг. Баатар бол хоёр дахь нь.
“Монгол Хаан” ч түүний хувьд зүгээр нэг жүжиг байгаагүй. Тэр энэ бүтээлийг олон арван жил ах дүүгээс өөрцгүй дотно явсан их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайнхаа гэгээн дурсгалд зориулж, Монголын түүх, монгол хүний сэтгэл, монгол уран бүтээлчдийн авьяасыг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө олон жилийг зориулсан.
Энэ зам дардан байгаагүй. Сайн муугаар хэлүүлсэн үе ч байсан. Хийсэн ажлыг нь өөр өнцгөөр тайлбарласан, аваагүйг нь авсан мэт, идээгүйг нь идсэн мэт ойлгуулсан мэдээлэл олон нийтэд хүчээр түгэх үе ч цөөнгүй байсан. Худал зүйлийг мянга давтахаар үнэн мэт сонсогддог тэр л хатуу орчин дунд энэ бүтээл явж ирсэн.
Гэсэн ч өнөөдөр “Монгол Хаан” Лондон, Сингапур, Япон, Оросын аугаа тайзнуудад хүрч, дэлхийн 200,000 гаруй үзэгчид Монголын түүх, соёл, театрын урлагийг танилцуулан эх орноо сурталчилсан бүтээл болсон. Олон улсын театрын байгууллагуудаас олон улсын хөрөнгө оруулалт татаж чадсан Монголын цорын ганц театрын бүтээл болсон.
Үүний ард ганц хүний нэр биш, хэдэн зуун хүний хэдэн мянган өдрийн бэлтгэл, хэдэн арван мянган цагийн хөдөлмөр, олон арван олон улсын продюсер, уран бүтээлч, техникийн ажилтнуудын хүч хөдөлмөр, итгэл, эрсдэл, алдаа, амжилт, мөрөөдөл бий.
Энэ зам бидний хувьд одоо ч дуусаагүй. Бид гуравдугаар сард Турк улсад тоглох хуваарьтай. Ирэх зун дэлхийн театрын хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг болох Broadway биднийг хүлээж байна.
Энэ бол аль хэдийн нэг хүний хувийн мөрөөдөл байхаа больсон. Олон хүний хөдөлмөр, олон улсын гэрээ, Монголын уран бүтээлчдийн нэр хүнд, Монголын нэрийг дэлхийн тайзанд авч яваа бүтэн багийн хувь заяа болсон төсөл.
Тиймээс яг ийм үед Найруулагч Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна.
Энэ бол зөвхөн нэг тоглолт хойшлох, нэг тоглолт цуцлагдах тухай асуудал биш юм. Хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй бол олон улсын гэрээ зөрчигдөнө. Санхүүгийн томоохон алдагдал үүснэ. Олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон итгэл, нэр хүндэд сэв сууна. Хамгийн харамсалтай нь Монголын уран бүтээлчид дэлхийн тайзны ноён оргилд хүрэх гэж олон жил бүтээсэн боломж дахин ирэх эсэх нь ч эргэлзээтэй болно.
Гэтэл сошиал орчинд явж буй зарим мэдээллийг харахад би байтугай миний эргэн тойрны хайртай хүмүүс хүртэл нөхцөл байдлыг огт өөрөөр ойлгохуйц л өрнөөж байна.
“Идэж уусан юм байна. Баригдсан юм байна. Тэгээд л явчихлаа” гэж бодогдохоор.
Гэтэл бодит процесс нь үүнээс хавьгүй өөр, хавьгүй олон асуулттай өрнөж байна.
Би хуульч биш. Би шүүгч ч биш. Хэнийг ч гэм буруутай, гэм буруугүй гэж эцэслэн дүгнэх эрх надад байхгүй. Гэхдээ иргэн хүний хувьд асуулт тавих, эргэлзэх, хардах эрх надад бий.
Найруулагч Б.Баатарт өмнө нь хилээр гарах хязгаарлалт тавьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Шүүх хуралдаанаар түүнийг цагдан хорих хангалттай үндэслэлгүй, хүнийг зөвхөн таамаглалд тулгуурлан хорьж болохгүй гэсэн шийдвэр гарсан.
Гэтэл ердөө хоёрхон хоногийн дараа прокурор гомдол гаргаж, 20-хон минутын дараа дахин хурал товлогдож, 2-хон цагийн дотор асар хурдан хурал нь эхэлж, өмнөх шүүгчээ өөр хүнээр солин, улмаар цагдан хорих шийдвэр гарч, түүнийг авч явсан нь үнэн билээ.
Эндээс энгийн хүний хувьд хэд хэдэн асуулт өөрийн эрхгүй төрнө.
Хэрэв хилээр гарах эрх нь аль хэдийн хязгаарлагдсан, мөрдөн шалгалтаас зугтах боломжгүй байсан бол заавал цагдан хорих ямар шаардлага байсан юм бэ?
Хэрэв хоёрхон хоногийн өмнө цагдан хорих хангалттай үндэслэлгүй гэж үзсэн бол тэр хоёр хоногийн дотор яг юу өөрчлөгдсөн юм бэ?
Хэрэв хүний гэм бурууг баримтаар тогтоох ёстой бол яагаад олон нийтийн дунд түүнийг аль хэдийн ял авсан мэт ойлгуулах, цовдлох уур амьсгал бүрдээд байна вэ?
Тэр тусмаа олон нийтэд залилан, мөнгө угаалт гэх үгс давамгай сонсогдуулж байгаа атлаа Найруулагч Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх ноцтой, өргөн хүрээтэй, тодорхойгүй зүйл ангиар хорьж байгаа нь хонгилдож байгаа мэт хардах сэтгэгдэл төрүүлж байна.
Би мэдээж хууль тайлбарлах хүн биш. Хэний ч өмнөөс шүүхийн шийдвэр гаргахгүй. Гэхдээ нэг зүйлд итгэдэг.
Хүний гэм бурууг шүүх тогтоохоос өмнө олон нийт тогтоочихож болохгүй.
Хэн нэгний нэрийг эхлээд нийгмийн өмнө хүчээр нураачихаад, дараа нь үнэнийг хайдаг байж болохгүй.
Хүний амьдрал гэдэг ганц мэдээ биш. Хүний хөдөлмөр гэдэг ганц гарчиг биш. Хүний бүтээсэн зүйлс гэдэг нэг өдрийн сенсаацаар арчигдчихдаг зүйл биш.
Миний мэдэх Баатар бол Монголынхоо төлөө сэтгэл гаргаж явсан хүн. Монголын уран бүтээлчдийг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө зүтгэсэн хүн. Амарч суухаас илүү бүтээж явахыг сонгосон хүн. “Монгол Хаан”-ыг зүгээр нэг жүжиг бус, Монголын тухай дэлхийд ярих нэгэн том дуу хоолой болгохын төлөө амьдралынхаа олон жилийг зориулсан хүн.
Үнэн нь баримтаар л тогтоогдож, шүүх нь шударгаар шүүж, харин тэр хүртэл бид хүнийг хүн хэвээр нь үлдээе" гэв.

ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна
Өнөөдрөөс эхлэн Баянхошууны тойрог орчмын авто замыг хааж асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ

ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Маргааш "Эпштейний сонсгол" болно
С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ
"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Р.Энхбат: Сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай
Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.