2211-р сар, 2026Ням гараг

ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ

10 сар 7. 15:452 мин унших

Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурчээ.

Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ.

Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна. Сүү, өргөн хэрэглээний зарим барааны хувьд өсөлттэй гарлаа. "Миний Монгол" сүүний үнэ хамгийн өндөр буюу 5.6 хувиар өсөж 5,344 төгрөгт хүрчээ. Харин дотоодын төмс 1.1 хувиар өсөж 1,989 төгрөг, өндөгний үнэ 0.3 хувиар өсөж нэг ширхэг нь 620 төгрөг болсон байна.

Аймгийн төвүүдэд, орон нутгийн хэмжээнд хонины мах 0.4 хувиар 21,373 төгрөг, ямааны мах 0.8 хувиар 19,085 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн мах 0.3 хувиар 25,465 төгрөг бага зэрэг өсжээ. Мөн задгай сүү 1.2 хувиар өсөж 4,182 төгрөг, 1-р зэргийн гурил 0.2 хувиар өсөж 3,311 төгрөгт хүрсэн бөгөөд цагаан будаа болон элсэн чихрийн үнэ 0.02 хувиар бага зэрэг нэмэгджээ.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр /2026.11.17/ танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 19.3 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5 хувь, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байна. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ

880

ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас хоёр хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ

1 344

Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!

“Алаагүй баавгайн арьсыг арав хувааж булаацалдана” гэж ярьдаг шиг аваагүй байгаа Оюу толгойн ногдол ашгийг бэлнээр авъя, хуримтлалдаа хийе, томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлье гэсэн санал дээр нийгэм талцаж байна. Нийгэм ч юу байхав дээ, ард түмний хувьд дийлэнх нь санал нэгтэйгээр уг ногдол ашгийг хувь, хувийнхаа дансанд авъя л гэж байгаа юм

1 276

Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо

Санхүүгийн хүндрэлд орсон иргэд хэрэглээний зээлийнхээ хугацааг нийт 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаараа эл шийдвэрийг гаргасан. Сунгалт нь банк нэмэлт зээл олгохгүйгээр зээлд бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд хамаарна. Ийм үед өр, орлогын харьцааны хязгаарлалтыг мөрдөхгүй гэв. Өөрөөр хэлбэл, орлого нь буурсан зээлдэгч сарын төлбөрөө бууруулж, хугацаагаа уртасгах боломж нээгдэх юм байна. Мөн хуралдаанаар бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээсэн

1 389400256365b9db8d707224

ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотод 2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар тус тус өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Үнийн өсөлтөд гурил, сүү, өндөг, ногоон цай, төмс, лууван, шатахуун, дизель үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Захуудад үхрийн мах ястай нь нэг килограмм нь 27,000-37,800 төгрөгийн үнэтэй байгаа бол ясгүй цул нь 29,000-42,800 үнэтэй байна

1 671


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.