
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Сонсголоор АНУ-ын Хууль зүйн яамнаас нийтэд ил болгосон материалд Монгол Улсын талаар дурдагдсан асуудал, хүүхдийн эрх, асрамжийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой мэдээллийг хэлэлцлээ.
Эл сонсголын үеэр үг хэлсэн гишүүдийн "БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Жеффри Эпштейн яагаад Монгол Улсыг сонирхох болсон бэ гэдэг асуудлыг бид тодруулах ёстой. Түүний үйл ажиллагааг судлахад улс төрийн тогтворгүй байдалтай, хөгжиж байгаа, байгалийн баялаг ихтэй улс орнуудад уул уурхайн компаниудын эрх ашгийн төлөө лобби хийх зорилгоор нөлөөлөхийг оролддог байсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна.Монгол Улс түүний сонирхлын хүрээнд орсон үндсэн шалтгаан нь байгалийн баялаг байсан байж болзошгүй. Тиймээс тухайн үед Монгол Улсын улс төр, эдийн засаг, уул уурхайн салбартай холбоотой ямар харилцаа үүссэн, ямар мэдээлэл солилцсон, төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн эсэхийг нягтлах шаардлагатай.Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсгол нь хэн нэгнийг шүүх, гэм буруутайд тооцох ажиллагаа биш. Харин нийтэд ил болсон мэдээллийн эх сурвалж, үнэн зөв байдал, хууль зүйн үндэслэлийг тодруулах зорилготой.
Гадаад харилцааны сайд асан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн: Жеффри Эпштейнтэй харилцаж байсан гол хүн нь би. Мэргэжлийн дипломат хүний хувьд ажлаа хийж явсан. Дипломат хүн тухайн улсын төр, засгийн төлөөлөгчидтэй харилцахаас гадна банк, санхүү, урлаг, соёлын салбарын хүмүүстэй харилцаа тогтоож, мэдээлэл солилцдог. Монгол Улсын талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь бидний ажлын нэг хэсэг.Би Жеффри Эпштейнтэй 2013 онд анх танилцсан. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр News Today сонины эзний гэрт оройн зоог зохион байгуулж, 30 гаруй орны төлөөлөгч оролцсон. Тэнд Жеффри Эпштейн байсан бөгөөд анх удаа уулзаж, танилцсан юм. Дараа нь 2015 онд түүний гэрт болсон оройн зоогт уригдаж байсан.Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй хоёр удаа уулзсан. Бид ямар нэгэн байдлаар охид, эмэгтэйчүүдийн асуудалтай холбоогүй. Зарим хүн намайг Жеффри Эпштейнтэй дотно найз байсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Бид ажлын шугамаар харилцаж байсан. Цахим шуудангаар тогтмол харилцаж, хаана юу хийж байгаа талаар ерөнхий мэдээлэл солилцдог байсан. Энэ харилцаа 2017 он хүртэл үргэлжилсэн. Жеффри Эпштейнтэй уул уурхайн асуудлаар ямар нэгэн яриа, хэлэлцээр хийгээгүй. Тэр хүн Монгол Улсын талаар ойлголтгүй байсан. Тиймээс Монголд зочлохыг урьсан цахим захидлыг дипломат албан тушаалтны хувьд бичсэн. Гэтэл Жеффри Эпштейнтэй гол харилцаж, цахим захидал бичиж байсан намайг сонсголд гэрчээр дуудаагүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн 2010 онд 22 хүүхдийг хууль бусаар авсан гэх асуудал яригдаж байна. Гэтэл хүүхдүүдийг шилжүүлснээс нэг жилийн дараа асрамжийн газрын зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай авсан байна. Тэгвэл “Өнөр бүл” төв ямар үндэслэлээр, ямар ч зөвшөөрөлгүй хүнд хүүхдүүдийг шилжүүлсэн юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор нь долигоноод өгчихдөг юм уу?Ц.Элбэгдорж энэ асуудлаар өөрөө ирж тайлбар өгөх ёстой. Гэтэл сонсгол болохын өмнө гадагшаа явчихлаа. Өмнө нь ч ийм асуудал гарч байсан. Улс төрийн тохиролцоо хийж, хариуцлагаас зайлсхийж байгаа юм биш биз гэсэн асуулт гарч байна.Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнтэй холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоох ёстой. Ялангуяа хүүхдүүдийг ямар үндэслэлээр шилжүүлсэн, тухайн үед хэн зөвшөөрөл олгосон, ямар байгууллага хяналт тавьсан гэдгийг тодорхой болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Хувийн нууц, албаны нууц гэдэг нэрийдлээр төрийн байгууллагууд хийгээгүй ажлаа далдалдаг байдал газар авлаа. Хариуцах ёстой асуудлаа хариуцдаггүй, шалгах ёстой зүйлээ шалгадаггүй, мэдээлэл өгөх болохоор нууц гэдэг тайлбар хэлдэг болсон байна. Эцэг эхгүй, өнчин өрөөсөн, амьдралын хүнд нөхцөлд өссөн хүүхдүүдийн хувь заяаны асуудлыг ярьж байна. Гэтэл тэдэнд эзэнгүй бараа бүтээгдэхүүн шиг хандаж, өнөөдрийг хүртэл хаана, ямар нөхцөлд амьдарч байгааг нь бүрэн тодорхой тайлбарлаж чадахгүй байна.Хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой. Хувийн мэдээллийг хамгаалах шаардлагатай ч үүнийг хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй байдлаа хаацайлах шалтгаан болгож болохгүй.Энэ хүүхдүүдэд хүн ёсоор хандаж, тэдний асуудлыг өнөөдрийг хүртэл хаацайлж байгаа та бүхнээс ичиж байна.
Энэ бол зөвхөн Эпштейний асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, тусгаар тогтнол, улс орны ирээдүйтэй холбоотой асуудал юм.
Иймд; Нэгдүгээрт, Монголын төр хүүхдүүдээ хамгаалах ёстой!
Монгол Улсын иргэн, тэр дундаа асрамжийн газрын гэлтгүй бүх хүүхдийн хувь заяаны талаарх мэдээлэл төрд бүрэн бүртгэлтэй, хамгаалагдсан байх ёстой. Өргөж авсан гэх хүүхдүүд хаана байгаа, хилээр хэзээ гарсан, эргэж ирсэн эсэх зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа нь ноцтой асуудал. Мөн Эпштейний цахим шууданд дурдагдсан гэх Монгол охид хэн байсан, одоо хаана байгаа, тэдний эрх зөрчигдсөн эсэхийг хууль хяналтын байгууллага нэн даруй шалгах шаардлагатай. Монгол хүүхдийг хэн ч ашиглах, мөлжих, хүний наймаа болон аливаа гэмт хэргийн золиос болгох ёсгүй.
Хоёрдугаарт, төрийн нууц болон үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс төрд хадгалагдаж буй мэдээллийг гаднын хэн нэгэн этгээд, тусгай байгууллагад дамжуулсан эсэх, Монгол Улсын төрийн шийдвэр, сонгууль, байгалийн баялагтай холбоотой асуудалд гадны нөлөө орсон эсэхийг хуульд нийцүүлэн шалгах ёстой.
Хэрэв төрийн нууц мэдээлэл нэг, хоёр хүний хувийн харилцаа, цахим шуудангаар дамжин гадагшилсан нь тогтоогдвол энэ нь үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудал. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга,Төрийн тэргүүн байсан хүмүүс төрийн мэдээллийг хууль бусаар гадагшаа гаргасан нь эх орноосоо урвасан үйлдэл мөн. Үүнийг маш сайн шалгаж тогтоох ёстой.
Гуравдугаарт, хууль сахиулах байгууллагууд яагаад өнөөдрийг хүртэл дуугүй байсан бэ гэдэгт хариулт хэрэгтэй. Хүүхдийн мэдээлэл, хилээр зорчсон иргэдийн бүртгэл зэрэг төрийн чухал мэдээлэл алга болсон, устсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон. Үүнийг хэн хэзээ, ямар шийдвэрээр ийм зүйл хийснийг тогтоох ёстой.
Хууль сахиулах байгууллага төрийн болон улс төрийн аливаа нөлөөллөөс ангид, иргэдийн эрх, улсын аюулгүй байдлыг хамгаалдаг байх ёстой. Тиймээс УИХ хянан шалгах түр хороо байгуулж, энэ асуудлыг хараат бусаар, бүх талаас нь шалгах шаардлагатай гэж үзэж байна.
Эцэст нь онцлон хэлэхэд, энэ сонсгол бол нэг хүний тухай биш. Энэ бол Монгол ирээдүй болсон хүүхэд багачуудын аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй солилцоо, үндэсний аюулгүй байдал, Монгол төрийн дархлааны тухай асуудал.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Энэ асуудлыг сонсоход хүүхдүүдийг сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Хүүхэд үрчилж авах нэг өөр, асрамжийн байгууллагад шилжүүлэх өөр асуудал. Ц.Элбэгдорж хүүхдүүдийг үрчилж аваагүй, харин асрамжийн байгууллагад шилжүүлсэн юм байна.Хүүхдүүдийг шилжүүлэн авсан байгууллага тухайн үедээ зөвшөөрөлгүй байсан асуудал яригдаж байна. Ийм нөхцөлд хүүхдүүдийг ямар хууль, журмын дагуу шилжүүлсэн, хэн зөвшөөрөл олгосон, хэн хяналт тавьсныг тодруулах шаардлагатай.Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон улс. Гэтэл хүүхдүүдийн бүртгэл, асрамжийн нөхцөл, тэдний эрхийг хамгаалсан байдалтай холбоотой мэдээлэл зөрүүтэй байна.Энэ асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт явуулна. Мөн Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн эрхийн асуудлаарх тайлангаа хүргүүлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ц.Элбэгдоржтой холбогдуулан яригдаж байгаа 24 хүүхдийн асуудлаар цагдаагийн байгууллагаас дахин мэдээлэл авмаар байна. Энэ хүүхдүүдийн талаар янз бүрийн мэдээлэл олон нийтэд гарч байгаа учраас яг ямар нөхцөл байдалтай байгааг тодорхой болгох шаардлагатай.Хүүхдүүд хаана байгаа, гадаад улсад зорчсон эсэх, тэдний аюулгүй байдал хангагдсан эсэхийг холбогдох байгууллагуудын мэдээлэлд тулгуурлан нягтлах хэрэгтэй.Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл мэдээлэл өгөхдөө 24 хүүхдийн 13 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй бөгөөд 15 нь тодорхой хугацаанд гадаад улсад зорчсон бүртгэлтэй, 22 нь Монгол Улсад ажиллаж, амьдарч байгааг танилцуулсан.


Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Маргааш "Эпштейний сонсгол" болно
С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ
"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Р.Энхбат: Сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай
Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.