
УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулалт, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих парламентын хяналттай холбоотой асуудлаар улстөрчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, АН-аас зохион байгуулдаг ээлжит “4/11” мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголд тусгасан зарим зардал, УИХ-аар батлагдаагүй хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөв. Аравдугаар сарын 8-нд илэрхийлсэн байр сууриудыг хүргэж байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Хулгай, худалтай эвлэрэхгүй, шударга ёсноос ухрахгүй
-Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй. Энэ бол зөвхөн миний байр суурь биш. “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөний уулзалтад оролцсон 1000 орчим иргэний дунд ч ийм итгэл үнэмшил хүчтэй байгааг мэдэрлээ. Монголын төрд шударга ёсыг тогтоох, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, хариуцлагыг бодитоор нэхдэг тогтолцоог бий болгохын төлөө бидэнд хийх ажил их байна.Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа авлига, хулгай, шударга бус байдлыг зөвхөн нэг хүн, нэг албан тушаалтантай тэмцсэнээр шийдвэрлэх боломжгүй. Асуудлыг үүсгэж байгаа тогтолцоо, дүрэм журмыг өөрчлөх шаардлагатай. Эдийн засаг өсөж байгаа ч түүний үр өгөөж иргэдийн амьдралд бодитоор хүрэхгүй байгаа асуудлыг залуус хөндөж байна. Тиймээс нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг бодит ажил болгоход иргэд, залуучууд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн оролцоо чухал. Шударга ёсны төлөө хамтдаа зогсож, зөв зүйл дээрээ нэгдэх ёстой. Хариуцлагатай, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг төрийг бий болгох нь бидний зорилго байх учиртай. Үүнийг нэг хүн дангаараа хийхгүй. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар парламентын бүрэн эрхэд халдаж болохгүй
-Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг гэмт хэрэгт тооцсон. Төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт бий. Үүнийг орон нутгийн Засаг дарга эсвэл доод шатны албан тушаалтан хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх асуудал яригдана. Харин Засгийн газар, сайд нар хийсэн тохиолдолд яах вэ. Эрх баригч олонх, намынхаа нэрээр Эрүүгийн хуулийг давж алхаж болох уу. УИХ-ын батлаагүй чиглэлд төсвийн хөрөнгө зарцуулсан гэдгээ өөрсдөө илэрхийлж байна. Гэтэл хууль яагаад эдгээр албан тушаалтанд үйлчлэхгүй байгаа юм бэ. Харин ч энэ асуудал УИХ-ын буруу мэт болж хувирч байна. Засгийн газар парламентын бүрэн эрхэд халдаж болохгүй.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой
-Баянзүрх дүүргийн Улиастай орчимд баавгай айл руу дайрч, хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Юуны өмнө амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаачийн ар гэрт өөрийн нэг сарын цалингаа хандивлахаар шийдсэн.Энэ бол зөвхөн нэг айл өрхөд тохиолдсон харамсалтай явдал биш. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагатай холбоотой асуудал юм. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирж, хүний амь насанд хүрсэн ийм ноцтой хэрэг гарч байхад холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажилласан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж байсан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Ийм хэрэг гарсны дараа харамсаж, эмгэнэл илэрхийлээд өнгөрөх биш, дахин давтагдахаас сэргийлэх бодит арга хэмжээ авах нь чухал. Хүний амь нас, аюулгүй байдлын асуудалд хайнга хандаж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Хэвлэлд өгсөн мэдээлэл маань олон нийтийн шүүмжлэлд өртсөн тул албан ёсоор уучлалт гуйж байна
-Жеффри Эпштейнтэй холбоотой асуудлаар зохион байгуулсан хяналтын сонсголын үеэр нэгэн иргэн санаанд багтамгүй, цочирдом зүйл ярьсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асран халамжид шилжсэн гэх хүүхдүүдийн хувь заяатай холбоотой ноцтой мэдээлэл хэлсэн. Энэ нь зөвхөн сонсголд оролцож байгаа хүмүүс төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудал болсон. Тиймээс тухайн иргэний хэлсэн мэдээлэл үнэн эсэх, хүүхдүүд хаана байгаа, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдсан эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулах шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас мэдээлэл хүсэж, тодорхой хариулт авсан. Холбогдох байгууллагын өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асран халамжид шилжсэн гэх хүүхдүүд эсэн мэнд байгаа гэсэн. Хүүхдүүд ор сураггүй болсон, амь насанд нь аюул учирсан гэх мэтээр яригдсан асуудлыг албан ёсны байгууллагын мэдээлэлд тулгуурлан нягтлах шаардлагатай байсан. Тухайн асуудал хүүхдүүдийн хувь заяа, хүний эрх, нэр төртэй холбоотой учраас мэдээлэл өгөхдөө маш хариуцлагатай хандах ёстой байсныг ойлгож байна. Миний хэвлэлд өгсөн ярилцлагаас үүдэн олон нийтийн дунд шүүмжлэл гарсан тул энэ үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйж байна.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Т.Доржханд сайдад дэлхийд гишгээгүй газар үлдсэн үү?
-Тэргүүн шадар сайд Т.Доржханд та Монголдоо, яамандаа ажиллах юм уу, үгүй юу. Дэлхийд таны гишгээгүй газар үлдсэн юм уу. Гадаад томилолтын зардал нь 718 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл дотоод томилолтын зардал байхгүй байна. Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалттай холбоотой олон чухал ажил бий. Гадаад томилолтод ийм хэмжээний зардал төсөвлөж байгаа бол түүний үр дүн, улс орны эдийн засагт үзүүлэх бодит өгөөжийг тодорхой тайлбарлах шаардлагатай. Төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад томилолт тодорхой зорилготой, хэмжигдэхүйц үр дүнтэй байх ёстой. Тиймээс энэ зардлыг ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн, өмнөх томилолтууд ямар үр дүнд хүрсэн талаар тайлбар өгөх шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)


Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Маргааш "Эпштейний сонсгол" болно
С.Амарсайхан: Монгол төрийг аалзны тор мэт хэрэн барьцаалсныг үндсээр нь шалгаж, таслан зогсоож байж улс урагшилна
Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ
"БЕГ-ын дарга Х.Тамирын томилгоо нь өөрөө хууль ёсных юм уу"
Р.Энхбат: Сурах бичиг гэдэг үгийг сонсонгуутаа их хэмжээний бэлэн мөнгөний бизнес гэж ойлгодог нь туйлын харамсалтай
Гэртээ харихаар явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, гар утсыг нь дээрэмджээ
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.