
“Монгол Улсын Засгийн газраас таван замын их цэргийг гаргаж, тохиолдсон монголчуудаас хүчин хавсарч хятадыг хөөн цэвэрлэхийг уриалж ашиг тусыг тайлбарлан Дотоод Монголын олон нийтэд зарласан бичиг” нь 1913 оны эхэн сард гарсан түүхтэй юм. [1]
Энэхүү уриалга болон бичгийг гаргасан Монгол Улсын Засгийн газар буюу тухайн үеийн төрийн эрх барих байгууллагыг Богд Хаант Монгол Улсын Засгийн газар (Улсын Эрх Чөлөөг Тогтоогч Богд хаан болон Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй сайд нар) байгуулан удирдаж байжээ. Тухайн үед уг төрийн бодлого, зарлиг бичгийг Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт ёсоор болгон баталж, Засгийн газрын сайд нар (Тухайлбал Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цэргийн яамны сайд нар болон Ерөнхий сайд) хамтран хэрэгжүүлж байсан билээ. Богд хаант Монгол улсын Засгийн газар болон төрийн дээд байгууллагуудаас 1913 оны Таван замын байлдаан, Өвөр Монголыг чөлөөлөх, нэгтгэх үйл ажиллагаатай холбогдуулан олон тооны зарлиг, тушаал, уриалга бичгүүдийг гаргаж байжээ. Тухайлбал, энэ үйл явцыг бодит ажил хэрэг болгох зорилгоор гарсан холбогдох баримт бичгүүдээс дурдвал:
Богд хааны зарлигууд: 1913 оны эхэн үед (тухайлбал 2 дугаар сарын 1-ний орчим болон хаврын улиралд) Өвөр Монголыг хятадын цэргээс чөлөөлөхөөр цэргийг таван чиглэлд (Чуулалт хаалга, Долоннуур, Хөх хот, Бугат, Бат хаалга чиглэлд) хөдөлгөх албан ёсны хаант ёсны зарлигууд гарсан байдаг.[2]
Цэргийн ерөнхийлөн захирагчийг томилсон тушаал: Уг Таван замын их цэргийг удирдан жолоодож, байлдааны ажиллагааг явуулах ерөнхий командлагч, жанжнаар Да лам Пунцагдорж болон Манлайбаатар Дамдинсүрэн нарыг томилж, цэргийн жанжин штабын болон сайд нарын зөвлөлийн шийдвэр, тушаалууд гарч байв. Мөн 1913 оны 7 дугаар сард гарсан зарлигаар уг цэргийн болон нутгийн удирдлагын ажлыг зохицуулах зорилгоор тусгай газар байгуулж, сайдаар нь Егүзэр хутагт Галсандашийг томилсон шийдвэр гарч байжээ. Эдгээр зарлиг, тушаалууд нь гадаад болон дотоод монголчуудыг нэгтгэх, Дундад иргэн улсын зүгээс хилийн чанадаас ирэх түрэмгийллийг эсэргүүцэн хамгаалах, цэргийн хангамж хүч зузаатгах зорилготойгоор Богд хааны тамга болон Ерөнхий сайд, холбогдох сайд нарын нэрийн өмнөөс цуврал байдлаар гарч байжээ. Богд хаант Монгол Улсаас Өвөр Монголыг Хятадын дарлалаас чөлөөлөх, тусгаар тогтнолыг нь дэмжих зорилгоор 1913 онд явуулсан цэргийн ажиллагааг түүхэнд "Таван замын байлдаан" хэмээн нэрлэдэг. Энэхүү байлдааныг "таван замын цэрэг" гэж нэрлэсний учир нь Монголын засгийн газраас Өвөр Монголыг чөлөөлөх, хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хүчийг стратегийн таван үндсэн чиглэл буюу замаар хуваан хөдөлгөсөнтэй холбоотой юм. Үүнд:
1.Чуулалт хаалга болон баруун хэсгийн чиглэл.
2.Бат хаалга (Дархан Мумянган хошуу) чиглэл.
3.Долоннуур чиглэл.
4.Хөх хот чиглэл.
5.Бугат хот (Хатан голын сав газраар) чиглэл.
Эдгээр таван чиглэлд Манлайбаатар Дамдинсүрэнгээр ерөнхийлөн захируулж, нийтдээ гадаад дотоод Монголын 10,000 орчим цэрэг оролцсон. Бослого хөдөлгөөн анх Өвөр Монголд дэгджээ. Энэ нь зөвхөн энгийн ардын бослого төдий байсангүй, харин Өвөр Монголын олон ноёд, язгууртнууд, цэргийн эрхтэн болон ард иргэд Манж Чин улс мөхсний дараа шинээр байгуулагдсан Дундад иргэн улсын дарлалд орохоос татгалзан Гадаад Монголтой нэгдэх, тусгаар тогтнолоо олж авах чин хүсэл эрмэлзлээр нэгдсэн өргөн хүрээтэй хөдөлгөөн байв. Өвөр Монголын олон хошуу нутагт Хятадын цэргийн эсрэг зэвсэгт бослогууд өрнөж, тэд Богд хаант Монгол улсаас тусламж эрж байжээ. Тухайлбал, өвөр монголчууд болон зүүн монголчууд хандив өргөж, сайн дураараа цэрэгт олноор элсэн орж байсан бөгөөд энэхүү дайнд оролцсон гол баатруудын дийлэнх нь Өвөр Монголын хүмүүс байжээ. Тухайн үед Өвөр Монголд энэ үйл явдлыг "Богдын шар цэрэг ирж чөлөөлсөн" хэмээн ярилцдаг байв. Таван замын цэргийг ерөнхийлөн захирагчаар Манлайбаатар Дамдинсүрэн томилогдон удирдсан ба үүнээс гадна Гадаад болон Өвөр Монголын нэртэй жанжид, ноёд тус тусын чиглэлийг хариуцан удирдаж байв.
Егүзэрийн хийдийн чиглэлд гүн Чимидцэрэн, Дарьгангын чиглэлд Чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав; Сөнөд, дөрвөд вангийн чиглэлд Бишрэлт бэйс Насан-Аривжих; мөн Хатан голын чиглэлд Зоригт баатар Лаварын Сумъяа болон бусад цэргийн эрхтэнүүд амжилттай удирдаж байжээ.
Гадаад болон Өвөр Монголын хүчин хамтарсан зохион байгуулалтад орсон юм. Богд хаант Монгол улсын Засгийн газар цэргийн нэгдсэн төлөвлөгөө гаргаж, ар талын хангамж, зэвсэг техникийг зохион байгуулсан бол Өвөр Монголын нутгийн цэргүүд, сайн дурынхан болон орон нутгийн ноёд жанжид тэдэнтэй шүтэлцээтэйгээр дотроос нь бослого гарган хавсарч байв. Энэ нь тухайн үед салж бутарсан монгол угсаатнуудыг нэгтгэн "Нэгдсэн Монгол Улс" байгуулах том зорилго дор төр, цэрэг, ард түмнээрээ нягтран хамтарсан түүхэн том цэргийн ажиллагаа байлаа. Үүний өмнө 1912 оны арванхоёрдугаар сарын 23-нд Гадаад яамны сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Санкт-Петербург орохоор Хүрээнээс мордов. Засгийн газраас төлөөгчдөд үүрэг даалгавар өгсний дотор Буу зэвсэг үлэмж хэмжээгээр зээлдэн болон худалдаж авчрах ба үүгээр Өвөр болон Баруун Монголыг хамгаалан хүчжүүлэх байлаа.[3] Зэр зэвсгийн болон сургах багшийн тухайд баахан маргаан болов. Монголчууд зэвсэг аваад түүнээ Халх, Ховд, Хөлөнбуйрт тараах ба сургагч орос багшийг дээрх газруудад багшлуулахаар санал тавьжээ. Оросууд эхэндээ зэвсэг нийлүүлэх талаар нааштай хандаж нийт 59 сургагч илгээхээр тохирч байлаа. Тэгснээ гэнэт зэвсэг өгөхөөс татгалзаж Халхаас Ховд хүртэл нийт Гадаад Монголыг өөрсдөө хамгаална гэлээ. Үхэр буу 30, пулемёт 60, винтов 100 мянга нэхсний хариуд “Одоогийн монголчууд Хятадтай байлдах байтугай орчин цагийн буу зэвсэг хэрэглэж чадахгүй” гэжээ. Үүний учир нь, Богдын Засгийн газар 1913 оны нэгдүгээр сарын 25-нд Өвөр Монгол руу таван замын цэрэг илгээхээр шийдэж, үүнийгээ Оросын талд дуулгасан байна. Энэ бол Хятадтай тохирохоор бэлтгэл базааж байсан оросуудын хувьд тун таагүй мэдээ юм. Гэтэл төлөөлөгчид эх орон руугаа яг буцахын урд өдөр Жанжин штабын дарга Жиринский “Танай Монголд үхэр буу наймыг өгөхөөр тогтсоны дөрөв нь нэгэнт Хиагтаар илгээгдсэн” гэж мэдэгдэв.[4] Хэргийн мөрөөр хөөвөл Да лам Цэрэнчимэд тэргүүтэй төлөөлөгчид Япон явах гээд Харбинд ирчихсэн байсныг оросууд буцааж хөөсөн ба Да ламыг тайвшруулахаар дөрвөн үхэр буу бэлгэнд өгсөн ажгуу.
Монголчууд Өвөр Монголд өрнөсөн бослогыг дэмжих үүднээс Коростовецоос цэрэг зэвсгийн тусламж хүссэн боловч Оросын дипломатч мэдээж эрс татгалзав. Өөдөөс нь Намнансүрэн Орос улс Монголын аюулгүй байдлыг хамгаалах хариуцлага хүлээсэн болохыг сануулжээ.
Богд хаан ийнхүү хагас хугас цэргийн тусламж авуутаа, Өвөр Монголыг чөлөөлөх ажилд оров. Түүхнээ “таван замын цэрэг” хэмээн бичигддэг Өвөр Монголыг чөлөөлөх тулалдаан ингэж эхлэв. 1913 оны хоёрдугаар сард Манлайбаатар Дамдинсүрэнгээр толгойлуулсан Монголын арми Хүрээнээс хөдөлжээ. Хятад, Монголын хооронд сүүлийн хоёр зуу гаруй жилийн түүхэнд анх дэгдсэн энэ “дайны” талаар маш бага зүйл тэмдэглэгдсэн байдаг. Бага хэмжээний тулалдаан маягаар болсон энэ байлдаан хэдэн сар үргэлжилжээ. Хүн хүч, техникийн хувьд давуу Хятадын талыг монголчууд голдуу ялж байжээ. Монголын армид Өвөр Монголын олон тооны цэрэг офицер, нэмж ороход бэлэн үлэмж олон хүч цаана нь байсан байна. 1913 оны долдугаар сарын 7-нд мянга гаруй цэргийн хүчээр монголчууд Хөххот руу дайрав. Гэвч тэндээ цохигдон Вангийн сүм хүртэл ухарсан ба хятадууд араас нь нөхөн хөөж байлдсан аж.[5] Энэхүү дайныг цааш үргэлжлүүлэхэд монголчуудын хувьд бэрхшээл учирч армийг хоол хувцсаар хангах асуудал хүндэрч, зэвсгийн нөөц барагдаж эхэлж байсан тул 1913 оны арванхоёрдугаар сард Хүрээний Засгийн газар дайнаа боль гэж шахаад байгаа оросуудад цэрэг, зэвсгээ Өвөр Монголоос буцааж татна гэж амлажээ.
Монгол цэргүүд маш амжилттай тулалдан гялалзсан ялалтууд байгуулж байжээ. Харамсалтай нь энэ тулааны ялалтууд хүртэл өөрөө эмгэнэлтэй гэнэн явдал, учир явдлыг бүрэн ухаараагүй монголчуудын гунигт төөрөгдөл байлаа.
Тэртэй тэргүй удахгүй хийгдэх Гурван талын хэлэлцээрт юун Дотоод Монголыг нэгтгэх байтугаа, Гадаад Монгол өөрөө автономи болох гэж байхад. Гэвч оросууд үүнийгээ ил хэлсэнгүй, Таван замын байлдааныг шууд хориглон зогсоосон ч үгүй. Учир нь иймэрхүү явдал өрнөж байх нь ач холбогдолтой бөгөөд удахгүй болох Гурван этгээдийн хэлэлцээнд хятадуудыг айлган дарамталж буулт хийлгэх нөхцөл болох нигууртай. Дотроо замбараагаа алдаад, Гадаад Монголын “зоргоор авир”, “дураараа ялалт”-ыг хариуд яаж ч чадахаа байсан Бээжингийнхэн “Наадуулдаа боль гэж хэлээч” хэмээн Оросыг л гуйх юм чинь. Үнэхээр ч Хаант Орос санасандаа хүрснийхээ дараа Гурван улсын хэлэлцээрийн өмнө “боль!” хэмээн зандарсан бөгөөд Өвөр Монголыг чөлөөлөх дайн огцом зогсож, харин ч бие биетэйгээ байлдах, Халхын Хатанбаатар Магсаржавын цэргүүд Харчин Гүн Бавуужавыг дарах гэхчлэнгийн ажилд орсон бөлгөө. Хөөрхий Гадаад, Дотоод хоёр Монгол их гүрнүүдийн улс төрийн наймааны талаар юу ч мэдэхгүй, нэг нэгнээ чөлөөлөөд л, байн байн ялаад л давхилдсныг өнөө эргэн дурсахад үнэхээр өрөвдөм, халшрам.[6] Шведийн алдарт аялагч Свэн Хэдин (Sven Anders Hedin) чухам энэ үед Цайны их замаар аялахдаа Монголд олон жил амьдарсан, өөрийнх нь нутгийн Ларсон гүнтэй уулзжээ. Хэдин Бээжингээс гарч Өвөр Монголоор яваад, Хүрээгээр дайран, Хиагтаар дамжиж Орос руу явсан. С.Хэдин, Август Ларсон нар бол монголчууд Хятад руу довтолсон сүүлчийн тулалдааны гэрч нар юм.
Энэ аялалынхаа тухай алдарт аялагч сүүлд нь ном бичиж хэвлүүлсэнд: Ийнхүү Монгол, Хятадын хооронд болсон тулалдааны үеэр 50-иад бага сага тулгаралт болжээ. Хятадын цэрэг ялгаагүй бүгдэд нь ялагдал хүлээсэн түүхтэй. Нэг удаа 300 морьтон цэрэг, Хятадын 4 мянган хүнтэй цэргийн ангийг бут ниргэж, амьд үлдэгсэд нь тал тал тийшээ ум хумгүй зугтжээ. Анги хуарандаа амар тайван сууж байсан тэдэн рүү монголчууд ойр орчмын гүвээ толгод дээрээс галлаж гарчээ. Монголчууд өөрснөө нүдэнд харагддаггүй, тэгсэн мөртөө тавьсан сум нь байгаа алдахгүй. Харин хятадууд таамгаар хариу хий галлана. Тэгэж байгаад хятадууд дайсан руугаа довтлоход өнөө монголчууд ор сураггүй. Тэгснээ дараагийн өөр гүвээ толгодоос галлаж эхлэх нь тэр. Ийм ов мэх хэд давтагдсаны дараа хятадууд ухрах нь өлзийтэй юм байна гэж шийджээ. Монголчууд тэдний араас мөрдөн үе үе гэнэдүүлсээр ялжээ.[7] Свэн Хэдин нэгэн сонин зүйл ажигласан нь тоогоор цөөхөн монголчуудын ялалт ба хүнээр олон хятадуудын ялагдлын философийг өөрийнхөөрөө дүгнэсэн явдал юм. “Тэд (хятадууд) хичнээн авъяаслаг ч гэлээ, тэдэнд бүхий л дайнч чанар дутагддаг. Бид бол зодоон цохион хийхдээ тулсан хүмүүс биш гэж өөрсдийгээ бахархангуй үзнэ. Дайн тулаанаас зайлж дутаах явдлыг тэд муу муухай зүйл гэж үзэхгүй. Ийнхүү Хятад, Монголын хооронд болсон тулалдааны үеэр 50-иад бага сага тулаан тулгаралт болоход Хятадын цэрэг ялгаагүй бүгдэд нь ялагдал хүлээсэн билээ. Хятадууд олон зууны туршид умард хөрш, тал нутгийн хөвгүүд, өвч бэлчээрт нутгийн хагас зэрлэг морьтнуудаас ихэд эмээж, тэдэнд туйлын хүндэтгэлтэй хандаж ирсэн бөлгөө. Хятадууд зорилгодоо энхтайван замаар хүрнэ.
Тэд тэвчээртэй, хэзээ ч яарахгүй: учир нь цаг хугацаа тэдний талд үйлчилнэ... Хятадын мянга мянган жилийн түүх хийгээд, юу ч болоод өнгөрсөн энэ улс үндэстэн оршин тогтносоор л үлддэг нь үүнийгээ бататгах мэт.”[8] Үнэхээр л Хүннү гэж байсан Хятадыг ялдаг байсан, Чингис гэж байсан Хятадыг ялдаг байсан, Хубилай гэж байсан Хятадыг ялаад эзэлж байсан, Зөрчид гэж байсан Хятадыг эзлээд хаанчилсан. Ялсан бүгд алга, харин Хятад үлджээ. Свэн Хэдиний зөв ч юм уу?[9] Ларсон гүн Гадаад Монголын эрх баригчдад нөлөөтэй нэгэн байсан тул Ерөнхийлөгч Юань Шикай түүнийг урьж уулзаад Хятад, Монголын хооронд болоод буй дайныг зогсоож энхийг тогтооход зуучлахыг хүссэн байна. Ларсон Хүрээ орж Богд хаантай уулзан байлдаанаа зогсоохыг янз бүрээр гуйсан боловч амжилт эс олжээ. Цэргийн яамны сайдтай уулзан “Та ийм цөөхөн цэргийг буу сумны нөөцгүйгээр их говийг гатлуулан Цагаан хэрэм хүртэл байлдуулахаар явуулж яаж чадаж байна аа?” гэж асуухад “Цэрэг бүр нэг буу, ганц дайз сумтай байх ёстой, илүү нөөц бидэнд байхгүй.
Гэхдээ би огт санаа зовохгүй байна. Тэд хүн бүр олон буу сумтай буцаж ирнэ гэдгийг л сайн мэдэж байна.” гэж хариулсан аж. Асуудалд оросууд хөндлөнгөөс оролцож шахсны дүнд л монголчууд цэргээ татаж авсан юм.
Баабар

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд
Баабар: Таван замын байлдаан
Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар бий
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгожээ
Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилжээ
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа
"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.