Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна

1 цаг 15 минутын өмнө

Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.2 мм нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхаарууллаа. 

Говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах юм байна. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна. 

Харин маргааш буюу 12-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулав.  



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Баабар: Таван замын байлдаан8 цаг 31 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.