2811-р сар, 2026Бямба гараг

"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв

10 сар 13. 9:562 мин унших



Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа түрээслээд өмчлөх "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өгч, айл өрхүүдийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Энэ талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Бүртгэл, сонгон шалгаруулалтыг аравдугаар сардаа багтааж явуулна. Одоогоор холбогдох газруудад үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдээ Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгч компани орон сууцны гадна талын гэрэлтүүлэг, асфалтан замын ажил зэрэг хийгдэж байна. Энэ долоо хоногт дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө. Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг нэг стандартад баригдахгүйгээр зорилтод бүлгийн иргэдийн орлогод нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар судалж байгааг ч тодотголоо.

Харин олон нийтийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулаад байгаа "Солонго-1,2" төслийн орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой эсэх тал дээр Засгийн газрын түвшинд судалж байгаа гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцлов.

Тэрбээр "Мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, Бууруулах боломжтой. Зарим хүмүүс цахим орчинд янз бүрийн сэдлээр "Солонго-1, 2" орон сууцанд бүртгүүлж, оруулж өгнө, дэмжиж тусална зэргээр иргэдийг төөрөгдүүлж байна. Тэдгээр залилангийн шинж чанартай үйлдлээс хол байхыг хүсэж байна. Албан ёсоор Хот байгуулалт, барилага, орон сууцжуулалтын яам болон "Төрийн орон сууцны карпораци" ТӨХХК-иас аравдугаар сардаа багтааж сонгон шалгаруулалтыг хэзээ, ямар хэлбэрээр явуулах болон мкв-ийн үнийн талаар мэдээлэл өгөх болно" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

1 457400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

12.1K


Сэтгэгдэл 2

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Даваа
Дэд бүтэцийг барилгын өртөгт оруулах ямар ч шаардлагагүй ,ард түмний төлөө төр засаг нь хөрөнгө оруулах ёстой шүү. Хотын дарга тэр гулжгай юуч мэдэхгүй ***** болохоор дураараа хуцаж байна
Эрдэнэчулуун
45-с дээш настай орон сууц огт авч байгаагүй иргэдээ бас хамруулмаар юм
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.