
Монголын кино уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд үнэлэгдэж, худалдан авсан нь Монголын кино урлагийнхны хувьд олон улсын түвшинд гарсан онцлох үйл явдал болж байна.
Монголын нэрт кино найруулагч асан О.Машбат, Ардын жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар эцэг, эхийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлэн кино урлагийн салбарт ажиллаж байна.
Тэд хоёулаа АНУ-д кино урлагийн чиглэлээр мэргэшиж, уран бүтээлээ туурвиж буй юм. Тэдний том хүү М.Бишрэл зохиолч, найруулагчаар ажиллаж, олон улсын кино урлагийн салбарт өөрийн байр суурийг бий болгожээ. Түүний хувьд энэ жил нэгэн томоохон амжилтын эзэн болсон нь бичсэн кино зохиол нь Холливуд худалдан авсан явдал юм. Гэрээний нөхцөлийн дагуу тухайн зохиолын нэр болон бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж.
М.Бишрэл кино зохиолчийн хувьд өмнө нь ч олон улсын түвшинд өөрийгөө сорьж байжээ. Тэрээр дээд сургуулиа төгсөөд Мексикт зохион байгуулагдсан, дэлхийн 150 орны кино зохиолч оролцсон тэмцээнд бүтээлээрээ өрсөлдөж, шилдэг тавд шалгарсан байна.
Түүний уран бүтээлийн замнал зөвхөн зохиолоор хязгаарлагдахгүй. АНУ-д богино хэмжээний хэд хэдэн кино найруулж, бүтээлүүд нь кино наадмуудаас шагнал хүртжээ. Мөн уран сайхны кино, сурталчилгаа, баримтат кино, хөгжмийн клип, брэндийн контент зэрэг олон төрлийн бүтээл дээр найруулагчаар ажилласан байна.
М.Бишрэлийн Лос Анжелес дахь уран бүтээлийн замнал
М.Бишрэл 16 настайдаа боловсрол эзэмшихээр Монголоос АНУ-ыг зорьж, 2013 онд Чикагогийн их сургуулийг төгссөн байна. Улмаар кино урлагийн төвүүдийн нэг болох Лос Анжелес хотод суурьшиж, мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрээр 2011-2021 онд чөлөөт монтажийн найруулагчаар ажиллаж, «Architects of Denial» (2016), «Georgia» (2017), «Tides of Time» (2013), «Disillusion» (2012) зэрэг бүтээлд монтажийн ажил хийсэн байна.
Мөн «Intruder» (2012), «Tides of Time» (2013), «Georgia» (2017) зэрэг богино хэмжээний кино, хөгжмийн клип найруулжээ. «Burning Eve», «Dezafinado7» хамтлагийн хөгжмийн клипүүдэд ч найруулагчаар ажилласан байна.
2021-2024 онд Vinnovation компанид постпродакшны чиглэлээр ажиллаж, 2024 онд Playet платформд зориулсан гар утасны богино хэмжээний цувралын 138 ангийг монтажилжээ. Харин 2025 оны хоёрдугаар сараас “Think Global Media | Global Filmz”-д график монтажийн чиглэлээр ажиллаж байгаа аж. Зохиолч, найруулагчийн хувьд М.Бишрэлийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь «In the Land of Lost Angels» /2019/ юм. Тус киноны хэвлэлийн материалд түүнийг найруулагч, монтажийн найруулагчаар ажилласан тухай дурдсан байдаг. Үүний дараа «Beloved» (2022) уран сайхны киноны зохиолыг бичсэн бөгөөд IMDb-д «Fish» (2024) нэртэй уран сайхны бүтээл нь мөн бүртгэгджээ.
М.Бишрэл, дүү жүжигчин М.Ивээл
Түүний дүү М.Ивээл мөн ахынхаа адил кино урлагийн мэргэжлээр ажиллаж байна. Тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээсний зэрэгцээ найруулга, монтажийн ажилд оролцож, уран бүтээлийн гараагаа АНУ-д үргэлжлүүлж байгаа юм.
Ийнхүү Монголын кино урлагийн нэрт гэр бүлийн дараагийн үе болох ах дүү М.Бишрэл, М.Ивээл нар олон улсын кино үйлдвэрлэлийн орчинд ажиллаж, өөрсдийн уран бүтээлээрээ Монголыг төлөөлж байна.
Харин М.Бишрэлийн хувьд монгол уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд худалдан авагдсан нь түүний олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн чанар олон улсын түвшинд үнэлэгдсэний нэг илрэл төдийгүй Монголын залуу кино уран бүтээлчдэд шинэ боломж байгааг харуулсан үйл явдал болж байна. Тэрээр орос, англи, испани, польш хэлтэй ажээ. М.Бишрэлийн найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох «In the Land of Lost Angels» -ийн талаар Кино ертөнц буланд энэ удаа онцолж байна.
«In the Land of Lost Angels»: Монгол найруулагчийн Лос Анжелес дахь анхны алхам юм.
-2019 онд гарсан “In the Land of Lost Angels» уран сайхны кино нь Лос Анжелесийн Ази, Номхон далайн кино наадам (LAAPFF)-ын хүрээнд үзэгчдийн хүртээл болж, Монгол гаралтай уран бүтээлчдийн АНУ дахь кино бүтээлийн нэгэн жишээ болсон байна. Энэ киноны талаар судлаачид бичихдээ хязгаарлагдмал төсөвтэй нөхцөлд найруулагчийн ашигласан дүрслэлийн шийдлийг хар цагаан зураглал, камерын ер бусын өнцөг, гэрэл сүүдрийн шийдлүүд нь бүтээлд нуар төрлийн киноны өнгө аясыг бий болгожээ хэмээн онцлон сайшаасан байна.
«In the Land of Lost Angels» киногоороо монгол гаралтай америкчуудын амьдралыг дэлгэцээр анх удаа харуулсан нь үзэгчдийн анхаарлыг их татжээ. Кинонд цагаачлагчдын амьдралын хүнд нөхцөл, гэр бүлдээ туслахын тулд ямар сонголт хийхэд хүргэж байгааг үнэн бодит өнгө аястай харуулсан байдаг.
Ийнхүү М.Бишрэл анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоороо зөвхөн найруулагчийн хувьд өөрийгөө сорьсон төдийгүй Монгол гаралтай уран бүтээлчийн хувьд Америкийн кино урлагийн орчинд өөрийн өгүүлэх түүхийг бүтээх эхлэлийг тавьсан байна. Дараагийн дугаартаа түүний 2022 онд бичсэн «Beloved» кино зохиолоор IMDb-д «Fish» нэртэй уран сайхны бүтээлийн талаар онцлох болно.
М.Бишрэл эхнэр Уянгын хамт
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Дуучин Н.Ундралын "пянз" дуудлага худалдаагаар 20 сая төгрөгт хүрчээ
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгоно гэв
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Иргэн Х.Уянга: Би АТГ ажлаа хийдэггүй учраас нэр бүхий сэтгүүлч нэг сарын дотор 10 газар авсан асуудлыг ЦЕГ-т шалгуулахаар өгч байна
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд
Баабар: Таван замын байлдаан
Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар бий
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.