
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.
Тийм ч учраас Халх,Нөмрөгийн дархан цаазат газар хэмээн нэрийдэж дархалсан. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан. Уг түймэртэй холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр анх гарсан. Уг хээрийн түймрийг 2026 оны аравдугаар сарын 11-ний 01:00 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангиуд ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 80 км, өргөн нь 90 км байна. Түймэр унтарсны дараа хохирлыг бүрэн тооцно гэжээ. Түймэр яагаад гарав гэвэл Мобиком Корпораци ХХК-ын захирлын унаж явсан ниссан патрол Y-62 маркийн машин шатсанаас үүдэлтэй гэнэ. Тус захирал нь Халх голын отрядын заставыг 4Ж сүлжээнд холбох ажлаар тэнд очсон юм байх. Мөн шилэн кабелиар холбосон гэж мэдээлж байна. Тэр бүгдийг хүлээлгэж өгөөд цаашаа Нөмрөгийн дархан цаазат газарт Мобиком корпорацийн захирлууд тэргүүтэй таван машин хүн цэнгэг усны тул загас барихаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа н.Гантөгсийн зөвшөөрлөөр дархан цаазат газарт нэвтэрчээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хатсан өвсний толгой машины янданд наалдаад шатсан байх боломжтой гэцгээж байгаа. Ийм явдал намар цагт болдог. Моторын дор хаалт төмөр байхгүй, эсвэл тэр нь муудсан эмтэрсэн зэрэг тохиолдолд мотороос гарсан яндангийн суурьт өвсний толгой наалдан удаж халахаараа шууд шатаж эхэлдэг. Хээр хөдөө явдаг жолооч нар бол ер нь л мэднэ. Япон захирал “балдуушаа” мэдэх вэ, харин монгол жолооч мэдмээр юм. Гэхдээ би тэр машин шатахыг хэлэх гэсэнгүй. Монголчуудаасаа харамлаж ганц ч алхуулдаггүй тэр газарт яахлаараа энэ хүмүүс нэвтэрдэг байна. Тийшээ судалгааны баг яамнаас нь зөвшөөрөл авчхаад байхад л машин оруулдаггүй газар гэж нэг судлаач бичиж байсан. Тэгээд бүүр дархан цаазат газар, хориотой ан хийхээр “бичигтэй” явж байна гэхээр гайхаш тасрах юм. Бичиг ч байгаагүй байх л даа, аман зөвшөөрөлтэй явсан байна. Ангийн захирагч оруул гэсэн гэнэ. Ангийн захирагчид бүүр том хүн нь хэлсэн байх. Өөрөө дур мэдээд оруулсан юм болов уу. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тэрүүгээр явж нээлтэд оролцсон гэсэн. Гэхдээ анги нь интернэттэй болчихоор ангийн захирал ингэж хөөрцөглөсөн ч байж мэдэх юм. Ер нь бол тэр дамжуулах станц, шилэн кабелийг татвар төлөгчийн л мөнгөөр хийсэн байж таарна. Мобиком л өөрөөсөө мөнгө гаргаад хийв гэж. Сумуудын хөдөө гадаа хүн цөөнтэй газар ийм станцыг дан л Засгийн газрын нөөцөөс ч юмуу гишүүний өөрийнх нь энд тэндээс олсон нөөц мөнгөөр байгуулдаг юм билээ. Хүн цөөнтэй газар Мобиком тэгж мөнгө гаргана гэж байхгүй нь баталгаатай. Мобикомын атгасан гараас бүтээн байгуулалт ундарна гэж горьдоод ч хэрэггүй юм билээ. Тас атгаатайгаа байж байгаад л олсон жаал юмаа нутаг руугаа гаргадаг. Бид мэдэхгүй биш. Мэдэгдэлдээ “нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх шиг. Уул нь “юнивишн” нь харин хөдөө гадаа дахин дамжуулах станц баримхай харагддаг юм. Гэхдээ бас л татвар төлөгчдийн мөнгө л дөө. Дархан цаазат газар хориотой ан хийх нь ч дүүрч. Тэр дархан цаазат газраа шатаачихаж байгаа нь бүүр гомдолтой байна. Монголчуудаасаа харамлаад дөхөж очихоор нохой мэт хөөдөг газарт Мобикомын захирал Ясухиро Очи дураараа дургиж байгаа нь хэний буруу вэ.
Ясухиро Очи загасны шөл уух гэснээс болоод дархан цаазат газраа түймэрдэж орхих нь тэгээд хэвийн зүйл үү. Бид ингэж мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хараад хуулийг гууль болгодог муу зангаа одоо засмаар байна. Ийм хүмүүсийг харахаараа л зуйрагнаад “зулгаа” барах юм зүгээр. Хуулийг хэнд ч адилхан үйлчлэхээр бичдэг юм шүү дээ, уул нь.
Д.Нацаг

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна
Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав
Угаарын хийн хордлогын улмаас зургаан дүүргийн 74 иргэн эмнэлгийн тусламж авчээ
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
"Солонго-1, 2" төслийн орон сууцны мкв-ийн үнэ эцэслэгдээгүй, бууруулах боломжтой гэв
ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
Тоосгоны үйлдвэрийн авто замыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана
МАН-ынхан: С.Бямбацогтыг дэмжинэ, Г.Занданшатар бол зохимжгүй гэх болжээ…
Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна
Дуучин Н.Ундрал Ардын жүжигчин, поп дива Б.Сарантуяатай хамтарлаа
Ирэх долоо хоногийн эхэн гэхэд шатахуун борлуулж буй ШТС-ууд, гадаах дарааллыг нь бодит цагийн горимоор харуулдаг болно
Б.Мөнхтамир: АИ-92 шатахууны үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлж буй үнэ өссөнтэй холбоотой
Өмчдөө авсан "Хатанбаатар" эмнэлгийг ирэх сарын 1-нээс хүүхдийн эмнэлэг болгоно гэв
АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
Иргэн Х.Уянга: Би АТГ ажлаа хийдэггүй учраас нэр бүхий сэтгүүлч нэг сарын дотор 10 газар авсан асуудлыг ЦЕГ-т шалгуулахаар өгч байна
Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
Баавгайтай тэмцэхэд нэг тэрбумыг зарцуулна
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
Энэ намар ХҮРЭН БААВГАЙ суурьшлын бүсэд ойртсон байршлууд
Баабар: Таван замын байлдаан
Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Хүүхэд дунд ангид орсноор үе тэнгийн дээрэлхэлтийн эрсдэл нэмэгддэг
Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар бий
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”
Амралтын өдрүүдэд бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.