“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна

1 цаг 21 минутын өмнө

“Ханхуур” пикчерсийн бүтээл “ОВГОР” уран сайхны киноны БНСУ дахь үзвэрийн тасалбар бүрэн борлуулагдаж, нэмэлт үзвэр гаргахаар болжээ.

Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 23-нд БНСУ-ын “Seoul Mongol Town”-д зохион байгуулагдах үзвэрийн тасалбар 100 хувь борлуулагдсан байна. Үзэгчдийн эрэлттэй холбоотойгоор нэмэлт цаг гаргахаар болсон бөгөөд бусад өдрүүдийн үзвэрийн тасалбарын борлуулалт ч 50 хувьд хүрчээ.

Үүнтэй зэрэгцэн “ОВГОР” уран сайхны киноны орон нутгийн үзвэрүүд үргэлжилж байна. Зүүнхараа болон Багануур хотод эхний өдрийн үзвэрүүд зохион байгуулагдаж, тасалбар бүрэн борлуулагдсан тул үзэгчдийн хүсэлтээр нэмэлт үзвэрүүд гаргахаар болжээ.

Монголын үзэгчдэд хүрч буй “ОВГОР” уран сайхны кино ийнхүү гадаадад болон орон нутагт үзэгчдийн эрэлттэй байж, үзвэрийн хуваариа нэмэгдүүлж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.