
Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
-Тамхины хяналтын тухай хууль батлагдлаа. Хууль батлагдах үйл явц амар байсангүй. Цаашид хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталлаа. Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй, улс төрийн таван намын төлөөлөл бүхий парламент ард иргэдийнхээ эрүүл мэнд, хүүхэд залуусынхаа ирээдүйг хамгаалах энэ чухал асуудалд нэгдэж чадлаа. Энэ хуулийг 78 гишүүн хамтран санаачилж, жилийн өмнө өргөн мэдүүлж байв. Энэ хугацаанд олон талын байр суурь, санал зөрөлдөөн, ширүүн мэтгэлцээн өрнөсөн.
Шүүмжлэл, дайралт, гүтгэлгүүдтэй ч нүүр тулсан. Гэхдээ бидний зорилго нэг байсан нь Монголынхоо иргэдийг, тэр дундаа хүүхэд залуусаа тамхины хор хөнөөлөөс хамгаалах явдал юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад парламентын ардчилал ямар байх ёстойг харуулсан олон талт, идэвхтэй мэтгэлцээн өрнөсөн нь өөрөө үнэ цэнтэй байлаа. Ардчилсан парламент гэдэг бол санал зөрөлдөөнгүй байхыг бус харин өөр өөр байр сууринаас мэтгэлцэж, нотолгоонд тулгуурлан хэлэлцэж, эцэст нь нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хэлдэг. Дараа дараагийн хуулиуд ч ийм амьд, бодит хэлэлцүүлгээр дамжин батлагдаасай гэж хүсэж байна. Энэ үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, дэмжиж, багаар ажилласан хүмүүстээ, мөн эцэслэн санал хураалтад орж, саналаа өгсөн бүх УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль батлагдах нэг асуудал, хуулийг чандлан хэрэгжүүлэх бас нэг асуудал байдаг. Тэгэхээр энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, бидний зорьсон буюу 2030, 2031 он гэхэд тамхидалтыг тодорхой хувиар буюу 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилт дээр нь анхаарч ажиллана гэдгийг хэлмээр байна.
-Янжуур болон цахилгаан тамхинд ямар зохицуулалт хийхээр хуульд тусгасан бэ.Ялангуяа хүүхдүүдийн хэрэглээтэй холбоотой ямар өөрчлөлт гарах вэ?
- Өнөөдөр Монгол Улс жил бүр 4300 орчим иргэнээ тамхитай холбоотой өвчний улмаас алдаж байна. Тамхины хэрэглээ эрүүл мэнд, амь насанд ямар их хохирол учруулж байгааг бид мэдсээр байж үл тоомсорлож болохгүй. Тиймээс энэ бол зөвхөн тамхины тухай хууль биш. Энэ бол урьдчилан сэргийлэлт, хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагын тухай хууль юм. Хуулийн өөрчлөлтөөр электрон тамхийг тамхины төрлийн бүтээгдэхүүнд анх удаа хамруулж, амт, үнэрийг хорьж, хүүхдэд борлуулахыг хориглох, онцгой албан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн зохицуулалт бий болгох зэрэг чухал арга хэмжээ авч байна. Мөн уламжлалт янжуур тамхины татварыг нэмэгдүүлнэ. Гэхдээ хууль батлагдлаа гээд бүх асуудал шийдэгдэхгүй. Харин одоо хуулиа үр дүнтэй хэрэгжүүлж, бодит өөрчлөлт бий болгох ажил эхэлж байна. Янжуур тамхи, цахилгаан тамхи аль аль нь адилхан хортой гэж үзэж, адилхан татвар авч, адилхан зохицуулалтад оруулж байна.
-Хүүхдэд худалдан борлуулахыг хориглож байгаа нь чухал байна?
-Тийм ээ. Манай хүүхдүүдийн хувьд хамгийн их хэрэглээнд нэвтэрч байгаа. Эцэг эхчүүдийн санаа зовж байгаа байна. Вэб тамхи, янжуур тамхи, цахилгаан тамхи аль нь ч бай, амт, үнэртэй, жимсний амттай, гаатай зэрэг төрөл нь ихээр хэрэглэгдэж байна. Тиймээс 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амт, үнэртэй, гоё харагдсан, жимсний амттай аливаа тамхи, вэб болон цахилгаан тамхийг Монгол Улсад хэрэглэх боломжгүй болж, хориглосон гэсэн үг.

-Хамрын тамхины асуудал хуулийн хэлэлцүүлгийг үеэр яригдаж байсан. Хэрхэн батлагдсан бэ?
-Хамрын гааны асуудал, хамрын тамхины асуудлыг хүмүүс гайхаад байсан. Тухайн үедээ зарчмын зөрүүтэй саналаар хамрын тамхины гааг хориглосон юм шиг санал орж ирээд, дэмжигдсэн. Гэхдээ сүүлдээ хууль эцэслэн батлагдахдаа хамрын тамхи, манай уламжлалт монгол тамхинд ямар нэгэн нөлөөлөл байхгүй, одоогийн байгаагаараа хэвээрээ үлдэж байгаа.
-Таны санаачилсан энэ хууль хоёр жилийн дараа батлагдлаа. Хууль батлагдсан талаарх таны байр суурь, хүлээлт юу вэ?
-УИХ-ын гишүүн болсноос хойш санаачилсан энэ хууль маань хоёр жилийн дараа батлагдаж байна. Ажлын хэсгийг ахалж, бидний хэдэн гишүүд олон удаагийн уулзалт, олон нийтийн хэлэлцүүлгийг олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн. Хамгийн гол үр дүн нь өсвөр насныхан, үр хүүхэд, хойч үеийнхээ эрүүл мэндэд анхаарч, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаад маш их баяртай байна.Хамгийн гол нь зөвхөн электрон тамхи биш, янжуур тамхи болон бүх төрлийн тамхи ийнхүү нэг гараар, ижил байдлаар хянагдах хууль эрх зүйн орчноор зохицуулагдах боломжтой болж байгаа.
-Хуулийн хэлэлцүүлгийн явцад тамхи импортлогч компаниудын лобби нөлөөлсөн гэж та үзэж байна уу?
-Тамхи бол тамхи. Электрон тамхи бол гангарч гоёх хэрэгсэл биш. Аль ч төрлийн тамхи бүгд хортой. Үүнийг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн том үйлдвэрлэгч орон өөрийн дотоодын зах зээлд зардаггүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс өнөөдрийг хүртэл, энэ хууль батлагдах хүртэл тамхи импортлогч, үйлдвэрлэгч компаниудын диваажин байсан. Хамгийн хямд тамхитай, хараа хяналтгүй, хүссэн хүн нь авдаг, хяналтгүй орчинтой байлаа. Өнөөдрийн энэ хуулиар эдгээр асуудлыг зохицуулж байгаа юм. Энэ бол зөвхөн тамхины үнэ нэмэхтэй холбоотой асуудал огт биш. Гэтэл сүүлдээ татварын хууль юм шиг мушгин гуйвуулж эхэлсэн. Тамхи импортлогч компаниудын лобби энэ ордонд улаан цагаандаа гарсан. Лоббид нь автсан, ямар нэгэн амлалт авсан зарим хүнд бүр сонгуулийн мөнгийг нь өгье гэдэг хүртэл ийм хэмжээнд хүрсэн.Яагаад гэвэл жилийн 800 тэрбум төгрөгийн зах зээлээс хэн ч тодорхой хэмжээгээр шахагдахыг хүсэхгүй.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7942)

ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
ТАНИЛЦ: 1.4 их наядыг хаанаас хэмнэж төсвийн тодотголыг хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.