
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Авсан мөнгөө монголчуудад өгөх хэрэгтэй.
Хүмүүсийн амьдралыг ямар нэгэн байдлаар авч гарахгүйгээр цаашдаа юм ярихад хэцүү болж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 3,000 төгрөгөөр баталдаг. УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25,000 төгрөг болно. Цэцэрлэгийн хүүхдийн долоо хоногийн хоолны мөнгөөр гишүүд нэг удаагийн үдийн цай уудаг. Ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн.
Иргэдээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй гэдэг нь маш тодорхой байна. Энэ бол зөвхөн Монголын жишээ биш. Японы Засгийн газар сарын өмнөөс эхлээд хүнсний бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэсэн. Уржигдар Илон Маск мэдэгдэл гаргаж SpaceX компанийн хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэсэн. АНУ-ын ард түмэн үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа учраас 10 тэрбум ам.долларын хувьцааг өгөх гэж байна.
Дэлхий даяар юу болж байгаа вэ гэвэл түлшний үнийн өсөлттэй холбоотой хүмүүсийн амьдралын уналтыг ямар нэгэн аргаар авч гарах ёстой. Бидэнд уул уурхайн компаниудын ашиг байгаа. Уул уурхайн компаниудын орлогыг ард түмэнд хувааж өгч байж үнийн өсөлтийг давж гарна. Өөр арга байхгүй.
Тиймээс хоёр зүйлийг шийдэх УИХ-ын тогтоол санаачилсан. Нэгт Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд өгье. Хоёрт Оюутолгойн хувьцааг монголчуудад өгье. Эхний ээлжид Оюутолгойн ногдол ашгаар ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж худал ярихаа зогсоо.
Эрчим хүчний асуудлыг энэ мөнгөөр шийднэ гэж худал хэлж байна. Аймгуудын дулааны станц бол хамгийн ашигтай төсөл. Хувийн хэвшилд өгөөд хийлгэхэд ямар ч асуудалгүй.
Солонгосоос мөнгө аваад хулгай хийсэн хүмүүсийн хулгайг нуух гэж байгаа нь бодитой. Энэ авлигын хэргийг ил болго. Одоо юу болж байгаа вэ гэвэл БНСУ-ын Эксим банкны мөнгийг хулгайлсан хулгайчид нь үлдээд хэдэн залуучуудыг төсөл сонгон шалгаруулсан буруу гэдэг нэрээр ял өгнө. Эрх мэдэлтэй хүмүүс нь ялаа завшаад ард нь Оюутолгойн мөнгөөр бид барьж байгууллаа гэх зүйл хийх гэж байна.
"Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ"
2027 оны төсвийн алдагдлыг хумих хэрэгтэй. Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ. Төгрөг хэвлэх тусам бидний худалдан авах чадвар унана. Дайн хийж байгаа хойд хөршийн төсвийн алдагдал энх тайван оршиж байгаа Монгол Улсын төсвийн алдагдал адилхан байна. Дарга нарын цамаан зардал, үрэлгэн байдал хүчтэй байгаа хэлж байна. Ерөнхий сайд бодит байдалтайгаа нүүр тулаач.
Баруун төвийн үзэлтэй нам ард түмнээ дэмждэг. Баялгийн мөнгийг яагаад монгол хүн авч болдоггүй юм бэ. Ногдол ашгийг монголчууд авахаар үнэ өсдөг, Засгийн газар аваад идчихээр үнэ өсдөггүй гэх худал домгоосоо хэзээ салах вэ. Монголчуудын амьжиргааг дэмжих нь баруун төвийн үзэл юм.
Монгол хүний амьдралыг бодохгүй юм уу. Эднийгээ орхиод тойроод яваад байвал цөөхөн олигархи, нам дагасан хэсэг хүмүүс хоолтой ундтай байдаг, бусад нь ган гачигтай байдаг амьдралыг дэмжихгүй. Баялгийн ногдол ашиг бүр монгол хүнд очих ёстой. Стратегийн ордуудын төрийн эзэмшиж буй хувьцаа бүрийг ард түмэнд өгөх ёстой. Ард түмэн хувьцаагаа авах хэрэгтэй.
Илон Маск хүртэл SpaceX компанийн 10 тэрбум ам.долларын хувьцааг АНУ-ын хүүхдэд өгнө гэж байна. 3.5 сая монголчууд аятай тухтай амьдарч байж энэ улс хөгжинө шүү" гэв.

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол бахархлын өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна
ТАНИЛЦ: Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол төлөх торгууль
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй
АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.