
Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.10.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ерөнхий сайд Н.УЧРАЛ: Ногдол ашгийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ эцэслэн тохиролцож, Монгол Улс хуулиараа баталгаажуулах шаардлагатай. Тиймээс Засгийн газар ирэх оны төсөвт “Оюу толгой” компаниас авах ногдол ашгийг тодорхой дүнгээр тусгаж, юунд зарцуулахыг нь орлого, зарлагын төлөвлөгөөнд суулган батлуулах замаар хуулийн шаардлага тавихыг зорьсон. Энэ бол зүй ёсны шаардлага юм.
Хэлэлцээрээр ногдол ашгийн асуудлаар тохиролцоонд хүрсэн учраас үүнийг УИХ-аар албажуулж, хуулиар эцэслэн баталгаажуулах ёстой гэж үзсэн.
УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд “Оюу толгой” компаниас орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахаар тусгасан. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгөөр олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй эрчим хүч, дулааны дэд бүтцийн асуудлыг шийдэхээр төлөвлөсөн.
Тухайлбал, Дулааны цахилгаан станц-6-г ДЦС-3-ын хажууд барьж байгуулах, төслийн санхүүжилтийн 30-50 хувийг “Оюу толгой” компанийн ногдол ашгаас гаргах санал боловсруулсан. Мөн төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох өгөөжийг “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай адил зарчмаар иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх хувилбарыг дэвшүүлсэн.
Боловсролын салбарт ч хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулах, нүүрс болон бусад түлшээр ажилладаг уурын зуухтай сургуулиудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх, ногоон сургуулийн дэд бүтцийг шийдэх зэрэг төслүүдийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гэвч УИХ-ын зургаан байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хэлэлцүүлгийн дараа нийт 235 санал гарсан. Эдгээр саналын зарим нь Засгийн газрын анхны бодлого, төлөвлөгөөтэй нийцэхгүй, төсвийн төслийн үндсэн агуулгыг өөрчлөхөөр байсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсний дараа УИХ-аар албажуулах шатанд олон тооны нэмэлт санал гарсан нь Засгийн газрын бодлоготой зөрчилдсөн гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авч байна.
Үүнтэй холбоотойгоор E-Mongolia системээр явуулсан иргэдийн санал асуулгын дүнг харлаа. Нийт 106 мянган иргэн санал өгснөөс 57 хувь нь Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулахыг дэмжсэн бол 27 хувь нь хуримтлалын санд хадгалах санал өгсөн байна. Харин төслийн санхүүжилтийг юунд зарцуулах талаар асуухад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгожээ. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэдийн саналыг хүндэтгэж, ногдол ашгийг Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах хувилбарыг сонгон, хуулийн төслийг татан авч байна. Энэ нь ногдол ашиг авах асуудлыг орхигдуулж байгаа гэсэн үг огт биш. Ногдол ашиг авах асуудлаар харилцан тохиролцсон. Одоо ногдол ашгийн хэмжээг эцэслэн тохирч, орж ирэх хөрөнгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэн, түүгээр дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна.
Харин хоёр их наяд төгрөгөөр эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөө энэ удаад хэрэгжихгүй болж байна. УИХ-ын гишүүдийн тойрог, сум, аймагтаа хэрэгжүүлэхээр санал болгосон бусад төслүүд ч анхны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах нөхцөл болсон. Иргэдийн хувьд 2030 оноос эхлэн хуульд заасан нөхцөлийн дагуу хуримтлалаа ашиглах эрх үүсэх асуудал бий.
Тиймээс ногдол ашгийг шууд бэлэн мөнгөөр авах боломжийг бүрдүүлэхийн тулд Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудал ч хөндөгдөж байна.
Одоогийн хуулийн хүрээнд иргэдээс санал авахдаа ногдол ашгийг шууд дансанд нь шилжүүлэх эсэхийг асуух боломжгүй. Хуулиар үндсэндээ хоёр сонголт байгаа. Нэгдүгээрт, хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах. Хоёрдугаарт, хуримтлалын санд хадгалах.
Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглана гэдэг нь хуримтлагдсан хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах боломж бүрдүүлнэ гэсэн үг. Тухайлбал, орон сууцны санхүүжилтийн хүрээнд хуримтлалын хөрөнгийн тодорхой хэсгийг ипотекийн зээлд ашиглаж, эргэн төлөлтөөр дамжуулан хөрөнгийг эргэлтэд оруулж болно. Үүнтэй адил боловсролын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмчилгээний зардалд зориулан ашиглах эрх зүйн зохицуулалт бий болгох боломжтой.
Ингэхдээ хөрөнгийг зөвхөн тухайн зориулалтаар ашиглах нөхцөл тавьж, тодорхой хугацаанд ашиглах эрхийг нээх замаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх, инфляц нэмэгдүүлэх эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Хэрэв ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгөөр тараах хувилбарыг сонговол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Засгийн газрын хувьд ногдол ашгийн асуудлыг албажуулж, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэхийн зэрэгцээ Хуримтлалын сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Ногдол ашгийг 17 жилийн дараа авчрах асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газар нь манай Засгийн газар. Харин хөрөнгийг хэрхэн зарцуулахыг УИХ шийдэх учиртай. Гэтэл анх өргөн мэдүүлсэн төсөлд олон тооны өөрчлөлт оруулах санал гарч, Засгийн газрын бодлогоос өөр чиглэл рүү хэлбийх нөхцөл үүссэн. Тиймээс Засгийн газар бодлоготойгоо нийцэхгүй гэж үзэн хуулийн төслийг татан авч, Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хөрөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбарыг сонголоо.
Гэхдээ энэ нөхцөл байдал хэлэлцээрийн стратегид сөргөөр нөлөөлөх талтай. Монгол Улс хуультай орон учраас ногдол ашгийн хэмжээг УИХ-аар баталгаажуулж чадсан бол цаашдын хэлэлцээрт тодорхой дүнгээр шаардлага тавих боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага ийм хэмжээний ногдол ашиг авахаар шийдвэрлэсэн” гэж хэлэлцээрийн ширээний ард тавих боломж бүрдэх байсан.
Одоо талууд санхүүгийн загвар, тооцоололд үндэслэн хэлэлцээр хийж байгаа бөгөөд Сангийн яамны зүгээс гурван их наяд төгрөгөөс өндөр дүнгээр тохиролцох шахалт үзүүлж байгаа. Нөгөө тал ч өөрийн байр сууринаас дүнг бууруулахыг зорих нь ойлгомжтой. Харин гурван их наяд төгрөгийг УИХ-аар хуульчлан баталгаажуулсан бол энэ нь хэлэлцээрт баримтлах бодитой, хатуу суурь болох байлаа.
Гурван их наяд төгрөг гэдэг нь гэнэт гаргаж ирсэн тоо биш. Хоёр талын санхүүгийн тооцоолол, харилцан тохиролцож болох боломжит хэмжээнд үндэслэн санал болгосон дүн юм. Хэт өндөр ч биш, хэт бага ч биш гэж үзэн төсөлд тусгасан.
Гэсэн ч нэг чухал зүйл бий. “Оюу толгой”-н ногдол ашгийг 17 жилийн турш авч чадаагүй, 2037 оноос нааш энэ асуудлыг хөндөх боломжгүй байсан нөхцөлд ногдол ашиг авах шинэ боломж, гарцыг нээж чадсан нь чухал үйл явдал юм. Цаашид жил бүр энэ асуудлаар хэлэлцээр хийж, ногдол ашгийн хэмжээг ярилцах замаар Монгол Улс болон ирээдүй хойч үедээ баялгийн өгөөжийг хүртээх боломж бүрдэж байна.
Энэ боломжийг нээсэн үед нь зөв зохистой ашиглаж, шийдвэрээ нэг мөр болгосон бол эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн ач холбогдолтой байх байлаа. Харамсалтай нь, одоогийн нөхцөлд “Оюу толгой”-н ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдэх төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж байна.

435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.