Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв

1 цаг 13 минутын өмнө



Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

"Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг бол ганц удаагийн аян биш. Жил бүр явагдана. Эрт илрүүлэгт цэцэрлэгийн гурван настан, 1, 6, 9, 12 дугаар ангийнхан хамрагдана" гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлж байсан. 

Цэцэрлэгийн гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт болон амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байгааг “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Батсүрэн хэлж байна. 

Тэрбээр "Шүд цоорох, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амны суултын үрэвсэл, буйлны үрэвсэл гэх мэтчилэн үрэвслүүд их байна.

Хоёрдугаарт цус багадалт орж байгаа. Биеийн жингийн хоцрогдлын бага зэргийн үзүүлэлт байсан" гэдгийг ярилаа. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.