
Монгол Улс төмрийн хүдрийн 33 ордод нийт 660.8 сая тонн орчим нөөцтэй. Дийлэнх томоохон орд газрууд нь Дархан-Сэлэнгийн болон бусад бүс нутагт бий. Хамгийн том ордуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн орд нь 229 сая гаруй тонн нөөцтэй.
Түүнчлэн Баянгол, Төмөр толгой, Таян нуур зэрэг ордууд байдаг. Олборлосон төмрийн хүдэр, баяжмалыг голчлон хөрш Хятад улс руу экспортолдог. Нийт экспортын 50 илүү хувийг “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь шатаагаагүй төмрийн хүдрийн элс болон төмрийн хүдрийг олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ эзлэн гүйцэтгэж ирсэн. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь 2004 онд байгуулагдсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөөгийн ордын ашигт малтмалыг олборлох эрхтэй. Бүртгэлтэй хөрөнгө нь 18 сая ам.доллар. 2008 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтоор оруулан төмрийн хүдрийг бөөнөөр борлуулж эхэлсэн. Өөрийн галт тэргээр Эрээн хотын боомт хүртэл тээвэрлэдэг. Жилд дунджаар зургаан сая орчим тонн төмрийн хүдэр экспортолдог мэдээлэлтэй.
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн БНХАУ-д экспортолдог шатаагаагүй төмрийн хүдрийн элс гэдэг нь ямар нэгэн дулааны боловсруулалт хийгдээгүй, байгалийн эсвэл механик аргаар боловсруулсан төмөр агуулсан элс, үйрмэг эрдэс, харин төмрийн хүдэр гэдэг нь металл хэлбэрийн төмөр агуулсан эрдэс, чулуулаг. Үүнээс төмөр болон ган гаргаж авдаг аж үйлдвэрийн гол түүхий эд юм. Шатаагаагүй төмрийн хүдрийн элсийг БНХАУ-ын худалдан авагчид хайлуулах, ган үйлдвэрлэх эсвэл дулааны боловсруулалт хийдэг. Харин төмрийн хүдрээс гаргаж авсан төмрийг боловсруулж барилга байгууламж, машин механизм, гүүр, төмөр зам болон өдөр тутмын олон төрлийн эд зүйлс хийдэг ган үйлдвэрлэхэд ашиглана. Эдгээрийг экспортлоход гаалийн татваргүй ч АМНАТ-ийг заавал төлнө. Суурь хувь хэмжээ нь борлуулалтын үнэлгээнээс таван хувь байдаг. Мөн олон улсын зах зээл дэх төмрийн хүдрийн үнийн өсөлт болон боловсруулалтын түвшнээс хамаарч суурь таван хувь дээр нэмэлт хувь хэмжээ буюу өсөн нэмэгдэх татвар тооцдог. Монгол Улс 2026 оны эхний есөн сарын байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 474 сая ам.ам.долларын орлого олжээ. Үүнээс ч илүү орлого олох боломжтой байжээ.

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь санаатайгаар дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн байж магадгүй нь өнгөрсөн 9 дүгээр сараас эхлээд хөндөгдөөд эхэлжээ. Тухайлах юм бол, тус компани төмрийн хүдрийг Монгол Улсын гаальд тонн тутмыг нь 27 ам.доллар гэж мэдүүлдэг атлаа, Хятадын гаальд 55 ам.доллараар мэдүүлж экспортолж иржээ. Энэ нь асар их буюу тонн тутамд даруй 28 ам.долларын зөрүүтэй байна. Өөрөөр хэлэхэд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн Монгол Улсад байнга шахуу мэдүүлж ирсэн дүн нь 27 ам.доллар. Гэтэл яг тэр гэрээгээр нь БНХАУ-ын худалдан авагч компанийн улсынхаа гаальд мэдүүлсэн дүн 55 ам.доллар байна. Энэ нь сүүлийн 10 жилийн турш үргэлжилсэн буюу төмрийн хүдрийн тонн тутмыг тогтмол 27 ам.доллараар мэдүүлж иржээ. Гэтэл статистикаас үзэхэд сүүлийн 10 жилд олон улсад төмрийн хүдрийн үнэ тонн нь 90-150 ам.долларт хэлбэлзэж байжээ. Дээрх хугацаанд Монгол Улсын хил гаалиар гаргасан нийт төмрийн хүдрийн зөрүүг бодоход ойролцоогоор 250 сая ам.долларын татвараас зайлсхийсэн байж магадгүй нөхцөл илэрчээ. Үүнээс үүдээд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК БНХАУ-ын Яо Тиан зэрэг худалдан авагч компаниудтай үнийг нэгдсэн байдлаар мэдүүлж байсан нь санаатайгаар худал мэдүүлсээр ирсэн байж болзошгүй гэдэг асуудал хөндөгдсөн байна. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн энэхүү БНХАУ-ын худалдан авагч компаниудтай хамтран гэрээний үнийг хуурамчаар үйлдэж, төмрийн хүдрийн экспортын үнийг зориудаар бууруулан мэдүүлсэн нь удаан хугацаанд хуримтлагдсанаар асар их дүнтэй татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК нь багаар мэдүүлсэн үнийн дүнг ашиглан их хэмжээний ашиг олж, жинхэнэ үнийн дүнгийн төлбөрийг шилжүүлэн авах тодорхой компаниудын дансыг БНХАУ-ын худалдан авагч компаниудад өгч, тэдгээр компаниудын дансаар шилжүүлэн авдаг байсан байж болзошгүй. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн төмрийн хүдрийн өртөг нь үндсэндээ үйлдвэрлэлийн өртөг буюу түүхий эдийн өртөг, ажилчдын цалин, тээврийн зардал, экспорттой холбоотой татварууд, нөөцийн татвар шимтгэл, мөн борлуулалтын зардал, удирдлагын зардал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Үүгээр тооцоход тонн тутам нь 71 ам.долларын зардалтай. Энэ мэт тус компанийн үйлдлийг гэмт хэргийн чанартай гэж үзэж болох нөхцөлүүд илэрчээ.

Түүнчлэн “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-иас төмрийн хүдэр худалдан авдаг 10-аад компани ч БНХАУ-ын Эрээн хотын боомтод төлсөн гаалийн татвар нь импортын төмрийн хүдрийн зах зээлийн үнээр төлөх ёстой татвараас эрс зөрүүтэй төлдгийг дээр дурдсан. БНХАУ-ын худалдан авагч компаниуд Эрээн хотод төмрийн хүдэр болон төмрийн баяжмал боловсруулж борлуулахдаа төлсөн орон нутгийн татвар нь импортын барааны дүнгээс эрс зөрүүтэй байгааг БНХАУ-ын холбогдох албаны болон хяналтын байгууллагууд анзаарсан байна. Өөрөөр хэлэхэд “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон БНХАУ-ын худалдан авагч компаниуд төмрийн хүдрийн импорт боловсруулалт, дахин борлуулалтын үе шатанд БНХАУ-ын гаалийн болон орон нутгийн их хэмээний татвар зайлсхийсэн байж магадгүй нь тус улсад давхар хөндөгдөөд байна. 2026 оны зургадугаар сард БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны Эрсдлийн удирдлагын төвөөс Хөх хотын Гаалийн байгууллагад үнэлгээний зааварчилгаа хүргүүлжээ. Үүгээрээ “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон БНХАУ-ын худалдан авагч компаниудаас “Монгол Улсын төмрийн хүдрийн дуудлага худалдааны үнийг жишиг болгон татварыг нөхөн төл” гэж шаарджээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий хорооны цахим хуудаст мэдээлэхдээ “Монгол Улсын төмрийн хүдрийн дундаж үнэ 64.05 ам.доллар байхад “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон БНХАУ-ын худалдан авагч компаниудын Монгол Улсын гаальд мэдүүлсэн 27 ам.доллар, БНХАУ-ын гаальд мэдүүлсэн 55 ам.доллар гэсэн нь асар их зөрүүтэй байна. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн төмрийн хүдрийн тонн тутам дахь үйлдвэрлэлийн өртөг нь 71-74 ам.доллар байтал гаальд мэдүүлсэн үнэ нь үүнээс хамаагүй бага байгаа нь арилжааны логикт огт нийцэхгүй байна” гэдгийг онцолжээ.
Энэ мэтээр уул уурхайн ашигт малтмалын экспортыг дагасан Монгол Улсын гаальд худал буюу хямд үнэ мэдүүлж татвараас зайлсхийдэг, дундаас нь унагасан буюу хууль бус орлогоо бусад компанийн дансаар төөрүүлж авах байдлаар Монголд оруулж ирдэг гэх мэдээллүүд гараад удсан. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК тэдгээрийн нэг байж болзошгүй нь. Гэхдээ алин болох нь Монгол Улсын хил гааль, хуулийн байгууллагууд шалгасны дараа тогтоогдоно.
Х.Ганжуур

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
ХУУЛЬ: АМНАТ, ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ БАТЛАВ
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"
Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?
Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
ТАНИЛЦ: Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүд
Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмэгдэж орно
Монгол Улсын иргэд бүлэглэн хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ
“Солонго-1, 2” төсөл: Орон сууцны үнийг бууруулж, урьдчилгаагүйгээр өмчлөх боломжийг бүрдүүлнэ
Гурван настай хүүхдүүдийн эрт илрүүлэх үзлэгээр цус багадалт, амны хөндийн эрүүл мэндийн асуудал түгээмэл илэрч байна гэв
МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хууль, эрхзүйн хаалтгүй болжээ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай…
Мэдрэлийн эмч Б.Доржханд: Нойргүйдлээс үүссэн мэдрэлийн ядаргааг сэтгэл зүй рүү чиглэсэн аргачлалуудтай хавсарч эмчлэх нь үр дүнтэй
Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчлөл илэрсэн
78 насандаа докторын зэрэг хамгаалсан Ц.Пагмажав багш
Ерөнхийлөгчид хэрэгжүүлэх боломжгүй хуульд гарын үсэг зурахыг санал болгож байна
Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.