УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ.
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгааг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн.
Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан. Айлуудад очиход хөдөлмөр эрхлэх насны залуучууд байдаг ч хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэггүй. Ажил олдохгүй байгаа болоод хийхгүй байгаа зүйл биш. Хөдөлмөр эрхлэх эрмэлзэл тэнд байна уу.
Тухайн хүнийг яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгааг асууж, ажлын байранд зуучлах дадгалжуулагч багш, "көүч"-тэй болгоно. Ийм байдлаар цогц үйлчилгээ үзүүлнэ. Халамж хангалттай гээд орхигдуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Халамж авдаг хүмүүсийн тоо хасагдаагүй гэж ярьж байна. Халамж бол эрх барьж буй намын сонгуулийн хэрэгсэл болсон гэдгийг хууль санаачлагчид хүлээн зөвшөөрч байх шиг байна.
Шинэчилсэн хуулиар халамжийн үйлчилгээ, тэтгэмжийг хэнд өгөхийг шийдэхээр аймаг, дүүргийн түвшинд хамтарсан зөвлөл байгуулна гэж ойлголоо. Одоо байгаагаар хэдэн хэсгийн ахлагч нар нийгмийн ажилтантай нийлээд хэнд өгөх үү, өгсний дараа яаж хяналтад байлгахыг хангалттай зохион байгуулж байгаа. Жишээлбэл би тойрог дээр уулзалт хийгээд явахад иргэд ирж чадахгүй байгаа тухайгаа утсаар ярьж байна. Хэсгийн ахлагч хараад суугаад байгаа учраас очиж болохгүй байна гэдэг. Яагаад гэвэл төрийн халамж үйлчилгээ авч буй иргэн байгаад байна.
Аймаг, дүүрэг дээр хамтарсан зөвлөл байгуулагдаад нэг хоёр хүн хянадаг байсныг одоо олон хүн хянах юм байна. Зөвлөлийн эрх ашгаас яаж ангид байлгах вэ. Зөвлөлийн ашиг сонирхлыг эргээд хянах тухай зохицуулалт алга. Иргэдийн ялгаварладаг, ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд гомдол гаргахад яах нь тодорхойгүй.
Халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг гарчигт дуртай байгаа. Яаж шилжих вэ гэдэг л асуудал. Халамж авдаг хүмүүсийн тоо хасагдахгүй. Т.Аубакир сайд гэр хорооллоор айлуудаар явахаар хөдөлмөрийн чадвартай мөртлөө ажил хийх эрмэлзэлгүй залуучууд байдаг гэж ярилаа.
Би өөрөө дунджаас доогуур өрхөөс төрж өссөн айлын хүүхэд. Ажил хийх сонирхолгүй гээд байгаа хүмүүс Солонгос явах сонирхолтой байдаг. Ажлын байр баталгаатай, цалин сайн бол ажил хийх сонирхолтой байдаг. Эрмэлзлийг яаж төрүүлэх гэж байгаа вэ. Сургалтад суулгаад дасгалжуулагчтай болгосноор хөдөлмөрлөх ажил хийх эрмэлзэлтэй болно гэдэгт яагаад итгэлтэй байгаа юм бэ?
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Зөвлөл бол маш чухал. Би тойргоос хоёр удаа сонгогдсон. 2007 оноос хойш ард түмний дунд ажилласан. Айл бүрээр ороход ахуй амьдрал нь өөр байдаг. Би эрмэлзэлгүй гэж хэлж байгаад та эмзэглээд байх шиг байна. Энэ зөвхөн манай улсын асуудал биш, дэлхий даяар ийм хэсэг бий болчихсон.
Мэдээж хэрэг эрмэлзэлтэй, гүйж гараад ажил хийгээд дэвжиж буй маш олон хүн бий. Нөгөө талдаа үе дамжсан ядуурал бий болсон байна. Хүүхдээ сургуульд сургах, эрүүл мэндэд нь анхаарах, халамжийн мөнгө хасагдаж байхад тэрийг хэлэх чадваргүй өрхүүд маш их байна. Манай салбарын ажил жаахан хатуу. Гэхдээ бодит байдлыг нуугаад ярьж чадахгүй байж болохгүй.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ
ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ
Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"
Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?
Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход хоёр нисдэг тэрэг ашиглана гэв
НӨАТ-ын буцаан олголтоосоо 41,020 иргэн 779.4 сая төгрөгийн татвараа төлжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.