
Уламжлалт бүтээл ба шинэ зохиомжийн огтлолцол
“МОНГОЛ” тоглолт “Алтайн магтаал”-аар эхэлж, түүний дараа “Жангар” туулийн хэсэг үргэлжилсэн нь баруун монголын магтаал, тууль хайлах уламжлалыг тоглолтын эхлэлд онцолсон сонголт байв. “Жангар”-ын хэсгийг Торгууд, Шинжаан, Халимаг аялгууны шинжийг хослуулсан хувилбараар товшуур, морин хуурын хамсраатай хайлсан нь туульсын уламжлалыг өргөн хүрээнд төлөөлүүлэхийг зорьжээ. Үүний дараа Баяд ардын “Баян цагаан нутаг” дуу, дөрвөд, баяд биелгээ зэрэг үзүүлбэрээр үргэлжилсэн нь баруун монголын уламжлалт дуу, хөгжим, бүжгийн төрөл зүйлсийг нэгэн тайзнаа холбосон байна.

Тоглолтын дараагийн хэсгүүдэд Б.Норовын шүлэг, А.Лхагваагийн аялгуу, “Тэс голын магтаал”-ыг товшуурын хамсраатай Л.Лхамрагчаагийн найруулгаар, Монгол ардын дуу “Гоож нанаа”, “Хонхон цэцэг” болон Ж.Шагдарын шүлэг, Х.Сэргэлэнгийн аялгуу “Тэмээн дээрээс наран ойрхон” бүтээлийг ятгын гурвалтай хөөмийлсөн. Гарал үүслийн хувьд ялгаатай бүтээлүүдийг нэг тоглолтод багтаасан нь уламжлалт болон зохиогчтой бүтээлийн хөөмийн илэрхийллийн харилцааг харьцуулан ажиглах боломж олгож байна.

Харин “Хөх усан”, “Увс нутгийн магтаал”, “Элсэн говийн чимээ”, “Сайхан цэнхэр нутаг”, “Хийморь”, “Зүрхний дуун”, “Монгол” зэрэг хөөмийч Д.Басангийн өөрийнх нь зохиосон бүтээлүүдэд шахаа, хархираа, исгэрээ хөөмийн арга техник, үглэлт, дуулалтыг хослуулсан нь хөөмийн илэрхийллийг орчин үеийн нийтийн хөгжмийн хэв маягтай холбох оролдлого байсан нь ажиглагдав. Зарим бүтээлд тува хөөмийн өнгө аястай үгтэй шахаа, хархирааг түгээмэл хэрэглэсэн нь ч бий. Эдгээр бүтээлийн хэмнэл, хэв маяг нь үзэгч, сонсогчдыг дагаж дуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн байж болох юм. Гэхдээ энэ зорилгыг уран бүтээлчийн тайлбар, сонсогчдын хүлээн авалтын баримтаар баталгаажуулаагүй нөхцөлд тоглолтоос төрсөн судлаачийн ажиглалт, боломжит тайлбарын түвшинд авч үзэх нь зүйтэй биз ээ.
Д.Басан таван наснаасаа хөөмийлж, өвөө Лхамсүрэнгийн Мангалжаваасаа суралцсан тухайгаа ярьдаг нь түүний уран бүтээлийн замнал, уламжлалт мэдлэгийг гэр бүл, ахмад үеэс өвлөн эзэмшсэн туршлагатай холбоотойг илтгэнэ. Тэсийн голын хөндийд өсөж торнисон тухай намтарчилсан өгүүлэмж нь ч нутаг ус, өв уламжлалын сэдэв түүний бүтээлд ямар байр суурь эзэлдгийг ойлгох нэгэн үндэс байж болох... Өвлөн уламжлагчийн үнэ цэн нь өвтэй хэрхэн холбогдсоноос гадна түүнийг уран бүтээлдээ хэрхэн шингээж, ямар шинэ илэрхийлэл бий болгож, цаашид хэрхэн дамжуулж байгаагаар тодрох юм. Энэ утгаараа үзэгч, сонсогч, судлаач, уран бүтээлчид Д.Басангийн тухай намтар түүхийн өгүүлэмжээс илүүтэй бүтээлүүдийнх нь уран сайхны шийдэл, монгол хөөмийн урын санд оруулж буй хувь нэмэр, цаашдын боломжийг хэрхэн тэлж байгааг тоглолтоос эрж хайх нь чухал байлаа.
Д.Басан мэргэжлийн хөөмийн анги төгсөж, олон арван бүтээл туурвисан уран бүтээлчийн хувьд уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд хөөмийн илэрхийллийн ямар боломж байгааг нээж буй нь бас нэгэн чухал ололт юм. Олон нийтээр дагаж дуулахад хялбар, үгтэй шахаа хөөмийн техникт тулгуурласан түүний жижиг хэлбэрийн бүтээлүүд нь тодорхой уран сайхны зорилго, сонсогчтой харилцах арга барилтай байж болно. Үүний зэрэгцээ хөөмийн арга барилын нарийн ялгаа, дуу авианы өнгөний хувирал, аялгууны өрнөл, хөгжмийн зохиомжийн хөгжлийг дэлгэрүүлэн харуулах том хэлбэрийн бүтээлүүд нь мэргэжлийн чадамж, уран сайхны сэтгэлгээний цар хүрээг нээн харуулах өөр нэгэн боломж байж ч болох юм.

Иймээс “МОНГОЛ” тоглолтын тухайд Д.Басангийн бүтээл туурвих идэвх, хөөмийг нийтийн хөгжмийн илэрхийлэлтэй холбох эрэл хайгуулыг үнэлэхийн зэрэгцээ бүтээлүүдийн хэлбэр, зохиомж, илэрхийллийн гүнзгийрэлд анхаарах шаардлага зүй ёсоор тавигдана. Мэргэжлийн хөөмийч тул тоглолтод том хэлбэрийн бүтээл заавал хөөмийлөх ёстой гэсэн шаардлага тавих нь зохимжгүй. Харин олон бүтээл туурвисан уран бүтээлчийн хувьд түүний хөөмийлөх арга барил, хоолойн цараа, зохиомжийн сэтгэлгээг илүү өргөн бүтцэд хэрхэн хөгжүүлэх бол гэсэн хүлээлт төрж байсныг нуух юун. Энэ нь одоогийн бүтээлүүдийн үнэ цэнийг үгүйсгэсэн дүгнэлт бус, харин түүний уран бүтээлийн дараагийн шатанд анхааран үзэх шаардлагатай асуудал ч байж болох юм.
Тиймээс ч хөөмий судлалд Д.Басангийн туурвисан бүтээлийн хэлбэр, зохиомж, хөөмийн илэрхийллийг тухайлан судлах шаардлага ч та бидний өмнө бий. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хөөмийчийн хувьд түүний хөөмийлөх ур чадвар, хоолойн царааг том хэлбэрийн бүтээлээр дүгнэж цэгнэх албагүй ч гэлээ олон бүтээл туурвисан уран бүтээлчийнх нь хувьд түүний бүтээл, туурвилын илэрхийллийн өрнөл, хөгжил цаашид хэрхэн үргэлжлэх бол гэсэн хүлээлт байгааг ч анхааран үзэхэд илүүдэхгүй биз ээ.
Тайзны дүрслэл: Хувцаслалт ба үндэсний хэв шинж
“МОНГОЛ” тоглолтын эхлэлд тайзны зохион байгуулалтад уран бүтээлч гол байрлалд гарч, тайзнаа байрлуулсан LED дэлгэцээр уран бүтээлд холбогдох дүрс үзүүлэн, гэрэлтүүлгээр орон зайг тодотгосон шийдэл давамгайлж байв. Энэ нь үзэгчдийн анхаарлыг төв уран бүтээлч болон тухайн бүтээлд төвлөрүүлэхэд дөхөм боловч дүрс, гэрэл, тайзны орчны харилцаа бүтээл бүрийн агуулгыг хэрхэн баяжуулж байгааг илүү нарийн бодох боломж байлаа. Зарим бүтээлийн дүрсжүүлэлт, гэрэлтүүлэг нь дуу хөгжмийн үзүүлбэрийг дагалдсан хэмжээнд үлдэж, тухайн бүтээлийн нутаг ус, байгалийн дүрслэл, уламжлалт ахуй, туульсын орон зайг тайзны бие даасан илэрхийлэл болгон хөгжүүлэх шийдэл харьцангуй бага ажиглагдсан.
Тайзны чимэглэл заавал бодит ахуйг хуулбарлах, эсвэл олон эд зүйлээр дүүрэх шаардлагагүй. Харин тууль хайлах, нутаг усны магтаал, орчин үеийн зохиомжит бүтээл зэрэг агуулгын хувьд ялгаатай хэсгүүдийн уур амьсгал, орон зайн мэдрэмжийг гэрэл, дүрс, хөдөлгөөн, зэмсгийн байрлалтай уялдуулан ялгаруулах боломж бий. Тухайлбал, “Жангар”-ын хэсэгт туульсын ертөнцийг санагдуулах дүрслэл, нутаг усны сэдэвтэй бүтээлүүдэд байгаль, газрын тогтоц, орон зайн мэдрэмжийг илэрхийлэх минимал шийдэл ашигласан бол тайзны дүрслэл нь хөгжмийн агуулгыг давтан харуулахаас илүүтэй түүнийг уран сайхны хувьд гүнзгийрүүлэх боломжтой байв. Иймд цаашдын тоглолтуудад тайзны дүрслэл, гэрэлтүүлгийг бүтээл тус бүрийн онцлог, хөгжмийн өрнөлтэй илүү нягт уялдуулж зохион байгуулах нь тоглолтын нийтлэг уран сайхны нөлөөг нэмэгдүүлэх нэг чиглэл мөн.
Хувцаслалтын хувьд монгол дээл, хүннү энгэртэй загвар, ээтэн гутал, малгай, толгойн суран уяа зэрэг үндэсний хэв шинжийг тодотгосон сонголтууд давамгайлж, тоглолтын нэр, агуулгатай нийцсэн монгол төрхийг бүрдүүлжээ. Энэ нь үндэсний өв, түүхэн дүр төрхийг тайзнаа илэрхийлэхэд ач холбогдолтойн дээр “МОНГОЛ” гэсэн ерөнхий санааг үзэгчдэд харагдахуйц болгосон нэгэн хүчин зүйл байв. Гэхдээ хувцаслалтын үндэсний шинжийг дангаар нь үнэлэхээс илүүтэй тухайн хувцасны загвар, хэрэглэгдэхүүн, дүр төрх нь хөөмийчийн тайзны хөдөлгөөн, бүтээлийн агуулга, уламжлалт болон орчин үеийн илэрхийллийн харилцаатай хэрхэн нийцэж байгааг авч үзэх, мөн түүнчлэн бүтээл бүрийн онцлогтой илүү нарийн уялдуулах нь цаашдын уран сайхны шийдлийг баяжуулахад тус дөхөмтэй байж мэднэ.
Урын сан дахь залгамж холбоо ба шинэ найруулгын асуудал
Д.Басангийн “Нутаг” (2017) бүтээл Загиржавын шүлгээр бүтэж байсан тухай өгүүлсэн уран бүтээлчийн өөрийнх нь аман сурвалжийн мэдээ бий. Харин “МОНГОЛ” тоглолтын хөтөлбөрт орсон “Нутаг” бүтээл бол Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээр зохиомжлон найруулсан бүтээл болохыг тоглолтын явцад өөрөө дурдсан. Эл бүтээл нь түүний уран бүтээлийг хөөмийн урын сангийн өргөн хүрээнд авч үзэх сонирхолтой жишээ болно.
Ерөөс монгол хөөмийн урын санд нутаг усны сэдэвтэй олон бүтээл бий. Тухайлбал, “Боржгон нутаг” (1996, “Алтай хангай” хамтлаг), “Эх нутаг” (2004, Н.Ашид), “Хоёр Алтай нутаг” (2008, Д.Цэрэндаваа, Ц.Цогтгэрэл), “Нутаг минь нулимс минь” (2012, "Hosoo&Transmongolia" хамтлаг), “Унаган багын нутаг” (2013, “Алтай хангай” хамтлаг), “Дээд монголын нутаг” (2020, Л.Лхамрагчаа), “Хөдөө нутаг” (2023, Д.Басан), “Миний сайхан нутаг” (2024, М.Алтанцоож, М.Мөнгөнцоож), “Нутагтаан” (2025, Л.Лхамрагчаа), “Торгууд нутаг” (2025, Д.Золзаяа), “Өвгөдийн нутаг” (2026, “Уухай” хамтлаг), “Сайхан цэнхэр нутаг” (2026, Д.Басан) зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Эдгээр жишээнүүд нь нутаг усны сэдэв хөөмийн урын санд өөр цаг үе, өөр өөр уран бүтээлчийн шийдлээр дамжин илэрч ирснийг харуулна. Энэ хүрээнд Б.Мэнд-Амарын “Нутаг минь” (2016, Т.Лхацамба, Ц.Нямдорж, Г.Дэндэв, Б.Баярбаатар) бүтээлийг мөн авч үзэх боломжтой. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт хөгжим бичиж, хөөмийд зориулсан жижиг хэлбэрийн бүтээл туурвисан түүний бүтээл болон Д.Басангийн “Нутаг” бүтээл нь өөр өөр уран бүтээлч эл сэдвийг хэрхэн илэрхийлж буйг харьцуулах боломж олгож байна. Гэвч энд сэдэв давхцаж буйг дангаар нь уран бүтээлийн давталт гэж үзэх үндэсгүй. Харин шүлгийн агуулга, аялгууны зохиомж, хөөмийлөх арга барил, найруулгын сонголт, бүтээлийн дотоод өрнөлөөрөө ямар ялгаа гаргаж буйг харьцуулан шинжлэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл нэг сэдэв хэрхэн шинэ бүтээл төрүүлэх эхлэл болж, өөр өөр уран сайхны шийдлээр үргэлжлэх боломжтойг харуулж байна.
“Монгол”: Бие даасан бүтээлийн эрэл хайгуул
Тоглолтын нэр болсон “Монгол” бүтээл нь Д.Басангийн өөрийн уран бүтээлийн замналыг авч үзэхэд онцгой байр суурьтай. Уран бүтээлчийн тодруулан мэдээлснээр, 2012 онд Б.Одсүрэн багштай хамтран бүтээсэн хувилбарыг хөөмийлөхөө больж, харин 2018 онд үг, аяыг шинээр зохиосон магтаалын шинжтэй бүтээлээ туурвижээ. Иймээс тоглолтод толилуулсан “Монгол” бүтээлийг өмнөх хамтын бүтээлийн шинэчилсэн найруулга гэж бус, Д.Басангийн өөрийн үг, аялгуунд тулгуурласан тусдаа шинэ бүтээл гэж авч үзэх нь зүйтэй. “Монгол” гэсэн өргөн утгатай сэдвийг магтаалын хэлбэрээр илэрхийлсэн нь тоглолтын бусад бүтээлтэй ч утгын холбоо үүсгэж байв. Тус бүтээлийг бүжгийн хамсраатай толилуулж, дараа нь Монгол Улсын төрийн дууллыг хөөмийлсөн нь тоглолтын төгсгөлд үндэсний агуулгыг онцлон нэгтгэх шийдэл болжээ. Гэхдээ үндэсний сэдвийн ач холбогдол нь дан ганц үг, нэр, тайзны дүр төрхөөр хязгаарлагдахгүй. Харин магтаалын аялгууны өрнөл, хөөмийлөх арга барил, дуу авианы илэрхийлэл, бүжиг болон бусад тайзны бүрэлдэхүүнтэй үүсгэж буй харилцаагаар дамжин уран сайхны бүрэн илэрхийлэлд хүрэх учиртай. Энэ утгаараа “Монгол” бүтээлийг Д.Басангийн үндэсний сэдэвтэй ажиллаж буй арга барил, магтаалын уламжлалыг өөрийн уран бүтээлээр үргэлжлүүлж буй онцлогтой нь холбон авч үзэх боломжтой. Мөн уг бүтээлийн цоо шинэ үг, аялгуу, найруулгын шийдлийг 2012 оны бүтээлтэй хөгжлийн явцаар нь харьцуулж, аялгууны найруулга, илэрхийллийн талаас гарсан өөрчлөлтийг илүү нарийвчлан үнэлэх ч боломжтой хэмээн санана.

Дүгнэлт
Д.Басангийн “МОНГОЛ” тоглолт нь хөөмийн уламжлалыг өвлөн эзэмших, өөрийн бүтээлээр урын санг баяжуулах, улмаар олон нийтэд хүргэх үйл ажиллагаа харилцан уялдаж байдгийг харуулсан уран бүтээлийн нэгэн жишээ юм. Түүний туурвилын идэвх, хөөмийн урлагийг орон нутагт хүргэж, олон нийтэд түгээн сурталчлахын төлөө гаргаж буй хөдөлмөрийг онцлон үнэлэх нь зүйтэй. Эдгээр үйл ажиллагаа нь хөөмийг зөвхөн уламжлагдан ирсэн ур чадварын хүрээнд хадгалахаас гадна шинэ бүтээлээр дамжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Нөгөө талаас, уран бүтээлчийн өвлөн уламжлагчийн байр суурь, бүтээлч хувь нэмрийг илүү тодорхой болгоход өөрийн бүтээлүүддээ уламжлалт хөөмийлөх арга барилын онцлогийг хэрхэн шингээж, ямар шинэ уран сайхны боломж нээж байгааг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Тухайлбал, Д.Басангийн өөрийнх нь өгүүлдэг Тэсийн голын хөндийтэй холбоотой өвлөн уламжлал, хөөмийлөх туршлага нь тухайн нутагт өвлөгдөж ирсэн онцлог арга барилтай хэрхэн холбогддог, тэдгээрийг бусад бүс нутгийн хөөмийлөх уламжлалаас ялган тодорхойлох үндэс бий эсэх нь цаашид судлан нягтлах сонирхолтой асуудал юм. Ийм судалгаанд дөхөм болохуйц уламжлалт арга барил, дуу авианы онцлог, хөөмийлөх арга техникийн ялгааг өөрийн бүтээлүүддээ баримтжуулан, уран сайхны шийдэлтэйгээ уялдуулан харуулах нь эл салбарын уран бүтээл, урын сангийн хөгжилд шинэ боломж нээж болох юм. Ингэснээр “Тэсийн голын ай савын хөөмий” хэмээх онцлогийг зөвхөн нутаг ус, намтарчилсан холбоогоор бус, хөөмийлөх арга барил, уламжлагдсан мэдлэг, дуу авианы шинжээр нь судлан тодорхойлох үндэс бүрдэнэ хэмээн санана.
Д.Басангийн “МОНГОЛ” тоглолт нийслэлд 2026 оны аравдугаар сарын 23-нд тоглогдсон ч үүнээс хойш сар гаруй хугацаанд аймаг, орон нутгуудад үргэлжлэн тоглогдох тул хөөмийн урлагийг сонирхогчид, судлаачид, залуу уран бүтээлчид төдийгүй үндэсний хөгжмийн өвтэй танилцахыг хүссэн үзэгчдэд үзэж сонирхохыг санал болгож байна. Тоглолт нь хөөмийн уламжлал хэрхэн шинэ бүтээлээр үргэлжилж, уран бүтээлчийн эрэл хайгуултай холбогдож байгааг тайзнаас мэдрэх боломж юм. Хөөмийн урлагийн үнэ цэн нь өвөрмөц дуугаралт, уламжлалт мэдлэг, хөөмийлөх арга барил, бүтээлч сэтгэлгээний харилцан холбоонд оршдогийг энэхүү тоглолт үзэгчдэд эргэцүүлэн ойлгох боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.
Урлаг судлаач, доктор (Ph.D) М.Амаржаргал

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ
ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ
Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"
Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
Монголын далбаатай хөлөг онгоцноос 1.16 тонн кетамин хураан авчээ
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.