Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав

1 цаг 5 минутын өмнө

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сард байгуулагдан ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн билээ. 

Тус ажлын хэсэгт 173 тэрбум төгрөгийн хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгдсэн байна. 

Тухайлбал нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилах гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулж, дараах кейсийг мэдээллээ. 

Иргэн Б нь өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд тасралтгүй 10 жил хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөө "Э" компанитай гэрээ байгуулан урьдчилгаа 50 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Тухайн байр нь зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөл болон богино хугацаанд ашиглалтад орно гэх таатай саналд итгэж захиалга өгчээ.

Гэтэл иргэн Б нь захиалсан байрандаа орох гэтэл тухайн байрыг нь өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан зарсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан байна.

Иймд иргэд та бүхэн орон сууц худалдан авахдаа opendatalab.mn, egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем mcis.gov.mn зэрэг цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгаж байрны гэрээг нотариатаар баталгаажуулах, тухайн үйл ажиллагаа явуулж буй компанийн тогтвортой байдлыг судалж, таны худалдан авсан орон сууцыг өөр хэн нэгэн захиалсан эсэх, гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулгаж нягтлахыг зөвлөлөө.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.