Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

1 цаг 6 минутын өмнө



Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо.

Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна.

Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.

Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн Нийслэлийн Улаанбаатар театрын “Хангарди” үндэсний хөгжмийн найрал (Удирдаач Б.Эрхэмбаяр), театрын дуучид бүтээлийн дээжээс толилуулсан юм.

Ёслолд хөгжмийн зохиолч, яруу найрагчид, хөгжим судлаачид, театрын үе үеийн уран бүтээлчид, пянз цуглуулагчид оролцлоо.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.