Цахим орчин бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, худалдаа хийх, ажил хэргээ явуулах гээд нийгмийн харилцааны томоохон хэсэг сошиал платформд өрнөж байна. Тэр хэрээр энд хэлсэн үг, хийсэн үйлдэл хүний амьдрал, нэр хүнд, эд хөрөнгөд бодит нөлөө үзүүлдэг болсон. Ийм орчинд эрх чөлөөний зэрэгцээ хариуцлагын тухай ярих цаг хэдийн иржээ.
Тиймээс нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье. Үүний цаана цахим харилцаанд итгэлцэл бий болгох, бусдад хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжийг нэмэгдүүлэх чухал зорилго байна.
Өнөөдөр сошиалд бичсэн сэтгэгдлийн тоог хараад олон нийтийн байр суурийг шууд дүгнэхэд бэрх. Олон өөр нэртэй хаягийн цаана нэг хүн байж болно. Нэг этгээд хэд хэдэн хаягаар ижил агуулгыг давтан түгээж, өөрийн байр суурийг олон хүний санал мэт харагдуулж чадна. Ингэснээр бодит санал бодол, зохион байгуулалттай нөлөөллийн зааг бүдгэрдэг.
Энэ нь нийтийн хэлэлцүүлгийн чанарт нөлөөлнө. Баримт, үндэслэлээр мэтгэлцэхийн оронд хэн олон хаягаар дайрч, хэн илүү чанга шуугиан үүсгэснээрээ давамгайлах нөхцөл бүрдэж болзошгүй. Үр дүнд нь бодолтой, хариуцлагатай дуугардаг хүмүүс маргаанаас холдож, бусдыг доромжлох, сүрдүүлэхээс буцдаггүй хэсгийн дуу хоолой тод сонсогдоно. Ийм орчныг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрсөөр байж болохгүй.
Нэг платформд нэг хүний үндсэн хаягийг баталгаажуулах зарчим энэ асуудлыг багасгахад хэрэгтэй. Хуурамч дүрээр олон хүний өмнөөс ярьдаг, бусдын нэрийг барьдаг, хаягаа устгаад өөр нэрээр дахин гарч ирдэг үйлдэлд саад тавих боломжтой. Хэрэглэгч өөрийн үг, үйлдлийн хариуцлагыг ухамсарладаг болох нь цахим харилцааны соёлд ч эерэг нөлөө үзүүлнэ.
Энэ өөрчлөлтийн үр өгөөжийг хамгийн түрүүнд жирийн иргэн хүртэх учиртай. Нэр, зургийг нь ашиглан бусдаас мөнгө нэхсэн хуурамч хаягтай таарсан хүн хаана хандахаа мэддэг байх хэрэгтэй. Цахим худалдаанд мөнгөө алдсан иргэн худалдагчийн хаяг устсанаар асуудлаа орхих ёсгүй. Хүүхэд нь цахим дарамтад өртсөн эцэг эхэд зөрчил гаргасан этгээдийг тогтоолгож, эрхээ хамгаалуулах бодит боломж шаардлагатай.
Гэхдээ нэг хүн нэг хаягтай болсноор цахим орчны бүх асуудал шийдэгдэнэ гэж үзэж болохгүй. Баталгаажсан хаягаар ч худал мэдээлэл тарааж, бусдыг дарамталж болно. Иймээс хаягийн бүртгэлтэй зэрэгцэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах, платформуудтай хамтран ажиллах тогтолцоог сайжруулах ёстой. Хаягийн тоог цөөрүүлэх нь иргэний эрхийг хамгаалах бодит үр дүнд хүрч байж утга учиртай.
Тэр үр дүнд хүрэхийн тулд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг эхнээс нь шийдэх шаардлагатай. Иргэний үнэмлэх, утасны дугаараар баталгаажуулах бол ямар мэдээллийг хэн цуглуулах, хаана хадгалах, хэн ашиглах эрхтэйг тодорхой болгох ёстой. Хүний мэдээллийг шаардлагагүйгээр олноор нь төвлөрүүлж, алдагдах эрсдэл үүсгэвэл зохицуулалт өөрөө шинэ асуудал дагуулна.
Мөн хаягийн эзнийг баталгаажуулах, түүний хувийн мэдээллийг нийтэд ил болгох хоёрын ялгааг хадгалах хэрэгтэй. Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, авлигын талаар мэдээлэхдээ нэрээ нууцлах шаардлагатай хүн бий. Тэд аюулгүй байдлаа хамгаалан дуугарах боломжтой байх ёстой. Баталгаажуулалтын тогтолцоо ийм хүмүүсийг хамгаалах шийдэлтэй байж олон нийтийн итгэлийг хүлээнэ.
Хэрэгжилтийн хувьд ч амьдралд нийцсэн зохицуулалт хэрэгтэй. Хувийн хаяг, байгууллагын албан ёсны хуудас, хэвлэл мэдээллийн суваг, худалдаа үйлчилгээний хуудсыг ялгаж үзэх шаардлагатай. Нэг хүн байгууллагынхаа хуудсыг хөтөлж, бизнесээ сурталчилж, хувийн хаягаа ашиглаж болно. Эдгээрийг хольж, тоонд баригдсан хязгаарлалт тогтоовол иргэдийн ажил, орлогод хүндрэл учруулна. Тиймээс платформ бүрийн онцлог, техникийн боломж, хэрэглэгчийн хэрэгцээг тооцсон шийдэл боловсруулах нь чухал.
Хамгийн гол нь хариуцлага тэгш үйлчлэх ёстой. Хуурамч хаягаар зохион байгуулалттай дайралт хийлгэдэг бол түүнийг захиалж, санхүүжүүлдэг этгээдийн асуудлыг хамт хөндөх хэрэгтэй. Хэдэн хаяг хааснаар ийм үйл ажиллагааны үндэс арилахгүй. Улс төрийн болон бизнесийн нөлөө бүхий хүмүүс ч ижил шаардлага, ижил хариуцлагад хамрагдаж байж энэ санаачилга шударга хэрэгжинэ.
Үүний зэрэгцээ төрийг шүүмжлэх, албан тушаалтнаас тайлбар нэхэх, бодлогын шийдвэрийг эсэргүүцэх эрхийг найдвартай хамгаалах ёстой. Хаяг хаах, мэдээлэл устгах үндэслэл ойлгомжтой, шийдвэрт гомдол гаргах боломж нээлттэй байх шаардлагатай.
Хэрэглэгч эрхээ мэддэг, шийдвэр гаргагч нь үндэслэлээ тайлбарладаг тогтолцоо цахим орчны хариуцлагыг бэхжүүлнэ.
Хууль Зүй, Зотоод Хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн санаачилгыг ийм агуулгаар дэмжих нь зөв. Олон хаягийн цаана нуугдаж бусдад хохирол учруулах боломжийг хумихын зэрэгцээ иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баталгааг бэхжүүлэх хэрэгтэй. Нэг хүн нэг платформд нэг үндсэн, баталгаажсан хаягтай байх зарчмыг мэдээллийн хамгаалалт, шударга хэрэгжилттэй хослуулж чадвал сошиал орчны итгэлцэлд бодит ахиц авчирна. Хэлсэн үг эзэнтэй, хийсэн үйлдэл хариуцлагатай байх зарчим цахим орчинд ч үйлчлэх ёстой.
Н.Отгончимэг
сонин.мн

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ
Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа
Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
+1...+3 градус дулаан байна
Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
Маргааш нутгийн хойд хэсгээр цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна
Сайтын эздийг нухсан загвараар Б.Наранхүү, Х.Бат-Эрдэнэ нарыг газрын сонсголд оруулахад л бүх зүйл ил болно
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
ТАНИЛЦ: Арваннэгдүгээр сарын 1-нээс хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр авах вэ?
Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн хүсэлтээр зогсоожээ
ЕБС-ийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 2-8 хүртэл үргэлжилнэ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн, ганцхүү үнэнийг хэлдэг хүн л эдлэх ёстой
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.