“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ

1 цаг 49 минутын өмнө

“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аяныг эхлүүллээ.

Уг аян 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд Улаанбаатар хотод хөнгөлөлт, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг Google Maps платформд нэгтгэн (монгол, англи хэлээр) байршуулна.

Ингэснээр иргэд, жуулчид өвлийн улиралд хаана, ямар үйлчилгээ авах боломжтой, тухайн байгууллага хэдэн хувийн хөнгөлөлт санал болгож байгааг нэг дороос хялбар мэдэх боломж бүрдэнэ. Мөн өвлийн улиралд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйлчилгээг олон нийтэд сурталчлах юм.

Аянд дараах байгууллагууд нэгдэх боломжтой.

  • Зочид буудал, жуулчны бааз
  • Ресторан, кафе, кофе шоп
  • Үндэсний брэнд, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд
  • Соёл, урлаг, үзвэр үйлчилгээний байгууллагууд (театр, музей, галерей, кино театр, тоглолт)
  • Эвент, арга хэмжээ зохион байгуулагчид
  • Хот болон хот орчмын аялал зохион байгуулагч тур оператор компаниуд
  • Рашаан сувилал, спа, эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээний байгууллагууд
  • Аяллын хэрэгсэл, бүтээгдэхүүн худалдаалагчид
  • Гэр бүл, хүүхдэд зориулсан үйлчилгээ эрхлэгчид
  • Тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (агаарын тээвэр, автомашин түрээс)
  • Гар урлал, бэлэг дурсгалын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон бусад холбогдох байгууллага нэгдэх боломжтой.

Аянд нэгдэхийг хүсэж буй байгууллагууд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

https://docs.google.com/.../1FAIpQLScYIidwV74gGL.../viewform

Дараах QR кодыг уншуулж, “Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аянд нэгдээрэй.

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



+1...+3 градус дулаан байна4 цаг 36 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.