
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас их, дээд сургуулийн дотуур байруудад хяналт шинжилгээ хийж ажиллаж байна. Энэ хүрээнд оюутны байранд гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хууль зүйн ухааны доктор Ш.Үнэнтөгсөөс тодруулга авлаа.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас их дээд сургуулиудын оюутны дотуур байранд хяналт шинжилгээ хийж ажилласан. Энэ чиглэлийн хяналт шинжилгээний гол зорилго юу вэ?
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа байгуулагдсан цагаасаа хойш хүн өөрийн хүслээр чөлөөтэй зорчих боломжгүй газруудад тасралтгүй хяналт шинжилгээ хийж ажиллаж байна. Бид үйл ажиллагааны үндсэн чиглэл хүний эрх зөрчигдсөний дараа хариуцлага тооцохоос илүүтэй, зөрчил гарахад хүргэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг урьдчилан илрүүлж, арилгуулахад оршдог. Оюутны дотуур байр нь хорих анги, цагдан хорих байртай адил эрх чөлөөг нь хассан газар биш ч тодорхой хугацаанд тодруулж хэлбэл оройн цагаар тухайн дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын орох, гарах хөдөлгөөний хязгаарладаг. Мөн байрны дотоод журам, сахилгын арга хэмжээ, ажилтнуудын хяналт, шийдвэрээс шалтгаалан оюутны эрх, эрх чөлөө бодитоор хязгаарлагдах эрсдэл бий. Тухайлбал, насанд хүрсэн оюутныг тодорхой цагт байрандаа ирэхийг шаардах, оройтсон тохиолдолд шийтгэх, өрөө тасалгаанд нь зөвшөөрөлгүй нэвтрэх, хувийн эд зүйлд нь үзлэг хийх, улмаар дараа жилийн байрны хуваарилалтаар дамжуулан дарамт шахалт үзүүлэх зэрэг асуудал үүсэж болзошгүй юм. Энэ нь зөвхөн сургуулийн дотоод зохион байгуулалтын асуудал биш, хүний халдашгүй, чөлөөтэй байх, нэр төрөө хүндэтгүүлэх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийн асуудал болж хувирдаг. Ийм учраас бид Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протокол, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж ажилладаг. 2026 онд Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг дахь их, дээд сургуулийн оюутны дотуур байруудыг хамруулан хяналт шинжилгээ хийж ажиллалаа. Энэ хүрээнд оюутнаас цахим асуумж авч, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн. Мөн дотоод дүрэм, журам, гомдлын бүртгэл, сахилгын зохицуулалтыг судалж, өрөө тасалгаа, ариун цэврийн байгууламж, шүршүүр, гал тогоо, камерын хяналт, галын болон цахилгааны аюулгүй байдлын нөхцөлтэй газар дээр нь танилцсан. Хяналт шинжилгээгээр оюутанд эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус харьцсан тохиолдол шууд тогтоогдоогүй. Гэхдээ хүний нэр төрийг доромжлон шийтгэх, хүнлэг бусаар харьцахад хүргэж болзошгүй зохицуулалт, практик, тогтолцооны эрсдэлүүд илэрсэн. Бидний хувьд хамгийн чухал дүгнэлт бол оюутны дотуур байранд хүний эрхийг хамгаалах асуудлыг зөвхөн байрны захиргаа, жижүүр, зохион байгуулагчийн хариуцах асуудал гэж үзэж болохгүй. Энэ нь сургуулийн удирдлага, боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт, хяналтын тогтолцоотой шууд холбоотой асуудал юм.
Хяналт шинжилгээгээр оюутны дотуур байрны амьдрах орчин, эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой ямар ноцтой асуудлууд илэрсэн бэ?
Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад оюутны дотуур байрны амьдрах орчны асуудал нь зөвхөн барилгын насжилт, засвар үйлчилгээний хүрээнд хязгаарлагдахгүй байна. Эрүүл ахуй, хувийн аюулгүй байдал, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэг хоорондоо уялдаа холбоотой олон асуудал илэрсэн. Тухайлбал, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 4 дүгээр дотуур байр 1963 онд ашиглалтад орсон бөгөөд 400 оюутны хүчин чадалтай. Зарим өрөөнд чийг, мөөгөнцөр үүссэн, хана, таазны будаг, шохой хуурч унадаг, хортон шавж гардаг талаар оюутнууд мэдээлсэн.
Ер нь дийлэнх сургуулиудын дотуур байрны нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг өрөөний дундаж талбайг хэмжихэд нэг оюутанд ойролцоогоор 3.4–3.5 ам метр талбай ногдож байсан. Зарим өрөөнд ор гудас, хувцасны шүүгээ, ширээ сандал хүрэлцээгүй, хоёр давхар орны дээд хэсэгт гарах шат, унахаас хамгаалах хаалт байхгүй нөхцөл байдал ажиглагдсан. Энэ бол оюутны тав тухын тухай төдий асуудал биш. Хэт давчуу, хүйтэн, чийгтэй, агааржуулалт хангалтгүй орчинд удаан хугацаагаар амьдрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Үүнээс гадна галын болон цахилгааны аюулгүй байдлын асуудал анхаарал татсан. Зарим сургуулиудын дотуур байрны нийтийн гал тогоо, угаалгын хэсэгт цахилгааны утас, залгуур хайлж, шатсан, зарим цахилгааны самбар түгжээгүй, онгорхой, галын усан хангамжийн хоолой ашиглах боломжгүй байгааг газар дээр нь баримтжуулсан. Камерын хяналтын систем ч бүрэн ажиллагаатай биш байна. Оюутнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж мөн анхаарах шаардлагатай байна.
Зарим дотуур байранд нэг үйлчлэгчид 360 хүртэлх оюутан ногдож байгаа нь хүний нөөцийн ачаалал, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн нөхцөлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Эндээс бид нэг чухал асуудлыг харж байна. Дотуур байрны аюулгүй байдал зөвхөн камер суурилуулах, хаалга түгжихээр хангагдахгүй. Барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, эрүүл ахуй, ажилтны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, ослын үеийн бэлэн байдал зэрэг бүх нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Тиймээс ашиглалтын хугацаа удаан болсон дотуур байрны барилгуудад эрсдэлийн үнэлгээ хийж, их засвар, шинэчлэлийг эрэмбэлэн санхүүжүүлэх, “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн дотуур байрны үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5869:2025 стандартын хэрэгжилтийг бодитой үнэлэх шаардлагатай гэж үзэж байна.
Зарим дотуур байрны дотоод журамд оройтсон оюутныг суулгах, цэвэрлэгээ хийлгэх, мөнгөн торгууль ногдуулах зэрэг асуудлыг та хөндөж байна. Энэ асуудлыг хүний эрхийн үүднээс хэрхэн дүгнэж байна вэ?
Энэ бол 2026 оны хяналт шинжилгээний явцад илэрсэн хамгийн өндөр эрсдэлтэй асуудлуудын нэг. Аливаа их дээд сургуулийн дотуур байр дотоод журамтай байх шаардлагатай. Гэхдээ тэрхүү журам нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хүний нэр төрийг доромжлох, албадлагын шинжтэй шийтгэл ногдуулах хэрэгсэл болж болохгүй. Тухайлбал, зарим сургуулийн оюутны дотуур байрны дотоод журамд 22:00 цагаас хойш ирсэн оюутныг үүдний зааланд суулгах, согтууруулах ундаа хэрэглэсэн оюутныг зургаан цагийн турш унтуулахгүй суулгах, гэрэл зургийг нь мэдээллийн самбарт байрлуулах зохицуулалт туссан байсан. Мөн ирцээ бүртгүүлээгүй, хувийн эд зүйлээ шалгуулаагүй оюутнаар нийтийн эзэмшлийн талбай цэвэрлүүлэх, давтан зөрчил гаргасан тохиолдолд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах зэрэг хууль бус заалтууд тусгагдсан байгааг тогтоосон. Хамгийн гол нь эдгээр зохицуулалт зөвхөн цаасан дээр байгаагүй. Оройтож ирсэн оюутныг үүдний зааланд суулгадаг талаар ажилтнууд мэдээлсэн бөгөөд оюутнуудын ярилцлагаар ч тодорхой хэлбэрээр хэрэгжиж байгаа нь илэрсэн. Эдгээр нь дотоод журамд туссан, хүний эрхийн ноцтой эрсдэлтэй зохицуулалт юм. Хүнийг зориудаар унтуулахгүй байлгах, олны өмнө гутаах, хөдөлмөрөөр шийтгэх нь хүний нэр төр, халдашгүй байдал, албадан хөдөлмөрлүүлэхгүй байх эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнээс гадна дотуур байрны оюутнууд “танилцах үдэшлэг”-ийн тасалбарыг албадан худалдан авах, арга хэмжээнд оролцоогүй бол мөнгө төлөхийг шаардах, спортын тэмцээнтэй холбоотой төлбөр нэхэх, дараа жил байранд оруулах эсэхтэй холбон шахалт үзүүлдэг талаар давхцан мэдээлсэн. Зарим оюутан дотуур байранд байрлах асуудлыг шийдвэрлүүлэхэд албан бус төлбөр, зуучлал шаарддаг байж болзошгүй талаар мөн мэдээлсэн. Эдгээр мэдээлэл нь хяналт шинжилгээний явцад баримтаар бүрэн баталгаажаагүй тул холбогдох их сургуулийн удирдлагын түвшинд, мөн хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай. Энд зөвхөн нэг ажилтны харилцаа, хандлагын асуудал яригдаагүй. Харин дотоод журмыг хэн баталдаг, хэн хянадаг, шийтгэл ногдуулахдаа оюутнаас тайлбар авдаг эсэх, гаргасан шийдвэрт гомдол гаргах боломжтой эсэх зэрэг тогтолцооны шинжтэй асуудал байна. Ялангуяа оюутны дараа жилийн дотуур байранд байрлах боломж ажилтны үзэмжээс хамаарах нөхцөл үүсвэл оюутан эрх нь зөрчигдсөн ч гомдол гаргахаас эмээх, зүй бус харьцааг тэвчих эрсдэлтэй.
Мөн хяналт шинжилгээний явцад бидний онцгой анхаарал хандуулсан асуудлын нэг бол оюутны бие махбодын нууцлал, хувийн халдашгүй байдал юм. Хүн бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран хувийн орон зайгаа хамгаалуулах, бусдын хүсээгүй харц, хяналт, халдлагаас ангид байх эрхтэй. Ялангуяа усанд орох, хувцсаа солих, ариун цэврийн байгууламж ашиглах үед энэ эрхийг бүрэн хангах ёстой. Гэтэл 2026 оны хяналт шинжилгээгээр хамрагдсан хэд хэдэн дотуур байранд энэ шаардлага хангагдахгүй байгаа нь тогтоогдсон. Оюутны дотуур байрны шүршүүрийн хэсэгт эрэгтэй, эмэгтэй оюутнууд нэг орон зайг ашигладаг, эмэгтэй оюутнууд эрэгтэй оюутны усанд орох хэсгээр дамжин өнгөрөх шаардлагатай, тусгаарлах хана нь таазанд хүрээгүй, зарим хэсгийг зөвхөн хөшгөөр халхалсан нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулсан. Дотуур байрны оюутнууд эрэгтэй, эмэгтэй оюутны шүршүүрийн тусгаарлалт хангалтгүй, зарим хэсэг хаалгагүй учраас бусдад харагдах вий гэсэн айдастай усанд ордог талаар мэдээлсэн. Эдгээр нь зөвхөн тохижилтын дутагдал биш. Хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд хувийн нууцлал, нэр төрийг хамгаалах баталгаа алдагдаж, бэлгийн дарамт, ичгүүр, айдас, сэтгэл зүйн дарамт үүсэх эрсдэлтэй орчин бүрдэж байна гэсэн үг. Анхаарал татаж буй өөр нэг асуудал нь энэ төрлийн нөхцөл байдал 2025 онд хамрагдсан дотуур байруудад ч илэрч, зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгуулж байсан боловч 2026 онд бусад сургуулийн дотуур байруудад дахин давтагдсан явдал юм. Энэ нь тухайн нэг сургуулийн асуудлаас илүүтэй БШУЯ болон салбарын хэмжээнд стандартын хэрэгжилт, санхүүжилт, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тиймээс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийг холбогдох сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн.
Хяналт шинжилгээгээр илэрсэн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? Цаашид сургуулийн удирдлага болон холбогдох байгууллагууд ямар ажил хийх ёстой гэж та харж байна
2026 оны хяналт шинжилгээний үр дүнгээс харахад оюутны дотуур байрны хүний эрхийн асуудлыг зөвхөн тухайн сургуулийн удирдлагад зөвлөмж хүргүүлэх замаар бүрэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь бидний илрүүлсэн асуудлуудын тодорхой хэсэг нь нэг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой боловч нөгөө хэсэг нь боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, санхүүжилт, хүний нөөц, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоотой шууд холбоотой байна. Тиймээс их дээд сургуулийн удирдлагын түвшинд нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд байна. Юуны өмнө хүний нэр төрийг доромжлох, унтуулахгүй суулгах, шийтгэлийн журмаар хөдөлмөр хийлгэх, мөнгөн торгууль ногдуулах зэрэг зохицуулалтыг хүчингүй болгох шаардлагатай. Мөн оюутнаас албадан мөнгө хураасан, дараа жил байранд оруулах эсэхтэй холбон дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй талаарх мэдээллийг шалгаж, баталгаажсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авах ёстой. Үүнээс гадна ариун цэврийн өрөө, шүршүүрийн тусгаарлалт, цахилгаан болон галын аюулгүй байдал, камерын хяналтын доголдол, халаалт зэрэг оюутны эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд нөлөөлөх асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Хоёрдугаарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түвшинд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тухайлбал, их, дээд сургуулиудын дотуур байрны дотоод журмыг хүний эрхэд суурилсан нэг мөр шаардлагад нийцүүлэх үлгэрчилсэн загвар боловсруулах хэрэгтэй. Өнөөдөр сургуулиуд өөр өөрийн дотоод журмаар оюутны орох, гарах хөдөлгөөн, сахилгын арга хэмжээ, байр хуваарилалт, гомдол шийдвэрлэлтийг зохицуулж байна. Гэтэл эдгээр зохицуулалтын зарим нь оюутны эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлах эрсдэл үүсгэж байгаа юм. Мөн MNS 5869:2025 стандартын хэрэгжилтэд улсын хэмжээнд үнэлгээ хийж, шаардлага хангахгүй байгаа дотуур байруудыг тодорхойлж, хэрэгжилтийг хариуцах байгууллага, албан тушаалтны үүргийг тодорхой болгох шаардлагатай. Хууль тогтоох болон төсөв, санхүүжилтийн түвшинд ч шийдвэрлэх асуудлууд байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа бусад хүн чөлөөтэй зорчих боломжгүй ямар газруудад хяналт шинжилгээ хийхэд ямар хүний эрхийн зөрчил үүсэж байна вэ?
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны нэг үндсэн чиг үүрэг бол хүний эрх чөлөөг хязгаарласан, эсхүл хүн өөрийн хүсэлтээр чөлөөтэй орхин гарах боломжгүй газруудад хараат бус, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийх явдал юм. Тухайлбал, хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, цагдаагийн байгууллагын түр саатуулах байр, цэргийн сахилгын байр, хилийн шалган нэвтрүүлэх боомт саатуулах, хамгаалах байр, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын албадан эмчилгээний хэсэг болон хуульд заасан бусад хэлбэрээр хүний эрх чөлөөг хязгаарлаж буй газрууд үүнд хамаарна. Эдгээр газарт байгаа хүмүүсийн хувьд өөрийгөө хамгаалах, гадаад орчинтой харилцах, гомдол гаргах боломж хязгаарлагдмал байдаг учраас эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, нэр төрийг доромжлон харьцах эрсдэл өндөр байж болзошгүй учир бид бусад газруудад анхаарч ажиллаж байна. Нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн, хараат бус байх ёстой хяналтын тогтолцоо юм. Монгол Улсын нэгдэн орж соёрхон баталсан НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын Нэмэлт протоколын 35 дугаар зүйлд үндэсний урьдчилан сэргийлэх механизмын гишүүд чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхээр хангагдах баталгааг тусгайлан тогтоосон байдаг. Энэ зохицуулалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1946 оны Эрх ямба, дархан эрхийн тухай конвенцод тусгагдсан чиг үүргийн хараат бус байдлыг хамгаалах олон улсын эрх зүйн зарчимтай уялдаатай юм. Ийм хамгаалалтын гол зорилго нь албан тушаалтанд хувийн давуу эрх олгох бус, харин эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргээ аливаа хөндлөнгийн нөлөөлөл, дарамт шахалт, саад тотгоргүйгээр, хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаажуулахад оршдог. Үндэсний ажиллагааны гишүүн болон чиг үүргийг нь хэрэгжүүлэхэд оролцож буй албан хаагчдын хуульд заасан бүрэн эрх, үйл ажиллагааны хараат бус байдал, аюулгүй байдлыг хангах нь урьдчилан сэргийлэх тогтолцооны үр нөлөөнд чухал ач холбогдолтой. Тиймээс хяналт шинжилгээ хийж буй албан хаагчдын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, шаардлагатай мэдээлэл, баримт бичигтэй танилцах боломжийг хангах, хяналт шинжилгээний явцад мэдээлэл өгсөн иргэдийг аливаа дарамт, сөрөг үр дагавраас хамгаалах нь холбогдох байгууллагуудын анхаарах ёстой үндсэн асуудал юм. Бидний зорилго бол хэн нэгнийг буруутгах бус, хүний эрхийн зөрчил үүсэхэд хүргэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг урьдчилан илрүүлж, арилгуулах замаар хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах явдал юм.

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ
БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Сүхбаатар аймагт мал дайрсан ослын тоо нэг жилийн дотор хоёр дахин өсжээ
Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх гомдол 40 хувиар буурчээ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна
Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ
Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ
Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа
Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.