2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Чингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна.
Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.
Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан сараас дээш хугацаатай байх шаардлагатай.
ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад Таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтална уу. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.
Оюутнуудад: ОХУ-д суралцахаар ирж буй иргэд шилжилт хөдөлгөөний хяналтын картад Суралцах буюу “Учёба” гэсэн тэмдэглэгээг заавал тавиулна. Уг тэмдэглэгээг хийлгээгүй тохиолдолд Монгол руу буцаж, дахин шинээр виз мэдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг анхаарна уу.
Шилжилт хөдөлгөөний хяналтын картаа гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд байгаа газрынхаа ОХУ-ын ДХЯ-ны харьяа орон нутгийн цагдаагийн газарт гурван хоногийн дотор мэдэгдсэнээр уг картыг дахин авах боломжтой.
ОХУ-д зорчиж буй иргэд долоо хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх шаардлагатай. /Байрлаж буй зочид буудал /хостел/, уригч иргэн, байгууллага зэрэг хүлээн авагч талаар бүртгэлийг хийлгүүлж, холбогдох баримтыг авна/
ОХУ-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бүх төрлийн галт зэвсэг, түүний сум, хонгио, тусгай зориулалтын техник хэрэгсэл /тагнах, чагнах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг/, болон түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулах, гаргахыг тус улсын эрүүгийн тухай хуулиар хориглодог. Иймд тус улсын нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг дахин нэг сайтар шалгаж, бусдын эд зүйлсийг өөрийн нэр дээр авч явахгүй байхад анхаарна уу.
ОХУ-ын хилээр 10,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх рублийг оруулах /гаргах/, согтууруулах ундаа, тамхи болон бусад хязгаарлалттай барааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн авч явах тохиолдолд гаалийн мэдүүлгийг гаргаж, “улаан коридор”-оор нэвтрэх шаардлагатай.
Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтны гаралтай мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, ургамал, үр, суулгац, хөрс, шороо зэргийг оросын хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглодог болохыг анхаарна уу.
- Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зар мэдээллийг сайтар нягтлах, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх,
- ОХУ-ын тусгай хамгаалалттай газар, ялангуяа цэрэг-техниктэй холбоотой объектын хажуугаар зорчихдоо зогсолт хийхгүй, мөн тухайн бүс нутгийн зураг, дүрс бичлэгийг аливаа нэг хэлбэрээр баримтжуулахгүй, цахим орчинд байршуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагатай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай дараах цахим шуудан, утсаар холбогдоно уу.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Посольство Монголии в РФ: +7 495 690 67 92, moscow@mfa.gov.mn
ЭСЯ-ны Консулын хэлтэс: +7 499 241 15 48 mongolconsul@gmail.com
Кызыл хотод суугаа Ерөнхий консулын газар: +7 3942220430, Kyzyl@mfa.gov.mn
Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар: +7(395) 2342145 irkutsk@mfa.gov.mn
Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар: +7 (3012) 22-04-99 ulan-ude@mfa.gov.mn
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ
БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Сүхбаатар аймагт мал дайрсан ослын тоо нэг жилийн дотор хоёр дахин өсжээ
Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх гомдол 40 хувиар буурчээ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна
Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ
Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж залилсан хэргийг цагдаагийн байгууллагаас анхааруулав
“Улаанбаатар” өвлийн хөнгөлөлтийн аян эхэллээ
Монголын байгалийн дархан цаазат газрыг сүйдэлсэн хээрийн түймэрт хэн буруутай вэ?
Гэр хорооллын айл өрхийн оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлнэ
Шатахуунгүй, шахмал түлшгүй, тоггүй яаж амьдрах вэ, Засгийн газар аа
Нэг хүн нэг сошиал платформд нэг л хаягтай байх Г.Тэмүүлэнгийн санаачилгыг дэмжье
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.