Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ

1 цаг 33 минутын өмнө

Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан Улаангом хотод өчигдөр болов. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцжээ.

Ээлжит бус хуралдаан 100 хувийн ирцтэйгээр 17:00 цагийн үед эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг оруулснаар уг хуралдаан болжээ. 

Тэд огцруулах асуудлыг хөндсөн шалтгаанаа "их сургууль төгссөн гэж худал мэдээлсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэж тайлбарласан.

Э.Насанбатыг огцруулах эсэх санал хураалтад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар дэмжжээ. Ийнхүү Увс аймгийн засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар болжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.