УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай Оюу толгойн ногдол ашгийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар Засгийн газар иргэдээсээ санал асуулга авсан. Энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарсан талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар нээлттэй асуусан. Санал асуулгад 95.621 иргэн оролцож 55.173 нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24.479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна. Хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82.077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ. Иргэдийн ирүүлсэн саналыг харгалзан үзэж Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэсэн байгаа.
-Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад оруулж ирэх асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Юуны өмнө Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа.
Миний хувьд юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна гэдгийг хэлье. Зарцуулах асуудлын тухайд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн суурь асуудлуудаа шийдвэрлэе. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье. Харин нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хадгалъя гэсэн байр суурьтай байсан. Ингээд төсөв өргөн барьсан хуульдаа хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлуулаад, үүнээсээ боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулах хүрээнд нэг их наяд төгрөгийн зардлын хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын санд мөнгөө төвлөрүүлж, тэндээсээ ашиглах нь зүйтэй гэсэн санал дийлэнх болсон учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан.
-Засгийн газрын хувьд өргөн барьсан хуулиа татаж авсан байгаа юм байна. Тэгэхээр одоо яг яана гэсэн үг вэ?
-Тэгэхээр одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх юм бол Хуримтлалын санд төвлөрнө. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулна гэсэн Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, иргэдэд бэлэн мөнгөөр олгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Би үүнийг Ерөнхийлөгчийн байр суурь гэж харж байгаа. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байна. Нөгөөтэйгүүр иргэд маань D-Parliament дээр 120 орчим мянган хүн бэлэн мөнгө авъя гэсэн санал гаргасан байна. Засгийн газар өнөөдөр (өчигдөр) мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа энэ мөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурьтай байгаа.
-Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Засгийн газрын байр суурь маш тодорхой байгаа. Ерөнхийлөгч Засгийн газарт өөрийн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ гурван их наяд төгрөгийг эдийн засаг руу тараана гэдэг бол инфляцийг дор хаяж 2-3 хувиар өсгөнө. Энэ нь эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд би бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа баялгийн хуримтлалын сандаа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна. Тэр мөнгөө оруулна. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд өргөн барьсан төслийн дагуу ипотекийн зээл, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар хуулийн төсөл явж байгаа.
-Ер нь ногдол ашиг гэж яриад байгаа тэрхүү гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй байх эрсдэл бодитой байгаа юу?
-Нүүрсний экспорттой холбоотой асуудал наймдугаар сард үүссэн. Зэсийн экспортын асуудал саяхан үүссэн. Нүүрсний асуудал яагаад наймдугаар сард үүссэн бэ гэхээр Ганцмод-Гашуунсухайт боомтоор манай талаас, өөрөөр хэлбэл, хилийн боомтоос хамаарч байгаа зүйл байхгүй. Импортлогч орны тал боомттой холбоотой шинэчлэл, засвар үйлчилгээний ажил хийж байгаатай холбоотойгоор хилийн нэвтрэлт дээр тодорхой хязгаарлалт үүсч байгаа. Оюу толгойн асуудал өнгөрсөн долоо хоногт болсон. Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнуудтай харилцсаны үр дүнд Оюу толгойн зэсийн экспорт даваа гарагаас эхлээд хэвийн хэмжээндээ очсон байгаа. Би сүүлийн хоёр өдрийн мэдээг авсан. Өдөрт 113 вагон гарч байсан бол дөрөв болж буурсан. Эргээд 17 болж нэмэгдсэн. Өчигдрийн мэдээгээр даваа гарагт 111 вагон гарсан байна. Ингээд хэвийн түвшиндээ очоод явж байна. Мөн нүүрсний экспорт Ганцмод боомт дээр буурсан. Өмнө нь өдөрт 400 орчим машин гарч байсан бол одоо 900 орчим машин гарч байна. Урьд нь 1300 орчим машин гардаг байсан. Тэгэхээр хуучин хэвийн гарч байсан түвшинд нь эргүүлэн хүргэнэ гэсэн хүлээлттэй байна.
-Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын байр суурийг өөрчлөх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлье. Гэхдээ Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа гэдгийг л хэлж байна. Би Засгийн газрын байр суурийг тодорхой хэллээ шүү дээ. Бид нэг их наядыг Хуримтлалын санд, хоёр их наядыг нийгмийн суурь асуудлаа шийдвэрлэхэд зарцуулъя гэдэг төслийг төсвийн төсөлд өргөн барьсан. Энэ төслийн хэлэлцүүлгийн явцад иргэд маань санал асуулгаараа дэмжээгүй. Хуримтлалын санд хадгалахыг одоо иргэд маань дэмжсэн учраас Засгийн газар хуулиа татаад авсан. Одоо миний хувьд энэхүү ногдол ашгийг олж ирэх нь чухал байна. Олж ирээд одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа Хуримтлалын санд нь хийнэ. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна. Түүнээс биш би ямар нэгэн байр сууриа өөрчлөөгүй. Хэрэв энэ асуудлыг өөр байдлаар шийдэх юм бол Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орно. Тийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй.
-УИХ-аар төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлгээс тавдугаар хэлэлцүүлэгт оруулж, батлах гэж байна. Төсөв батлагдах үйл явцын онцлог юу байна вэ. Анх өргөн барьсан төслөөс хэрхэн өөрчлөгдөв?
-Нэг их зарчмын зөрүүтэй, томоохон өөрчлөлт гараагүй. Засгийн газраас өргөн барьсан хуулиас Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслийг эргүүлэн татсан. Төсвийн ажлын хэсэг дээр гарсан томоохон өөрчлөлт бол Хүүхдийн үдийн цай хөтөлбөртэй холбоотой асуудал. Засгийн газар нэгээс тавдугаар ангийн хүүхдүүдийн Үдийн цай хөтөлбөрийн материалын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж төсөвт тусгасан. Харин төсвийн ажлын хэсгээс зургаа, долдугаар ангийн хүүхдүүдийг үдийн цай хөтөлбөрт нэмж хамруулах нь зүйтэй гэсэн зохицуулалт хийсэн. Үүнээс өөрөөр Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэг их өөрчлөлт ороогүй.
-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Мөн ахмадын тэтгэвэр нэмэгдлээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Ахмадуудын сарын орлого хэдээр нэмэгдсэн бэ гэж асууж байна. Бидний хийсэн тооцооллоор 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тухайлбал, 20 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт тэтгэвэр нь 970.550 төгрөг болж байгаа. 35 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол 276.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт 1.045.550 төгрөг авч байгаа. Харин 30 жил шимтгэл төлсөн, сард 1.000.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол суурь тэтгэвэр гэж 240 мянган төгрөг нэмэгдэж, нийт тэтгэвэр нь 1.240.000 төгрөг болсон. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 10 хувиар нэмэгдсэнээр 796 мянган төгрөгийн тэтгэвэр авагч 900 мянга орчим авдаг боллоо. Үүн дээр 200 мянга нэмэхээр сая төгрөг болж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр Засгийн газрын хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон. Энэхүү тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Боловсролын салбарын ажилтны 50 хувиар нэмэгдсэн цалинг бүрэн олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлэсэн байгаа. Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин энэ сарын 1-нээс мөн адил нэмэгдсэн. Тодруулбал, эрүүл мэндийн 28.142, соёл урлаг, спортын 5.705, шинжлэх ухааны 1.610 болон бусад төрийн үйлчилгээний 16.395 албан хаагчийн үндсэн цалингийн 477.000-903.000 төгрөгийн нэмэгдэлд 170 тэрбумыг төсөвлөсөн.
Э.МӨНХТҮВШИН

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ
БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Сүхбаатар аймагт мал дайрсан ослын тоо нэг жилийн дотор хоёр дахин өсжээ
Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх гомдол 40 хувиар буурчээ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна
Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Хичээлдээ явахын өмнө хооллодоггүй хүүхдүүдийн дийлэнх нь цаггүй гэжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.