Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруул заналхийлэлд өртөж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т гомдол гаргасан талаараа мэдээллээ.
Тодруулбал оршуулгын асуудлыг хөндсөний дараа түүнийг “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн бүлэг этгээдүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаа хэлж байлаа.
Одоогоор "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе" нийтийн өргөдлийг 100,000 хүн дэмжиж, гарын үсэг цугласан байна.

Иргэн Д.Гансаруул хэлэхдээ "D-Parliament дээр оршуулгын тухай хуультай болох өргөдлийг санаачилсан. Энэхүү өргөдлийг УИХ, парламентын түвшинд хэлэлцэж байгаа. Одоо ажлын хэсэг байгуулах шат руугаа орсон.
Өнгөрсөн Баасан гарагт Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулан асуултад хариулсан. Тэр үеэс эхлээд цахим орчинд намайг заналхийлж, харааж доромжилсон маш олон сэтгэгдэл бичиж байна.
Баасан гарагийн чуулганы хуралдаан дээр хэлсэн бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “бид чамайг шатааж үнс болгоно” гэж сүрдүүлж заналхийлсэн.
Миний хувийн хаяг болон цахим орчинд нийтлэгдсэн видеоны сэтгэгдэл хэсэгт цочирдохоор хэмжээний үг өгүүлбэр бичиж байна.
Өчигдөр хуульчаас зөвлөгөө авахад цагдаагийн байгууллагад яаралтай хандах шаардлагатайг хэлж, өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газарт гомдлоо өгөөд гарч ирлээ" гэв.
Үргэлжлүүлэн "Би 100,000 хүний саналыг цуглуулсан. Тэр саналыг цуглуулаад УИХ-д өргөн барьж байгаа иргэн хүн. Миний амь насанд ингэж заналхийлж байгаад айж байна.
Цаашид хууль батлагдах хүртэл хамтдаа энэ бүхний төлөө тэмцэхгүй бол хууль санаачилсан хувь хүн рүү хандсан дарамт сүрдүүлэг, заналхийлэл үргэлжлэх шинжтэй байгаа.
Ээж, хүүхдүүд рүү маань танихгүй дугаараас залгаж байна. Манай гэр бүлийнхэн нэлээд айдастай, болгоомжилж байгаа.
Монголд Оршуулгын тухай хууль огт байдаггүй учраас нийтийн өргөдлийг санаачилсан. Миний өргөдөлд хэсэг бүлэг хүн рүү хандсан ганц ч үг үсэг байхгүй. Оршуулгын газруудыг эмх цэгцтэй болгож, эрх зүйн орчныг шинэчилье гэдэг гарчигтай.
Монгол Улс оршуулгын хуультай болох цаг нь болсон.
Намайг заналхийлж байгаа нь цаашид хуулийн төсөл боловсруулах ажилд битгий оролцоосой, няцаасай гэж айлгаж сүрдүүлж байна уу даа гэж хараад байгаа юм.
Нара гишүүн манай ажлын хэсэгт орохоор байгаа. Харин А.Ариунзаяа гишүүний хуулийн төсөл манайхаас тусдаа илүү зан үйл тал руугаа юм билээ.
Таны хуулийн төсөлд Баян-Өлгий аймгийн асуудлыг огт тусгаагүй байна гэдгийг А.Ариунзаяа гишүүнд хэлсэн. Хуулийг энэ чигээр нь баталбал гол, нуурын эрэг дээр байгаа оршуулгыг тэр чигээр нь үлдээх үү гэсэн чинь, тэгнэ гэсэн.
100,000 иргэд маань гол, нуурын эрэг дээр байгаа оршуулга булш бунхныг цэвэрлэж өгөхийг шаардаж гарын үсэг зурсан. Тиймээс ажлын хэсгийнхэн, УИХ энэ талд анхаарч өгөөч ээ.
Би 2013 оноос хойш Баян-Өлгийд үүссэн асуудлыг хөндөж, газар усныхаа нэрийг монгол болгуулах талаар нийтлэл бичиж байсан. Тэр үед хүмүүс ойлгож хүлээж авдаггүй байсан. Одоо намайг ойлгодог болсон байна" гэдгийг иргэн Д.Гансаруул нэмж хэллээ.

“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв

Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
Л.Энх-Амгалан: Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзнэ
БҮТ: Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 23 хүртэл үргэлжилнэ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Сүхбаатар аймагт мал дайрсан ослын тоо нэг жилийн дотор хоёр дахин өсжээ
Төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх гомдол 40 хувиар буурчээ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
Энэ сарын 10-нд бүх нийтээр амарна
Оюу толгойн гүний уурхайн ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг ажиллаж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.