
Дэлхийн жишгээр бага ангийн сурагчдын цүнхний хоосон жин 700 грамм, дунд болон ахлах ангийн сурагчдынх нэг килограмм орчим байх ёстой аж. Гэтэл манай улсын сурагчдын цүнхний хоосон үеийн жин гэхэд 2-3 кг орчим байна.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ стандартын бус, элдэв чимэглэлтэй цүнх авч өгөх нь жинг улам хүндрүүлэх нэг шалтгаан болдог талаар судлаачид хэлж байлаа.
“Хүүхдүүдийн цүнх хэт хүнд байна” гэх асуудлыг байнга ярьдаг ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам тодорхойгүй байсаар ирсэн. Тэгвэл уг асуудлыг баримтад тулгуурлан тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Сурагчдын цүнхний жингийн судалгаа”-г хийжээ.
“Судалгаанд хамрагдсан сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй”
Уг судалгаанд нийт 1219 хүүхэд, зургаан сургууль хамрагдсан. Судалгаанд 1-5 дугаар ангийн нийт 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байна.
Энэ талаар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал Я.Шийлэгмаа “Дэлхий нийтэд сурагчийн цүнхний жин биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байхыг зохистой гэж үздэг. Гэтэл манай судалгаанд хамрагдсан бүх сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хөгжлийн онцлог, боловсролын тогтолцооны нөхцөл байдалтай уялдуулан бага ангийн сурагчдын цүнхний жин биеийн жингийнх нь 15 хувиас дээш байгаа тохиолдлыг тооцож үзсэн. Ингэхэд бага ангийн сурагчдын 66.8 хувь нь цүнхний жингийн зохистой хэмжээг хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.
Цүнх хүнд байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, манай улсын сургуулиудад сурагчид эд зүйлсээ үлдээх зориулалтын шүүгээ буюу локер хангалттай байдаггүй. Тиймээс тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх боломж хомс. Хоёрдугаарт, хичээлийн хуваарь, сурах бичгийн тоо хэмжээ, жин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Судалгааны үр дүнд нь манай улсад сурах бичгийн жин төдийгүй цүнхний нийт жин ч зохистой хэмжээнээс хэтэрсэн асуудал байгааг тогтоосон. Иймээс манай багийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд сурагчдын цүнхний жингийн стандартыг боловсруулж, батлуулах юм” гэв.
“Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтцэд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй”
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэж судлаачид үзэж байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн зарим нь “Миний нуруу маш их өвддөг. Цүнхээ үүрээд гэртээ харихад их ядарсан байдаг” гэж ярьжээ. Мэдээж үүнийг хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй ч цүнхний хэт их жин нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа юм.
Энэ талаар МУБИС-ийн БТС-ийн Бие бялдарын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхмийн багш В.Лхамсүрэн “Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй. Ерөнхийдөө тулгуур хөдөлгөөний эрхтэн болон бусад эрхтэнд эмгэг өөрчлөлт гарах эрсдэлийн босго нь таван хувиас эхэлж, 10, 15 хувь болон нэмэгдэхийн хэрээр өсдөг. Ялангуяа 15-25 хувийн хооронд өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэл нэмэгдэх чухал босго үе юм. Тиймээс хүүхдүүд биеийн жингийнхээ 15 хувьтай тэнцэх хэмжээний ачаа үүрч байгаа нь бидний анхаарах ёстой асуудал юм. Цүнхний жин хүнд байхаас гадна хэлбэр, мөн тухайн хүүхдийн цүнхээ үүрдэг хэвшил зэрэг нь ихээхэн нөлөөтэй. Хүнд цүнх үүрснээр хүний тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо, өсөлт хөгжилд нөлөөлж, нурууны мурийлт, үе мөчний өөрчлөлт, булчингийн чангарал, сулрал зэрэг олон өөрчлөлт үүсдэг. Энэ нь хүүхэд ямар байрлалтай явж байгаагаас хамаарна.
Үүнээс гадна дотор эрхтнүүдэд ч нэлээд өөрчлөлт гардаг. Амьсгалын тогтолцооны хувьд цээж бүрэн тэлж, амьсгал авч чадахгүй байгаагаас хүүхдийн биед өөрчлөлт үүснэ. Зүрх судасны тогтолцоонд мөн ачаалал өгдөг. Ялангуяа зүрхний зовуурьтай, зүрхний бага зэргийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд хүнд цүнх үүрэхийг хориглодог. Учир нь энэ нь зүрхний хэмийг алдагдуулах, төрөлхийн эмгэгийг нь сэдрээх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэлээ.
Хүнд цүнх үүрэхтэй холбоотой эрсдэл эрэгтэй хүүхдээс эмэгтэй хүүхдэд илүү өндөр байна.
Хүүхдийн цүнх хүнд байгаагийн шалтгаан нь зөвхөн сургуулийн орчин, сурах бичигтэй холбоотой биш гэдгийг судлаачид онцолж байлаа. Эцэг эхчүүдийн сонголт, хэрэглээ ч үүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг зөвхөн судлаачид, сургуулийн түвшинд шийдэх боломжгүй. Эцэг эхчүүд ч мөн адил хамтран оролцох шаардлагатайг хэллээ.
“Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэхэд арга хэмжээ авсан”
Дэлхийн бусад оронд нэгдүгээр ангийн сурагчийн хэрэглэж буй сурах бичгийн жин, хэмжээний тодорхой жишиг байдаг. Харин манай улсад хэвлэлийн компаниуд өөрсдийн үзэмжээр сурах бичгээ хэвлэж, жил бүрийн сурагчдын сурах бичгийн жин харилцан адилгүй хэмжээнд байдаг. Иймээс дэлхийн жишигт нийцсэн, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон сурах бичиг, хичээлийн хэрэгслийн жингийн стандартыг тогтоох нь чухал юм.
Манай улсад туршиж болох хамгийн ойр жишээ бол Япон, Энэтхэг зэрэг улсын жишээ юм. Япон улс гэхэд 2018 онд сурагчдын цүнхний хүндрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийн цүнхэнд хийж авч явдаг зүйлсийг сургууль дээр нь хадгалах тавиур гаргах, зориулалтын локерийн тоог нэмэгдүүлэх зэргээр зохицуулжээ. Энэ мэтээр сурагчид шаардлагагүй зүйлсээ сургуульдаа үлдээх боломж бүрдүүлснээр цүнхний жинг бууруулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх зохицуулалт хийсэн нь үр дүнтэй шийдэл болжээ.
Мөн сурах бичгийн жин, хэвлэлийн стандартыг тогтоож, хэвлэлийн компаниудтай хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, сурах бичгийн жин, хуудасны тоо болон хэвлэлийн бусад үзүүлэлтийг нарийн тохиролцож, зохистой хэмжээнд хүргэснээр сурах бичгийн жинг дэлхийн жишигт нийцүүлж чадсан байна.
Харин манай улсын зарим сургуульд локер байдаг ч ээлжийн ангиудтайгаа хамт ашиглаж байгаа нь судалгааны үеэр ажиглагджээ. Ийм тохиолдолд хүүхэд хүнд цүнх үүрч сургуульдаа ирснийхээ дараа гутал, биеийн тамирын хувцас зэрэг зүйлээ локерт хийж үлдээгээд, гэртээ харихдаа тэдгээрийг буцаагаад үүрээд явж байгаа юм. Тэгэхээр энэ нь хүүхдийн цүнхний жинг бууруулах шийдэл болж чадахгүй байна.
БЕГ-ын дарга Х.Тамир “Энэ хичээлийн жилээс боловсролын нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийг хоёр дэвтэр болгон хэвлэж байгаа. Энэ нь сурах бичгийн жинг багасгах эхний алхам юм.
Сурах бичгийг боловсруулах, шинэчлэн боловсруулах ажил 10 жилийн циклтэй явагддаг. Тиймээс одоо хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр ангиас эхлэн сурагчдын сурах бичгийн жинг бууруулах зорилгоор хоёр дэвтэр болгон хэвлэж байна. Мөн дасгал ажлын дэвтрийг хоёр дэвтэр болгон гаргаж байгаа. Ингэснээр сурагчид хоёрдугаар болон дөрөвдүгээр улиралд үзэх агуулгаа тус тусад нь авч явах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хагас жилийн агуулгад зориулсан сурах бичгийн хэлбэрээр хэвлэж байгаа юм.
Багш, сургууль ч анги танхимдаа сургалтын ном, гарын авлагыг хадгалах, байршуулах орчныг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэг, харандааны саванд шаардлагагүй олон зүйл хийж явуулахгүй байх нь чухал. Тухайлбал, зургийн хичээл ороогүй байхад олон харандаа, өнгийн хэрэгсэл хийж явуулах нь хүүхдийн цүнхний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүд ч анхаарах хэрэгтэй.
Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэх шаардлагын хүрээнд тодорхой арга хэмжээ авч, сурах бичгийг хөнгөн болгосон. Одоо бүх талдаа анхаарал тавьж, хүүхдийн нуруунд ачаалал өгөхгүй байх нь чухал байна” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ

Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хүрэн баавгайн дуудлага мэдээлэл хаана бүртгэгдсэнийг цахимаар харах боломжтой болжээ
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна
Ш.Үнэнтөгс: Насжилт хэтэрсэн их, дээд сургуулиудын оюутны дотуур байруудад оюутнуудын эрхийг хангах асуудал тулгамдаж байна
Сошиал солиорлоо багасгавал яасан юм бэ, Монголчуудаа?
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана
М.Онон: Би хэзээ ч ийм урагш унжсан үстэй байж үзээгүй. Намайг илт гүтгэж, доромжилж, нэр хүндэд минь халдаж байна
Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Компютрийн програман төхөөрөмжөөр монгол залуусийэ секс хийж бгааг өөрт нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг