
Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдуулаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас гаргасан юм.
Энэхүү ажлын хэсгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нийт 24 төсөл, хөтөлбөрөөс Ажлын хэсгийнхэн зургаад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ дагуу ажил хариуцсан болон хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авсан.
Уг зургаан хэргээс дөрвийнх нь шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын Байгууллагад шилжүүлсэн байгаа. Үлдсэн хэргүүдэд эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар дээрх хэргүүдэд нийт есөн хүнийг эрүүгийн гэмт хэргийн яллагчаар татсан. Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам болон Сэлбэ дэд төв төсөлд холбоотой хэргүүдэд Нийслэлийн Прокурорын Газраас олон нийтэд мэдээлэх зөвшөөрөл хүргүүлсэн. Уг байгууллагаас зөвшөөрсөн хэмжээ хязгаартай мэдээллийг өгөх юм.
Туулын хурдны замын хэрэгт Нийслэл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төсвийн ₮500 тэрбумыг олгохдоо төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед Нийслэлийн Засаг Даргын орлогчоор ажиллаж байсан Б.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй эсэхүл хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд мөнгө шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзсэн.
Яллагдагчаар татагдсан этгээдэд тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн. Ирээгүй. Х.Нямбаатар нь энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гадагшаа нэвтэрсэн бүртгэлтэй байна. Ийм учраас Х.Нямбаатарын хаяг байршлыг тогтоолгохоор ИНТЕРПОЛД хандаад буй. Одоогоор албан бус мэдээллээр Канад Улсад байгаа гэсэн. Монгол Улс, Канад Улс хоёр нь эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ байдаггүй. Гэхдээ хоёр улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн. Энэ дагуу авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд бид олон улсын байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн байгаа.
Туулын хурдны замын хэрэгт сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байгаа. Тус төслийн гүйцэтгэгч компанийн мэдэлд байсан арилжааны банкны 14 дансанд байгаа ₮339 тэрбумын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаасан.
Мөн уг төслийг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотын ногоон бүс болох 7.2 га талбай бүхий бургасан ойг шилжүүлж байж ажлыг үргэлжлүүлэх ёстой байсан ч нийт талбайг хавтгайруулан огтлол хийсэн. Энэ хууль бус ажиллагааны улмаас нийслэлийн ногоон бүсэд ₮352.2 саяын хохирол учруулсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна.
Шинэ тойрог авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлд ₮16.9 тэрбумын өртөг бүхий тендер зарлагдсан. Сонгон шалгаруулалтад Б.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж шалгаруулсан гэж буруутгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн. Одоогоор шүүхийн тов нь зарлагдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор Б.Даваадалай болон бусад этгээдийн ₮6.2 тэрбумын хөрөнгийг битүүмжлээд буй.
Сэлбэ дэд төвийн орон сууцны төсөлтэй холбоотой хэргийн тухайд 994 айлын 14 блок барилгын нийт өртөг нь ₮226.4 тэрбумын төсвийн ажилд нэр бүхий албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг хэргээр шалгагдаж байна. Энэ хууль бус ажиллагаанд НИТХ-ын нэр бүхий хуулийн этгээд оролцсон гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Энэ хэргүүдтэй холбоотойгоор Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна" гэв.

ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.