Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв

1 цаг 32 минутын өмнө

Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургуулийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагууд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны шөнө ажиллажээ. 

Тодруулбал, тус сургуулийн цахим хаягт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх агуулгатай мэдээлэл очсон байна. Холбогдох газруудад энэ талаар мэдэгдсэнээр харьяаллын дагуу тагнуулын байгууллагаас тус сургуулийн барилгыг шалгажээ. 

Сургуулийн зүгээс суралцагчдын ар гэрт аюултай зүйл илрээгүй болохыг өчигдөр орой мэдэгдсэн бөгөөд өнөөдөр /2026.11.11/ тус сургууль хичээллээгүй байна. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.