
“Бриллиант апартмент-1” төслийн хохирогчид олон нийтэд хандан хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэд "Барилгын залиланд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн гэх хуулийн байгууллагуудын оролцоо байгаа юм биш биз" гэдэг асуудлыг дэвшүүлэн дараах мэдээллийг өгөв.
Тус төслийн хохирогчид анх захиалга өгөхөд:
Гүйцэтгэгч “Бриллиант партнер” ХХК нь иргэдэд хандан “ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа.
Эдгээр байгууллагатай гэрээтэй ажиллаж төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны төсөл хэрэгжүүлнэ" гэсэн мэдээлэлд итгэж захиалга өгсөн талаараа хэлж байлаа. Гэвч орон сууцны асуудалд ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн өнөөг хүртэл анхаарал хандуулахгүй байгаа тухай онцлон хэлэв.

Гурван өрөө байр захиалж хохирсон иргэн "Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна. Тус төслийн орон сууцанд итгэж 2023 оны тавдугаар сард 74 метр квадрат гурван өрөө байр захиалсан.
Тухайн үед ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр захиалга авч байгаа учраас итгэсэн. Төлбөрөө 100 хувь төлсөн эсвэл бартер өгөх тохиолдолд 2026 онд ашиглалтад оруулна гэж хэлсэн.
Иргэд бид юунд итгэсэн бэ?
Монгол Улс чинь хууль, дүрэмтэй. Тиймээс ч ХЗДХЯ-ны харьяа юм байна. Дээрээс нь Хууль зүйн хүрээлэнгийн газар дээр нь захиалга авч байгаа юм байна.
Тэгвэл "Бриллиант партнер” компани нь бидний хувьд долоо хэмжиж нэг огтолсон гэдэгтэй адилхан юм байна гэж бодсон. Гэтэл өнөөдрийн дүр зураг ийм байна.
Сүүлдээ арга барагдахдаа “Талст өргөө бидний гэр” гэх ТББ-ыг хохирсон иргэд нэгдэж байгуулсан.
Энэ улс оронд нэг айл ч гэсэн яндангаасаа салж байвал хувь нэмрээ оруулна биз дээ. Гэтэл ингэж тартагт тултал явуулж байгаа юм уу. Төр засаг нь яагаад ард иргэдээ хайрладаггүй юм бэ" гэлээ.

Үргэлжлүүлэн "ХЗДХЯ орон сууцны залилангаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Тэд нарт баярлалаа гэж хэлье. Гэхдээ ямар ч туршлагагүй "Бриллиант партнер” компанид дахин төлөвлөлтөөр дээрээс нь газрыг нь олгож, дэд бүтцийг нь шийдээд 16 давхар болтол барьчхаад одоо энэ байрыг яагаад царцаасан юм бэ гэдгийг асууя.
Энэ төсөлд орон сууц захиалаад хохирсон салбарын албан хаагчдаа хамгаалдаггүй юм уу.
Хууль зүйн хүрээлэн гэдэг албан байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Бид нарт хэлэхдээ төрийн тусгай албан хаагчид энэ байрыг захиалсан учраас шат дараатай арга хэмжээ авна гэсэн.
Би долоон хүүхдийн аав. Нэг хүүхдийг тэжээхэд хэдэн төгрөг зарцуулж байгаа билээ. Байрны түрээс одоо хэдэн төгрөг болчихсон байгаа билээ. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаад группт байдаг. Олсон хэдэн төгрөгөө Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн харьяаллын газар дээр нь итгээд өгсөн. Итгэл үнэмшлээ цаг хугацаатай нь хамт зарцуулж байр захиалсан.
Бид нар хулгай, залилан хийгээд энэ байрыг захиалаагүй шүү дээ. Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө өргөө гэрээ авахын тулд мөнгөө өгсөн. Сүүлдээ бид эрүүл мэндээрээ хохирч байна. Ийм байдалд хүргэж байгаа асуудлыг ХЗДХ-ийн сайд анхаараач ээ. Бид сайдтай уулзах болно" гэлээ.
"60 гаруй айлын нэгтгэсэн дүнгээр ₮5 орчим тэрбумыг цуглуулж, тус төсөлд хөрөнгө оруулсан"
Захиалагч н.Жавхлан "Уг төсөл нь Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны ажилчдын байр бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр 2018 оноос эхэлж баригдсан барилга.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Их засаг их сургуулийн баруун талд байрладаг.
ХЗДХЯ-ны захиалгаар баригдсан уг барилга нь 160 айлын орон сууц. Үүнээс тус яамны ажилчид нь 60 орчим айл байгаа. Үлдсэн 100 гаруй айл нь 50-100 хувийн бэлэн төлөлтөөр мөнгөө төлсөн.
ТББ байгуулсан гол шалтгаан нь:
Бидний дунд гадаадад ажиллаж, амьдарч буй гадаадаас захиалга өгсөн эсвэл хөдөө орон нутгаас захиалга өгсөн олон хүн бий. Одоогоор 60 гаруй айл бидэнтэй нэгдсэн. Үлдсэн айлуудтайгаа хамтдаа тэмцэхээр ТББ байгуулсан.
Өнөөдрийн 60 гаруй айлын нэгтгэсэн дүнгээр 5 орчим тэрбум төгрөг цуглуулж, “Бриллиант апартмент-1”-д хөрөнгө оруулсан байна. Үлдсэн 40 айлыг нэмж үзвэл 10 орчим тэрбум хохирлын дүн гарах байх" гэдгийг хэллээ.

Мөн хохирогч иргэн "Би 2022 онд “Бриллиант апартмент төсөл 1” буюу ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн газар дээр баригдаж байгаа байранд захиалга өгч, 2022 оноос хойш байрандаа орж чадахгүй хохироод байгаа.
Хүн болгоны энэ байранд итгэж, сонголт хийсэн гол шалтгаан нь ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгаар баригдаж байгаа гэдэгт итгэсэн явдал.
Энэ байрны захиалагчид:
- 100 орчим нь хувь захиалагч
- 60 гаруй нь Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилчид байна.
Гол асуудал нь санхүүгийн чадамжгүй, хүний нөөцгүй, тусгай зөвшөөрөлгүй байгууллагыг ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар шалгуураар сонгон шалгаруулсан бэ.
Сонгон шалгаруулж 16 давхар барилга бариулчхаад иргэдийг хохироход хүргэсэн энэ асуудлаар тус яамны төлөөлөл бидэнтэй уулзаж мэдээлэл өгөөч ээ.
Нуулгүй хэлэхэд байрандаа орж чадаагүй 60 хүн үг хэлж чадалгүй өдий хүрлээ. Төрийн албан хаагчийн тангараг гэдэг шалтгаанаар юу ч хэлээгүй.
ХЗДХЯ-ыг шударга ёсны яам гэж ярьдаг байтал ажилчид нь өөрсдөө байрандаа орж чадаагүй, мөн захиалга өгсөн иргэд хохирсон. Энэ асуудлыг анхаарч, биднийг орон байранд маань оруулж өгөөч.
“Бриллиант апартмент-1” төслийг авч хэрэгжүүлээд дуусаагүй байхад "Бриллиант-2" төслийг НЗДТГ-аас томилоод биднээс гадна 850 хүнийг хохироход хүргэлээ. Барилгатай холбоотой хяналт шалгалт хийдэг, тусгай зөвшөөрөл өгдөг том том газрууд нь яаж гэрээ байгуулж чадсан юм бэ" хэмээн ярилаа.

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Бичлэг: Т.Даваадалайгийн өмгөөлөгч ирээгүй улмаас хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээж авсангүй
Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн бид ам.доллараар авъя!
“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ
31 ширхэг хөөрөг, 19 даалин, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
Сэрэмжлүүлэг: БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Монгол иргэнийг Австралийн шүүх буруугүйд тооцжээ
Өнөөдөр Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг хэлэлцэнэ
Евсиков элчин сайдын яриа үнэн үү?
Г.В.Плехановын нэрэмжит сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллээс үүдэж өнөөдөр хичээллэхгүй гэв
С.Бямбацогт: Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол бахархлын өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байна
ТАНИЛЦ: Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол төлөх торгууль
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
Н.Дамдинсүрэн: Ерөнхийлөгчийн ХОМ-т хийсэн шалгалтаар зөрчил илрээгүй
АТГ: Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байна
Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг саатуулжээ
ТАНИЛЦ: “Чингис хаан” одонг хүртсэн эрхэмүүд
ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.