Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ

2 цаг 15 минутын өмнө



Хэрэв Таны бие болон ачаа, тээшинд аль нэг төрлийн тамхи байгаа бол:

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Уг нэмэлтэд тамхины албан татвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой гэмт хэрэгт оногдуулах торгуулийн дээд хэмжээг 2 сая хонконг доллар /1 тэрбум орчим төгрөг/, хорих ялын дээд хэмжээг 7 хүртэл жил болгон нэмэгдүүлж тусгасан.

Түүнчлэн 18 нас хүрээгүй иргэн электрон болон бусад бүх төрлийн тамхи биедээ авч, хилээр нэвтрэх хориотой. Зөрчсөн тохиолдолд 50,000 хонконг доллар /25 сая орчим төгрөг/ хүртэл хэмжээгээр торгох, 6 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин 18 болон түүнээс дээш насны иргэд биедээ Хонконгийн хуулийн дагуу зөвхөн задалсан 1 хайрцаг буюу 19 ширхэг янжуур, эсвэл 1 ширхэг навчин тамхи, гаансны болон дүнс зэрэг бусад төрлийн тамхи 25 хүртэл граммыг тээвэрлэхийг зөвшөөрдөг. Duty Free буюу татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлэх тохиолдолд уг журам мөн адил үйлчлэх бөгөөд Та тогтоосноос илүү тоо, хэмжээгээр тамхи худалдаж авч болохгүй юм.

Дээр дурдсанаас илүү тоо, хэмжээгээр биедээ болон ачаа, тээшиндээ тамхи тээвэрлэж явах тохиолдолд энэ тухай гаалийн мэдүүлгийн хуудаст заавал тусгаж, зохих хэмжээний татварыг зайлшгүй төлөхийг анхаарна уу. /1 ширхэг янжуур тамхинд төлөх татвар 3.3 хонконг доллар буюу 1650 орчим төгрөг/

Иймд Хонконгийн хилээр зорчин ирж буй иргэд Та бүхэн Монгол Улсын хууль, эрх зүйн нэг орчноос өөр орчинд нэвтэрч байгаа тул дээрх хуулийг мөрдөж, эрх зүйн байдлаа хамгаалж зорчихыг сэрэмжлүүлж байна.

 

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГ, МАКАОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.