Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

11 сар 14. 12:50

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ.

Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм. Энэхүү ялалтаар тэрбээр мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа ялалт байгуулж байна



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.