
- БЕНЗИН ОЛДОХГҮЙ БОЛ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙГАА ЭСЭХ НЬ ИРГЭДЭД АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛНО -
Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгсөн. Энэ талаар болон үнийн өсөлтийн шалтгаан, эдийн засагт үзүүлэх нөлөө, төрөөс хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар эдийн засагч Д.Оюундэлгэртэй ярилцлаа.
-Ерөнхий сайд шатахууны үнийг тогтворжуулах талаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Ер нь шатахууны үнийг тогтворжуулна гэдэг эдийн засгийн утгаараа юу гэсэн үг вэ?
-Үнэ тогтворжуулна гэдэг нь нэг талаасаа шатахууны үнийг огцом өсгөхгүй, тодорхой хугацаанд нэг түвшинд барихыг хэлж байгаа юм. гэхдээ үүний цаана ямар арга хэрэглэх вэ гэдэг нь хамгийн чухал. Учир нь шатахууны үнийг төрөөс барилаа гээд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, импортын өртөг, валютын ханш өөрчлөгдөхөө болихгүй. Манай улс шатахуунаа гаднаас 100 хувь худалдан авдаг. тиймээс оху-ын нийлүүлэлтийн үнэ өсөх, төгрөгийн ханш сулрах, тээврийн зардал нэмэгдэхэд дотоодын шатахууны өртөг дагаад өснө.
Ийм нөхцөлд төр үнийг хэвээр нь барина гэвэл тэр зөрүүг хэн нэгэн төлөх шаардлагатай болно. Тэр мөнгийг импортлогч компаниуд өөрсдөө гаргах уу, татвараа бууруулж төр орлогоосоо татгалзах уу, эсвэл төсвөөс татаас өгөх үү гэдэг асуудал гарна. Тэгэхээр үнэ тогтворжуулна гэдэг нь үнийг зүгээр л тушаал гаргаад барих тухай биш. үнийн өсөлтийн дарамтыг эдийн засгийн аль нэг хэсэгт шилжүүлж, хуваарилж байгаа хэрэг.
-Бензиний хомсдол гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад шатахуун импортлох бүх татварыг тэглэсэн, чөлөөлсөн. Тэгэхээр шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд төрөөс буюу төсвөөс мөнгө гаргана гэж ойлгох уу?
-Угтаа төрд хэд хэдэн арга байдаг. тухайлбал, шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг бууруулж болно. Ингэснээр импортлогчдын нэгж бүтээгдэхүүнд ногдох зардал багасна. Гэхдээ төсөвт төвлөрөх татварын орлого буурна. Мөн импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож болно. Энэ тохиолдолд компаниудын санхүүжилтийн зардал буурна. Гэхдээ зээлийг хэзээ, ямар нөхцөлөөр буцаан төлөх вэ гэдэг асуудал бий. Гурав дахь арга нь шууд татаас.
Жишээлбэл, нэг литр шатахууны бодит өртөг 3600 төгрөг байхад төр хэрэглэгчид 3000 төгрөгөөр худалдахыг зорилоо гэж бодъё. Тэгвэл үлдсэн 600 төгрөгийн зөрүүг хэн нэгэн нөхөх ёстой. Үүнийг төрөөс гаргавал татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар үнэ тогтворжуулах шийдвэр гаргахдаа зөвхөн иргэдэд бензинийг хямд үнээр худалдах тухай биш, тэр хямдралын төлбөрийг хэн төлөх вэ гэдгийг хамтад нь тооцох ёстой болов уу.
-Таны хэлсэн жишээгээр АИ-92 бензиний үнийг литр тутамд 3000 төгрөгт барья гэж үзье. Одоогийн 3600 төгрөгийн үнээс 600 төгрөгийн зөрүү гарна. Үүнд хэчнээн хэмжээний төсөв шаардлагатай вэ?
-Үүнийг тооцохын тулд тухайн сард Монгол Улсад хэдэн литр АИ-92 бензин борлуулагдаж байгааг мэдэх шаардлагатай. Нэг литрт 600 төгрөгийн татаас олгоно гэдэг өөрөө бага мөнгө биш. Жишээ нь, сард 100 сая литр бензин борлуулдаг гэж төсөөлье. Тэгвэл нэг литрт 600 төгрөгийн татаас олгоход сарын 60 тэрбум төгрөг болно. Гурван сар барихад 180 тэрбум, зургаан сар барихад 360 тэрбум, бүтэн жил барихад 720 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг. Энэ бол сарын 100 сая литрийн борлуулалт гэсэн таамаглалд суурилсан жишиг тооцоо. Бодит төсөв гаргахдаа АИ-92-ын борлуулалтын албан ёсны хэмжээг ашиглана. Эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид бензиний үнийг 600 төгрөгөөр хямдруулж байгаа мэт харагдавч нөгөө талд нь төсвөөс 600 төгрөгийг литр тутамд гаргаж байна. Тэр мөнгө татвар төлөгчдийн мөнгө. Улсын төсвийн хөрөнгө гэдэг чинь иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар шүү дээ. Тиймээс ийм арга хэмжээг хэдий хугацаанд хэрэгжүүлэх, ямар нөхцөлд зогсоох, үнийн зөрүүг хэрхэн тооцохоо урьдчилан тодорхойлох ёстой.
-Манайд шатахуун импортолдог цөөн хэдэн компани бий. Төрөөс татаас өгвөл эцсийн дүндээ эдгээр компанид л мөнгө очих юм биш үү?
-Энэ бол маш чухал асуудал. Татаасны зорилго нь импортлогч компанийн ашгийг нэмэгдүүлэх биш, хэрэглэгчид очих үнийг бууруулах явдал байх ёстой. Гэхдээ төрөөс мөнгө өглөө гээд тэр мөнгө хэрэглэгчдэд бүрэн хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Импортлогч компаниудын бодит зардал, тээвэрлэлтийн өртөг, агуулахын зардал, борлуулалтын ашиг зэргийг ил тод болгох хэрэгтэй. Татаас авсан компаниуд үнийн бууралтыг ШТС дээр бодитоор хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Хэрэв төрөөс мөнгө өгчихөөд бензиний үнэ буурахгүй, харин компаниудын ашиг нэмэгдээд байвал энэ бодлого зорилгоосоо зөрж байна гэсэн үг. Тэгэхээр татаас олгохдоо компани бүрийн импортын хэмжээ, борлуулалт, үнийн тооцоог ил тод болгож, аудит хийж, хэрэглэгчид хүрсэн үр дүнгээр нь санхүүжилтийг тооцох хэрэгтэй.
-Шатахууны үнийг тогтворжуулахгүй орхивол цаашид улам өсөх үү?
-Үүнийг шууд өснө, эсвэл буурна гэж хэлэх боломжгүй. Шатахууны үнэ хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, олон улсын зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнэ. Хоёрдугаарт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш. Гуравдугаарт, нийлүүлэлтийн нөхцөл, тээвэр, логистикийн зардал. Ялангуяа манай хойд хөршид сүүлийн таван жил дайнтай байна. Энэ хамгийн том шалтгаан болж байгаа. Эдгээр хүчин зүйлсийн аль нэг нь таагүй өөрчлөгдвөл манай улсын шатахууны үнэ нэмэгдэх эрсдэлтэй. Ер нь бол олон улсын үнэ буурах, валютын ханш тогтворжих, дайн, мөргөлдөөн гал зогсоох зэрэг нийлүүлэлт хэвийн болох нөхцөл бүрдвэл үнэ буурах боломжтой. Тиймээс Засгийн газар зөвхөн өнөөдрийн үнийг барих биш, цаашид үнэ өсгөж болзошгүй хүчин зүйлсийг урьдчилан тооцож ажиллах ёстой. Үнийг хүчээр барих нь шалтгааныг арилгаж байгаа хэрэг биш.
-Өмнөх Засгийн газрууд шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Монголбанкнаас импортлогчдод санхүүжилт олгож байв. Энэ арга зөв байсан уу?
-Өмнөх туршлагыг судлах хэрэгтэй. Тухайн үед Монголбанк, Засгийн газар хамтран шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор импортлогчдод санхүүжилт олгож байсан. Мөн татварын зохицуулалт хийж байлаа. Эдгээр арга хэмжээний давуу тал нь нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, импортлогчдын санхүүжилтийн зардлыг бууруулах, богино хугацаанд үнийн дарамтыг багасгах боломжтойд оршино. Гэхдээ сул тал бас бий. Төрөөс санхүүжилт олгож байгаа бол эргэн төлөлт, ашиглалт, эцсийн хэрэглэгчид хүрсэн үр дүнг заавал хянах ёстой. Хэрэв компаниудын санхүүгийн нөхцөл сайжирсан ч хэрэглэгчдэд үнийн бодит бууралт мэдрэгдэхгүй бол хөтөлбөрийн үр өгөөжийг дахин үнэлэх шаардлагатай. Төр өмнө нь ямар арга хэмжээ авч байсан, тэдгээрийн төсөвт болон мөнгөний бодлогод үзүүлсэн нөлөө ямар байсан, одоо дахин хэрэгжүүлэх гэж байгаа бол ямар нөхцөлтэй байх ёстой вэ гэдгийг ил тод хэлэх хэрэгтэй.
-Тэгвэл одоогийн нөхцөлд Засгийн газар ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлтийг найдвартай болгох ёстой. Үнийг барина гэж амлахаасаа өмнө нийлүүлэлт тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Учир нь бензин олдохгүй бол үнэ тогтвортой байгаа эсэх нь иргэдэд төдийлөн ач холбогдолгүй болно. Хоёрдугаарт, импортын үнэ, тээврийн зардал, татвар, компаниудын борлуулалтын ашгийн бүтцийг ил тод болгох шаардлагатай. Ингэж байж шатахууны үнэ яагаад өсөөд байгааг бодитоор тогтооно. Гуравдугаарт, төрөөс татаас өгөх бол хугацаатай, зорилтот, хяналттай байх ёстой. Жишээлбэл, тодорхой хугацаанд дэлхийн зах зээлийн үнэ огцом өссөн үед хэрэглэгчдэд ирэх цочролыг зөөлрүүлэх зорилгоор түр арга хэмжээ авч болно. Гэхдээ үүнийг байнгын бодлого болгож болохгүй. Улсын төсөвт хязгаар бий. Дөрөвдүгээрт, шатахууны импортын эх үүсвэр, тээвэрлэлтийн сувгийг төрөлжүүлэх хэрэгтэй. Нэг улсаас, цөөн сувгаар хэт хамааралтай байх нь эрсдэлтэй. Нөөцийн бодлогоо ч сайжруулах шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд, шатахууны үнийг тогтворжуулах бодлого зөвхөн өнөөдрийн үнийг барих тухай биш. Иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах, бизнесийн зардлыг урьдчилан тооцох боломж бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байх ёстой юм аа.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина
"Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа төсөлд байр захиалаад өнөөдөр тартагтаа тултал явж байна"
Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно
Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.