
Cэтгүүлч Давхардаваагийн Гансаруул “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилж, нийт 100,238 иргэн дэмжсэн тул зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Төрийн дээд байгууллага- Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцэхээр болж байгааг бүгд мэднэ.
Асуудал нэгэнт олны анхаарлын төвд байгаа учир иргэд сошиалд өөр өөрийн байр сууриа янз бүрээр илэрхийлсээр байна.
Эдгээрээс Фэйсбүүкт “Урианхан Эрдэнэбилэг” гэдэг хүн “Зүгээр л Узбекистаны Оршуулгын тухай хуулийг хуулаад хийчих. Маш сайн хууль байсан...” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн нэгэн иргэний санал миний сонирхлыг ихэд татлаа.
Түүний бичсэн мэдээллийг ChatGPT-ээс шалган нягталж өгөхийг хүсэхэд “Узбекистаны хууль тогтоомжийн албан ёсны цахим сан болох LexUz” сайтаас шалгаад, холбогдох хууль, тогтоолын эх сурвалжтай тулган үзэж зарим зүйлд бага зэрэг зөрүү байгааг тодруулж баримтад нийцүүлэн засварлаж, шаардлагатай тайлбарыг би бээр нэмж орууллаа. Узбекистан улс 2010 онд “О погребении и похоронном деле” буюу “Оршуулга ба оршуулгын үйл ажиллагааны тухай” хуулийг 2010.11.18-нд Олий Мажлис буюу манайхаар бол УИХ-аараа баталж 2010.12.27-нд ЗРУ-276 дугаартай хууль болон гарсан байна. Улмаар уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Узбекистаны Сайд нарын Танхимын “О мерах по реализации Закона Республики Узбекистан „О погребении и похоронном деле“ №101 тогтоол 2011.04.04-нд гарчээ.
Энэ тогтоолын 26, 45, 47 дугаар заалтад булш, хөшөө, бунханы хэмжээг тодорхой заажээ. Үүнд:
- Нэг булшинд олгох газрын хэмжээ – дунджаар 2 × 1 метр байна
- Булшны дээрх байгууламж (хөшөө, бунхан)-ын суурийн хэмжээ: урт нь 1.5 метрээс ихгүй, өргөн нь 1 метрээс ихгүй, газрын овгор хэсгээс дээш нийт өндөр нь 0.5 метрээс ихгүй байна.
- Нэр, бичээс бүхий босоо чулуун хөшөө (стела) нь 1 метрээс өндөргүй байна.
- Төмөр болон бусад хатуу хашаа булшийг тойруулан барихыг хориглоно.
- Зөвхөн ургамлаар хийсэн ногоон хашлага зөвшөөрнө.
- Хөрш булшны талбай эсвэл сул газрыг эзлэн томруулахыг тус тус хоригложээ.
Энэ хуульд зөвхөн булшны хэмжээг хязгаарлаад зогсохгүй, оршуулгын газрын бүртгэл, төсөв, арчилгаа, хариуцлага, газар олголт гээд бүхэл бүтэн тогтолцоог зохицуулжээ. Гэхдээ энд би бээр Узбекистаны дээрх хэмжүүр, зохицуулалтуудыг л авч хэрэгжүүлж болох юм биш үү гэсэн санааг л хэлэх гэсэн юм. Сошиал орчин дахь олон нийтийн хандлагаас харахад ч энэ саналыг нэлээд дэмжиж байгаа нь анзаарагдана. Үүгээрээ УИХ-ын эрхэм гишүүдэд ард иргэд, сонгогч олныхоо бодол санааг анхааралдаа авахыг хүсэж буйгаа уламжилж байгаа хэрэг. Ер нь энгийнээр бодсон ч шууд хуулбарлан нутагшуулахгүй гэхэд, судалж үзээд өөрийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй байх хэмээн би бээр мунхаглана.
Гэхдээ заавал Узбекистан гэлтгүй, бусад улс орнуудын, нэн ялангуяа манай үндэстний соёл, уламжлал, нийгмийн хөгжлийн онцлогтой ойролцоо, голчлон Буддын шашинт орнуудын хууль, дүрэм, эрх зүйн зохицуулалтыг судлан үзэж, өөрийн нөхцөлд тохируулан нутагшуулж болох юм. Олон улсын ийм туршлага байдаг юм байна.
Жишээ нь, Унгар улс 1989–1990 оны ардчилсан шилжилтийнхээ үеэр голчлон Австри улс, мөн Герман, Швед зэрэг бусад орнуудын Үндсэн хууль болон бусад органик хуулиудын загвараас бүтээлчээр суралцаж, зарим зохицуулалтыг өөрийн эрх зүйн тогтолцоонд нутагшуулсан туршлага байдаг. Австрийн тухайд бол, ингэх бодитой учир шалтгаан бий. Тухайлбал, энэ хоёр улс 1867–1918 онд Австри-Унгарын Эзэнт Гүрэн (Austro-Hungarian Empire) нэртэй 51 жил оршин тогтножээ.
Нэг үгээр, цагтаа нэгэн улс байсан болохоор Австрийн хууль, эрх зүйн тогтолцоо Унгарчуудад маш ойлгомжтой байсан гэж би бээр ойлгодог. Узбекистан, Казахстаны ард түмний оршуулгын соёл, зан үйлийн онцлогийг Монголын нөхцөлд шууд хуулбарлан хэрэглэх боломжгүй нь мэдээж.
Харин манай улсын хууль, эрх зүйн орчин, нэн ялангуяа монголчуудын олон зууны турш уламжлан ирсэн, өнөөдөр ч ард иргэдийнхээ дунд өргөн дэлгэрсэн Буддын шашны зан үйл, дэг жаягтай нийцсэн оршуулгын хэлбэр, соёлыг харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудын туршлагаас хэрэгтэй зохицуулалтыг нь судлан авч, Монголын үндэсний уламжлал, шашин шүтлэг, нийгмийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай болов уу. Би бээр ингэж бодож байна, уншигч Та юу гэж бодож байна?
Жич: Нийтлэлийн маань гарчигийг наргиан гэж ойлгоорой. Анхаарал татах гэж л ийм гарчиг сонгосныг уучлана уу.
Тодын Отгонбаяр Лондон зураач 2026.11.1

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг
Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна
Өдөртөө -10 градус хүйтэн
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.