
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын төрийн эрх мэдлийг дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Харин Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх байгууллага хэрэгжүүлдэг. Ардчилсан эрх зүйт төрд УИХ, шүүх хоёр нь бие биенээ хязгаарлах, харилцан хяналт тавих системээр ажилладаг. Тухайлбал, УИХ нь шүүхийн тухай хууль тогтоомжийг баталж, шүүгчдийг томилох процесст оролцдог. Үндсэн хууль болон бусад хуулийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн суурийг тодорхойлох, гүйцэтгэх засаглалыг байгуулах, тайланг нь хэлэлцэх, шүүх эрх мэдлийн зарим албан тушаалтныг томилох, зөвшилцөх зэрэг эрх мэдэлтэй. Гэвч шүүгчийн хараат бус байдалд шууд хөндлөнгөөс оролцох, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг хуулиар хатуу хориглодог. Шүүх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа Үндсэн хууль, хуульд нийцэж буй эсэхэд хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Үүнийг УИХ болон шүүх байгууллагын хоорондын харилцаа ба хяналт-тэнцвэрийн зарчим хэмээдэг.
Энэ дагуух үүргээ УИХ хэрэгжүүлэхээр болсон байна. 2026 оны аравдугаар сарын 23-нд О.Алтангэрэл нарын УИХ-ын гишүүд Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж байгаатай холбоотойгоор ерөнхий хяналтын сонсгол санаачилж буй талаараа олон нийтэд мэдээлэл өгсөн.
Тухайн үед УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын дээд шүүх, Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж байгаатай холбоотойгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж байна. 2022 онд УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хэргийг анхан шатны шүүхэд буцаахыг хориглосон. Гэвч 2025 онд Улсын дээд шүүх 49, Давж заалдах шатны шүүх 779 хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцаасан байна. Монгол Улсын иргэнд заавал ял шийтгэл оногдуулалгүй, шүүх мэтгэлцээний үндсэн дээр хуулийн зөв хэрэглээтэйгээр хэргийг шийддэг болгохын тулд энэхүү сонсгол санаачиллаа гэж байсан юм.
Тэрбээр 2026 оны 11 дүгээр сарын 02-нд энэхүү асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай УИХ-03/12276 тоот хүсэлтийг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлжээ. Түүний бланк дээрх уг хүсэлтэд УИХ-ын 70 гишүүн үсэг зурж дэмжсэн байна.
Асуудлыг тодруулахад, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нарын гишүүд ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтдээ: УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсон тооцсон. Дээрх өөрчлөлтөөр Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр доод шатны шүүхэд буцаахтай холбоотой хуулиар олгогдсон эрх хэмжээг хүчингүй болгосон. Гэвч уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан шийдвэрүүд гарсаар байгаа талаар хуульч, өмгөөлөгчид болон мэргэжлийн байгууллагуудаас асуудал тавьж байна.
Тухайлбал, Монголын хуульчдын холбооноос Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүргүүлсэн албан бичигт дурдсан шүүхийн статистик мэдээллээр Улсын дээд шүүх 2024 онд 60, 2025 онд 49 эрүүгийн хэргийг, харин Давж заалдах шатны шүүх 2024 онд 705, 2025 онд 779 Эрүүгийн хэргийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Өөрөөр хэлбэл, тус албан бичигт дурдсан мэдээллээр зөвхөн 2024-2025 онд Улсын дээд шүүх 109, Давж заалдах шатны шүүх 1484, нийт 1539 Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Энэ нь 2022 онд УИХ-аас баталсан хуулийн дээрх зохицуулалт практикт хэрхэн хэрэгжиж байгаа, хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээтэй адил үр дагавар бүхий шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх ямар хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтад үндэслэн гаргаж байгаа, хууль тогтоогчийн зорилго, бодит байдалд хангагдсан эсэхийг парламентын хяналтын хүрээнд дүгнэх шаардлага үүссэнийг харуулж байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д: Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. Шүүхийн хараат бус байдал нь шүүгч хэрэг маргааныг аливаа хөндлөнгийн нөлөөлөлгүй шийдвэрлэх Үндсэн хуулийн баталгаа боловч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх процессын бүрэн эрх нь Үндсэн хууль, хуулиар тогтоосон хүрээнд хэрэгжих ёстой. Нийтийн эрх зүйн суурь зарчмын дагуу төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд “хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох” зарчимд захирагдана. Энэ нь төрийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах, төрийн байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийг өөртөө бий болгон хэрэгжүүлэхээс сэргийлэх эрх зүйт төрийн баталгааны үндсэн баталгааны нэг юм. Энэ зарчим шүүх эрх мэдлийн хувьд Үндсэн хуулийн “шүүгч гагцхүү хууль захирагдах” зарчимтай уялдан хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, шүүх хараат бус боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүрэн эрх нь хүчин төгөлдөр хуульд үндэслэсэн байх шаардлагатай. Иймд УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахтай холбоотой эрх хэмжээг хуулиас хассан бол уг эрх хэмжээг цаашид хэрэгжүүлэхэд хүчин төгөлдөр хуулийн тодорхой үндэслэл зайлшгүй шаардагдана. Гэтэл дээрх зохицуулалт хүчингүй болсноос хойш Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан шийдвэрүүд олноор гарсаар байгаа нь хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээтэй адил үр дагавар бүхий эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа эсэх, эсхүл ийм шийдвэр гаргах өөр хүчин төгөлдөр хуулийн үндэслэл байгаа эсэхийг тодруулах шаардлагыг бий болгож байна. Энэ нь тодорхой шүүх, шүүгчийн шийдвэрийг УИХ зөв буруу гэж дүгнэхэд бус, харин хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээтэй адил үр дагавар бүхий бүрэн эрх хүчин төгөлдөр хуулийн аль зүйл, хэсэг, заалтаар шүүхэд олгогдсон болохыг тодруулахад ошино. Нөгөө талаас Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах бүрд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин үргэлжилж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаа сунжрах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал удаан хугацаанд тодорхойгүй байх, өмгөөллийн болон бусад зардал нэмэгдэх зэрэг үр дагавар үүсч байна. Ийнхүү хэргийг удаа дараа буцаах практик нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын шударгаар болон зохистой хугацаанд шүүлгэх эрх, эрх зүйн тодорхой байдлын зарчимд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд 2022 оны хуулийн өөрчлөлтийн зорилго бодит байдалд хэрэгжиж байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай байна. Түүнчлэн шүүхийн процессын бүрэн эрх хуулиар тодорхой тогтоогдсон байх нь зөвхөн тухайн хэрэгт оролцогчдын эрхийн баталгаа төдийгүй шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн шийдвэрийн тухай хууль ёсны байдал, эрх зүйн тодорхой байдлын үндсэн нөхцөл юм. Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээтэй адил үр дагавар бүхий практик ямар эрх зүйн үндэслэлээр үргэлжилж байгаа нь тодорхойгүй хэвээр байх нь шүүх эрх мэдэлд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс дээрд дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
Мөн О.Алтангэрэл нарын УИХ-ын 70 гишүүн: Ерөнхий хяналтын сонсголд Улсын дээд шүүх, УЕПГ, ХЗДХЯ, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон холбогдох хуульч, өмгөөлөгч, судлаачдын төлөөллийг оролцуулж 2022 оны хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойших шүүхийн статистик, холбогдох шүүхийн шийдвэр болон тэдгээрийн эрх зүйн үндэслэлд тулгуурлан хуулийн хэрэгжилтийг дүгнэх нь зүйтэй гэж буйгаа хүсэлтдээ тоочжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 70 гишүүн Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа дээд шатны шүүхийг “байцаах” хүсэлт гаргалаа. УИХ-ын өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны түүхэнд шүүхийг “шүүх, байцаах” хэмжээнд хүртэл санал хүртэл гарч байсан нь бараг үгүй. Харин О.Алтангэрэл нарын УИХ-ын 70 гишүүний энэхүү хүсэлт нь хэрэгжиж, ерөнхий хяналтын сонсгол явагдсанаар “УИХ болон шүүх” хэмээх институци хоорондын томоохон асуудал болох төлөвтэй боллоо.
Д.Нацаг

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
"Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг
Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна
Өдөртөө -10 градус хүйтэн
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд 900-аад хүн угаартаж нас барлаа, хэн хариуцлага хүлээх вэ?
ҮНЭ ХАНШ: Үхрийн махны үнэ нэмэгджээ
Ш.Алтантуяагийн хэргээр 20 жилийн дараа Монгол Улс Малайзад албан ёсны шаардлага хүргүүллээ
Усны тухай хуулийг зөрчиж онцгой хамгаалалтын бүсэд "Авлига хороолол" сүндэрлэсэн болохыг УДШ тогтоолооо
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.