
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.
Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүрээнд тус улсын Юнит муж дахь Хойд секторт үүрэг гүйцэтгэсэн юм.
Үүрэг гүйцэтгэсэн нэг жил бол монгол цэргийн дайчин уламжлал, сахилга бат, зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан жил байсныг цэргийн багийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ илтгэлээ.

Энхийг сахиулагчид энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Ялангуяа өнгөрсөн хоёр, гуравдугаар сард Абьемном сууринд гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр мянга мянган энгийн иргэний аюулгүй байдлыг хангаж, шархадсан, дүрвэсэн иргэдэд эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг тодотгов.

“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж байгаа энхийг сахиулагчид Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.
15 дугаар ээлжийн мотобуудлагын батальон “UNMISS” ажиллагааны “Шилдэг үүрэг гүйцэтгэлтэй батальон”-оор шалгарч, Хүчний командлагчийн шагнал хүртсэн байна.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн дайчид болон тэдний бат бэх ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл,
- Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Оюунгэрэлийн Энхболд,
- Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн Материал, техникийн хангалтын салааны тээврийн тасгийн жолооч, сургагч ахлагч Агваанпүрэвийн Шатар,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга, дэд хурандаа Суранхүүгийн Бат-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Байлдааны хангалтын салбарын онгоц, нисдэг тэрэг хадгалах бүлгийн дарга, хошууч Мөнхбаатарын Эрдэнэбаатар,
- Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Мөнхөөгийн Батмөнх,
- Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тусгай тээвэрийн ротын жолооч, сургагч ахлагч Рагчаагийн Бэгзсүрэн нарын найман алба хаагч,
Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Сургалтын ахлах офицер, хошууч Лувсанпүрэвийн Галхүү,
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын механик жолооч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Нэргүй нарын 53 алба хаагч,
Энхийн төлөө медалиар:
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах офицер, ахмад Сундуйсүрэнгийн Батболд,
- Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 0290 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Торгуудын Алтангэрэл нарын 188 алба хаагчийг шагналаа.
- 1

- 2

- 3

- 4

- 5

- 6

- 7

- 8

- 9

- 10


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
У.Хүрэлсүх: Баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Шахмал түлшийг 14 хоногийн нөөцөөр олгож эхэлнэ гэв
Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно
С.Батбаатар: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан Б.Батбаатар 20 орчим шторк хийлгэхэд бараг ₮200 саяын зардал гаргасан
Б.Энхбаяр: А.Амундра тэгж ярьсан гэдгээс өөр ямар ч баримт байхгүй. Гэтэл А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан
Ерөнхий Сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа
Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
Эрүүгийн хэргийг хууль зөрчиж анхан шатны шүүхэд буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа
“Мэдэхгүй, чадахгүй бол сайн хуулчих”...
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг
Б.Анар: Шоу урлагт хууль эрх зүйн орчин, нийтлэг стандарт хэрэгтэй байна
Өдөртөө -10 градус хүйтэн
Ойрын ТАВ хоногийн цаг агаарын төлөв
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэх худал мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон шалгаж байна гэв
ТАНИЛЦ: Амралтын өдөр ажиллаж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүд
Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.
Эдийн засагч Д.Оюундэлгэр: Бензиний үнийг барина гэхээсээ илүүтэй нийлүүлэлт тасалдахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь чухал
ТАНИЛЦ: Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт 770.7 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа
Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ
Э.Батшугар: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийг хамтын төлбөрөөс чөлөөлнө
Батлан хамгаалахын сайд Д.Батлут ажлаа өгч буйгаа мэдэгдлээ
Сэрэмжлүүлэг: 18 нас хүрээгүй иргэн бүх төрлийн тамхи биедээ авч явсан бол 50,000 хонконг доллар эсвэл 6 сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаяр миний хөгшин одоо наад сонсголоо хий, эсвэл боль!
Монгол Улсын 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.